АНУ-ын Сенат, Конгрессын байранд химийн хорт бодисоос хамгаалах тусгай хувцас өмссөн хүмүүс ажиллах болжээ. Учир нь өнгөрсөн онд Америкийн зарим сенатч, Ерөнхийлөгч Барак Обама хүртэл хортой бодис дугтуйд нь хийсэн захидлыг хүлээн авч байжээ. Эдгээр захидлуудад рицин гэдэг хот бодисыг хийсэн байсан бөгөөд энэхүү хорт бодис гарт хүрэх юм бол ямар ч хүн 36 цагийн доторт амь алддаг аж. Засгийн газар энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авах хэрэгтэй болсон шалтгаан бол тухайн үедээ 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараахан Америкийн улс төрчдөд рицин болон адууны ям өвчний нянг захидлаар дамжуулан илгээсний улмаас хүний амь үрэгдэж байсан эмгэнэлт үйл явдалтай холбоотой гэнэ. Тэгэхэд 5 хүн амь үрэгдэж, 17 хүн шархаджээ. Одоо тэр үйл явдлаас хойш Сенат, Конгресс, Цагаан Ордонд ирж байгаа захидлуудыг тусгай байранд шалгаж үздэг болжээ.
Сэтгэгдэл (3)