Булган сумын төвийн хэмжээнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор теле-камерын систем суурьлуулан 24-н цагаар хяналт тавин ажиллаж байна. Хяналтын камерын тусламжтайгаар 2014 оны 10 сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд 10 тээврийн хэрэгсэл шалгуулсанаас түлшний мод ачсан 21-20БУА, 79-67УНҮ, 12-92БУА, 80-04БУА, 47-05БУА, 10-48БУЛ, 12-30БУА эдгээр 7 тээврийн хэрэгслийг шалгахад мод бэлтгэж, зөөвөрлөх зөвшөөрлийн бичигтэй байсан.
Мөн Булган сумын 1 дүгээр баг Тоосгон заводын урд талаас байшигийн дүнз мод ачсан Камаз маркийн чиргүүлтэй 66-96ОРА улсын дугаартай, Хово маркийн 48-02ЗАН улсын дугаартай авто машинуудыг шалгуулахад гарал үүслийн бичиггүй байсныг, мөн 26-21 УБЭ портер машин 2 хонь, 1 ямаа ачиж явсаныг шалгуулахад гарал үүслийн бичиггүй байсныг тус тус илрүүлж цагдаагийн газрын ерөнхий жижүүрт хүлээлгэн өгч ажиллалаа.

Д.Ундрах /24tsag.mn/