“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийг энэ сарын 15-ны Улсын дээд шүүхэд хэлэлцсэн. Хуралдаанаар Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Мөн Н.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг 7 жил болгон өөрчилж, биечлэн эдлэх ялыг 7 жилээр тогтоосон юм. Харин М.Хуланд 7 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг хүчингүй болгож, М.Хуланд оногдуулсан 7 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар буруутгагдан 5 жил 1 сарын хорих ял сонсоод байсан Н.Чимэд-Эрдэнийн хэргийг өмгөөлөгч Г.Батбаяр өмгөөлж, дээд шүүхийн хуралдаанаар Н.Чимэд-Эрдэнийг ялласан зүйл ангийг өөрчлүүлсэн байна. Тодруулбал, өмгөөлөгч Г.Батбаяр хуулийн гаргалгааг тайлбарласнаар Н.Чимэд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152.1-т зааснаар буруутгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар Н.Чимэд-Эрдэнээс тодруулахад “Хоёр шатны шүүхээс надад 5.1 жилийн хорих ял оноосон. Улмаар өмгөөлөгч Г.Батбаяр дээд шүүхийн хуралдаанаар намайг өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосонд баяртай байна. Харин Н.Хүрэлсүх нарын хэргийн тухайд дэлгэрэнгүй зүйл яримааргүй байна” гэлээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)