Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” компанийн удирдлагаар ажиллаж байсан Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлэх гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа. Гадны гэмт хэрэгтнүүдэд уучлал үзүүлэх нь буруу гэдэг яриа ч олны дунд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч тэдэнд уучлал үзүүлэх нь тодорхой болсон гэнэ. Уг асуудал ирэх сарын 1-ны өдөр гэхэд шийдэгдчих юм байна.
Монголд уул уурхайн олборлолт явуулдаг “Саус гоби сэндс” компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобал Дэвид, Ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком нарыг онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн Монголын шүүхээс таван жил арван сар хорих ялаар шийтгэсэн. Шүүхий шийдвэрийн дараа тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн захидал илгээсэн гэдэг нь батлагдсан байгаа.
Энэ талаар Ерөнхийлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гадныхнаас авах зүйлээ авчихвал өршөөж болохгүй гэсэн зүйл байхгүй” гэсэн тайлбарыг хийсэн билээ.
Бүр тодруулбал тэрбээр "Аж ахуй эрхлээд ажил хийгээд татварын тодорхой зөрчилд орлоо гэж бодъё л доо, татвар төлөөгүй ч байдаг юм уу, ямар нэг шалтгаанаар. Тэгэхэд заавал шоронд бариад хийдэг биш, гадна дотно хамаагүй. Татварын газар нь, төлөх ёстой улсууд нь суугаад шүүхийн хажууд ирээд баталгаажуулж өгдөг. Танайх гурван тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой юм байна, одоо төлөх гэхээр төлж чадахгүй юм байна, таныг бид шоронд барьж хийхгүй, хоёр жилийн хугацаанд багтаж төл гэдэг. Үнэхээр төлөхгүй зугатаад яваад байгаа бол дараагийн арга хэмжээ, хариуцлагыг авах л ёстой байхгүй юу. Энэ асуудал дээр Монголын нэрийг л бодож хандана" гэсэн.
Харин энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр албан ёсны тайлбарыг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр “Жастин Капла нар өөрсдийн гараар бичсэн уучлалт хүссэн бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хуулийн дагуу тодорхой хугацааны дараа уучлал үзүүлэх эрх нь нээгддэг. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх бүрэн эрх нь байдаг. Зөвхөн энэ хэрэг бус татвар нуун дарагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас гэмт хэрэг хийсэн хүмүүст уучлал үзүүлсээр ирсэн. Насанд хүрээгүй хүүхэд болон санамсар болгоомжгүй байдлаасаа болж хэрэгт холбогдсон хүмүүст ч уучлал үзүүлж ирсэн жишигтэй. Монгол улсын иргэн биш хүнд уучлал үзүүлдэггүй гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Татвараас зайлсхийснээс гадна олон төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн хүмүүст бол уучлал үзүүлэх боломж байдаггүй. Харин анх ийм хэрэгт холбогдсон тэгш эрхтэй хүн бүр уучлал хүсэх эрхтэй. Тэр нь гадаад, дотоодын иргэн гэдэг нь хамаагүй. Ерөнхийлөгч асуудлыг нь судалж үзээд уучлал үзүүлэх боломжтой байдаг. Мөн энэ гурван иргэний хэрэгтэй холбогдуулан Филиппин улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн. Тус захидалдаа манай улсын хоёр иргэнийг уучилж өгөөч гэсэн. Урьд нь манай Ерөнхийлөгч өөрийнхөө иргэнийг цаазын ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг Хятад улсын даргад тавьж байсан. Энэ хүсэлт нь амжилттай хэрэгжсэн байгаа. Энэ мэт төрийн тэргүүнүүд иргэнийхээ эрхийг хамгаалж бие, биедээ хүсэлт тавьдаг жишиг дэлхий нийтэд байдаг” хэмээн ярьжээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2176)