Эбола вирус 4500 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь Гвиней, Либери, Сьерра Леон улсын иргэд юм. Одоогоор уг хөнөөлт вирусыг устгах төгс арга олдоогүй байна.
Эбола сарьсан багваахайгаас үүдэлтэй
Гвиней улсын оршин суугчид сарьсан багваахай алж идсэнээс эбола гарсан. Үүнтэй холбоотойгоор Эбола вирусаас урьдчилан сэргийлэхийн тулд тахалын эх үүсвэр болоод байгаа зэрлэг ан амьтдыг агнаж болохгүйг Африкийн иргэдэд сануулав. Мөн Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай, горилла сармагчин, гахай гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Тэдний махыг идэх, тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж.
Африкийн улс орнуудад ан амьтан агнах технологи хөгжөөгүйн улмаас ихэнх хүмүүс зэрлэг ан амьтдыг агнан махны хэрэгцээгээ хангадаг. Судлаачдын мэдээлж буйгаар Конго улсын бүс нутгийн хүмүүс жилд таван сая тонн ангийн мах иддэг аж.
Африкийн улс орнуудад ан амьтан агнах технологи хөгжөөгүйн улмаас ихэнх хүмүүс зэрлэг ан амьтдыг агнан махны хэрэгцээгээ хангадаг. Судлаачдын мэдээлж буйгаар Конго улсын бүс нутгийн хүмүүс жилд таван сая тонн ангийн мах иддэг аж.
Нигерь Эбола вирусгүй улс боллоо
Нигерь улс Эбола вирусгүй орон болсныг ДЭМБ зарлажээ. Сүүлийн 45 хоногийн хугацаанд тус улсад эболагийн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй учир ийнхүү халдваргүй бүс, нутгийн тоонд багтаасан байна. Тэгэхдээ энэ сарыг дуустал Нигерьт сайн дурынхан тандалт хийх гэнэ. 170 сая хүн амтай Нигерьт 19 тохиолдол бүртгэгдэхэд халдварын тархалт хяналтаас гарах вий хэмээн эмээж байсан юм. Тиймээс 900 орчим хүнийг тусгаарлаж, 18 мянган жуулчинд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг олон нийтэд сурталчилсны ачаар тархалтыг зогсоолоо.
Улсынхөө төлөө өөрийгөө золиослосон эмч
ДЭМБ Нигерийг халдваргүй улс болсоныг зарласан билээ. Доктор Стелла Амиёо Ададево Лагос хотноо ажиллаж, Эболагаар өвчилсөн 19 хүнийг эдгээхийн төлөө чадах бүхнээ хийсний эцэст өөрөө халдварлаж, нас барсан юм.
Тэрээр Нигерийн Сангийн яамны ажилтан, 40 настай Саверийг халдвар авсныг мэдмэгцээ шуурхай арга хэмжээ авч, тусгаарласан юм. Гэвч Саверыг нас барахад Ададево эмч өөрөө Эбола туссанаа мэджээ. 21 жил эмнэлгийн салбарт ажилласан Ададево эх оронч хүн гэдгээ харуулж, анхны өвчтнийг тусгаарлаж чадсанаар олон мянган хүнийг аварсан байна. Түүнийг Нигерьчүүд үндэсний баатар хэмээн үзжээ. Нигерьт 20 тохиолдол бүртгэгдсэний 8 нь нас барсан юм.
Тэрээр Нигерийн Сангийн яамны ажилтан, 40 настай Саверийг халдвар авсныг мэдмэгцээ шуурхай арга хэмжээ авч, тусгаарласан юм. Гэвч Саверыг нас барахад Ададево эмч өөрөө Эбола туссанаа мэджээ. 21 жил эмнэлгийн салбарт ажилласан Ададево эх оронч хүн гэдгээ харуулж, анхны өвчтнийг тусгаарлаж чадсанаар олон мянган хүнийг аварсан байна. Түүнийг Нигерьчүүд үндэсний баатар хэмээн үзжээ. Нигерьт 20 тохиолдол бүртгэгдсэний 8 нь нас барсан юм.
Бээжинд эбола тархах магадлал өндөр байна
Эбола вирус хамгийн өндөр тархах магадлалтай таван хотын хоёрт Бээжин орчихсон байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Чэнь Жү “Баруун Африкийн гурван оронд дэгдсэн үхлийн аюулт эбола вирус Хятадад бүртгэгдээгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “Өчигдрөөс эхэлж барууны хэвлэлүүдээр Хятад улс Гвиней, Либер, Сьерра-Леон улсад эбола вирус бүртгэгдсэний дараа онгоцны буудал, галт тэрэгний зогсоол зэрэг гадаадын жуулчид их зорчдог газруудад хяналтаа тогтоосон. Мөн эбола дэгдсэн улсын иргэдийг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй” гэж ярьсан байна.
Эболагаас амьд үлдсэн хүмүүсийн цус анагаах шидтэй
Эбола вирусын халдвартай тэмцэхэд улам хэцүү болж байгаа энэ үед шаналж зовсон өвчтөнүүдэд амьд үлдсэн хүмүүсийн цусыг худалдах явдал эмнэлгүүдэд гарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулав. Эболагаас эдгэрсэн хүмүүсийн цусан дахь ийлдсэнд үхлийн аюултай вирустай тэмцэх эсрэг биет бий. Мөн тийм хүмүүсийн цусыг донор болгон авсанаар Эбола вирусаас сэргийлэх болон эдгэрэх боломжтой гэдгийг зарим судалгаагаар батлажээ. Тэдний цусны сийвэнд эсрэг биет хадгалагдаж байгаа эсэх нь албан ёсоор нотлогдоогүй болохоор хангалттай судалгаа хэрэгтэй гэж үзэж байна. Өмнө нь Америкийн тусламжийн ажилтан Рик Сараг эдгэрсэн өвчтөний ийлдсээр эмчилж байсан ажээ. Тэрээр Кэнт Брэнтлигийн цусыг авсанаар Эб
ола вирусаас аврагджээ.Нисэх буудлуудад Эболагийн сорил авч байна
Либери, Сьерра Леон, Гвиней улсуудаас өдөрт дунджаар 150 хүн АНУ-ыг зорьдог. Тиймээс халдварын голомтоос ирж буй иргэдийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулж байна. Үүний зэрэгцээ гадаадын улс орнууд иргэдийг халдвар дэгдсэн бүс нутгуудад зорчихыг хориглоод байгаа аж.
Сэтгэгдэл (6)