Төрийн
мөнгөний сан улайж энэ оны төсөв 320 тэрбум төгрөгийн алдагдалтай
гарсан гэж Сангийн яамнаас мэдэгдэж буй. Тиймээс Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг хэмнэлтийг бүх шатанд явуулж төрийн албан хаагчдаа хүртэл
15 мянгаар цомхотгоно гэсэн билээ. Мөн хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга,
одонтой ээжүүдийн тэтгэмжид шалгуур тавьж шаардлагатай нэгэнд нь өгөхөөр
болсноо баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр дуулгасан.
Энэ мэт улс мөнгөгүй болсноос үүдэж олон байгууллага хаалгаа барьж, ажилчдаа цомхотгон цалингаа ч тавьж чадахгүй байдалтай хүнд байна. Бас нэгэн жишээ дурдахад, улс ажил хийлгэсэн компаниудынхаа мөнгийг өгч чадалгүй уджээ. Тендер авч ажил хийсэн компаниуд хэдэн сар хүлээсний эцэст сая нэг тал дутуу мөнгөө авсан байна. Тиймээс ажилчдадаа ч цалинг нь дутуу өгчээ.
Гэтэл Хөгжлийн банкинд ийм эрх байна уу гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. УИХ-ын дарга З.Энхболд өмнө нь Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг “Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байна. Тийм эрх байхгүй. Зүй зохистой гэдэг бонд ав гэсэн үг биш. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш учир чамд тийм эрх байхгүй. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна” гэж шүүмжилсэн.
Тэгсэн одоо хэлснээсээ эсрэг зүйлийг УИХ-аараа баталлаа. УИХ-ын бусад гишүүд ч “Чингис” бондын мөнгөөр Засгийн газар үнэт цаас авчихаж. Ингэж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж нэлээд маргаан өрнүүлсэн. Мөн МАН-ын бүлэг бондын мөнгөөр цалин тавьсаныг эсэргүүцэж бөөн шүүмжлэлийг шидэлж байсан билээ. Тэд ажлын хэсэг гаргаж Хөгжлийн банкийг шалгаж өгөхийг хүссэн албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлж байсан ч удаатай.
Гэтэл одоо таг дуугуй хэлээ хазаад бонд авах зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгож байна. Тийм л шударга юм бол одоо ч эсэргүүцэх л ёстой шүү дээ.
Улс мөнгөгүй болсондоо аргагүйдэж Хөгжлийн банкаа сэгсрээд 320 тэрбумыг гаргалаа. Харин гарах үр дагавар нь ямар байхыг бид бүгд мэднэ.
Уг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл энэ хуулийг Засгийн газар хоёр жил дараалан дагаж мөрдсөнгүй. Мөн 2011 оны 02 сарын 10-ны өдөр УИХ-аар баталсан Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заажээ.
Үүнээс үзвэл Хөгжлийн банк нь бонд авч тэр мөнгөөр нь улс цалингаа тавьж болохгүй нь тов, тодорхой байна. Харин улс орны хэмжээний стратегийн томоохон хөрөнгө оруулалт босгож, түүнийгээ төсөл хөтөлбөрүүдэд оруулах санхүүгийн акцуудыг хэрэгжүүлэх ёстой аж. Гэтэл манай “Хөгжлийн банк бонд гаргаж” болохгүй хэмээн орилоод байсан нөхөд өнөөдөр чив, чимээгүй сууж байгаад ярьж байснаасаа эсрэг зүйлийг баталлаа. Улсыг мөнгөгүй болгосныхоо үр, уршгийг тэд ингэж л далдалж байна.

Энэ мэт нөхцөл байдал хүнд хэцүү байгаа учир
Засгийн газраас 320 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд гаргах
тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулав. Энэ мөнгөөрөө төлж
дуусгаагүй тооцоонуудаа хийх гэнэ.
Мэдээж арилжааны банкууд эрсдэлтэй алхам хийж Засгийн газрын 320 тэрбум төгрөгийн бондыг авахгүй.
Тиймээс чаддагаараа Хөгжлийн банкинд тулган шаардалт хийж дээрх мөнгийг гаргуулахаар болжээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)