Пакистаны Пешавар хотын армийн сургуульд Талибан бүлэглэлийн долоон террорист нэвтэрч,131 хүүхдийг буудаж хороосон жигшүүрт хэрэг гарсан билээ. Энэ хэргийг үйлдсэн долоон этгээд цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан ч Пакистаны хууль хяналтын байгууллагынхан Талибан бүлэглэлийнхнийг шийтгэсээр байна. Пакистаны арми террорист халдлагыг зохион байгуулсан хэргээр хоёр хүнийг дүүжлэн хороож, Талибаны хуаранд агаараар довтолж эхэллээ. Тус улсын баруун хойд мужуудад агаараар довтолсоны үр дүнд 119 дайчин алагдсан гэж албаныхан мэдээлэв.
Сэтгэгдэл (1)