Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 1 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Тухайлбал:
Сонгинохайрхан 29 дүгээр хороо, Дархан төвийн урд талд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасаг унтраасан.
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, З дугаар эмнэлгийн замын урд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход "Дашваанжил" ХХК-ийн эзэмшлийн 21х10 хэмжээтэй 1 давхар байшингийн зүүн талын жигүүрийн 8х5 хэмжээтэй хэсгийг түрээслэгч иргэн М-ийн "Коко коло" нэртэй түргэн хоолны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг газрын дээвэр, дотор талд эд хогшил шатаж байсныг нэмэлтээр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг шуурхай ажиллаж унтраасан. Аврах гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасаг хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)