Оюутолгой болон Тавантолгойд Монголын засгийн газрын эзэмшдэг хувийг
удирдах “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Бямбасайхан компаниа хэрхэн
удирдах тухайгаа ингэж ярьлаа.
Дэлхийд алдартай “Форбс” сэтгүүлийн сурвалжлагч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхантай уулзаж ярилцлага хийжээ. Тэд Монголын зэс, нүүрс, алт болон бусад эрдэс баялагийн ордуудыг удирддаг “Эрдэнэс Монгол” компанийн цаашид баримтлах бодлого, хөгжлийн төлөвлөгөө зэрэг томоохон асуудлыг хөнджээ. “Форбс”-ын сэтгүүлч энэхүү нийтлэлээ “Монгол Улсын бизнесийн төлөвлөгөөг Снигапур гэдэг” хэмээн гарчиглаад, Сингапурын загварыг шууд дуурайхаар шийдсэнийг онцлон бичсэн байна. Түүний нийтлэлийг www.24tsag.mn сийрүүлэн хүргэж байна.
Монголд хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах үүрэгтэй нэгэн эрхэм энэ ажилдаа зургаан жилийн хугацаа шаардлагатай хэмээн ярьж байна. Мөн Монгол Улс энэ салбарын бизнестээ Сингапурын компанийг загвар болгохоор төлөвлөжээ.
Оюутолгой болон Тавантолгойд Монголын засгийн газрын эзэмшдэг хувийг удирдах “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Бямбасайхан компаниа хэрхэн удирдах тухайгаа ингэж ярьлаа.
Тэрээр менежмент болон санхүүгийн бүтцийг шинэчлэн өөрчлөх бөгөөд дөрвөн том санхүүгийн фирмээс аудитын шалгалт хийлгүүлэхээр төлөвлөж байна. Мөн гадаад капиталыг өсгөж, өөрийн компанийн нэр дээр олон нийтэд хувьцаа гаргана гэжээ. Б.Бясмбасайхан энэхүү ажлаа “заавал авирах ёстой уул” хэмээн зүйрлэсэн юм.
Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани улсынхаа хөгжлийн төлөвлөгөөнд ямар бодлого баримталж буйг асуухад тэрээр “Монголын Темасек” хэмээн хариулсан юм. “Темасек Холдинг” бол Сингапурын засгийн газрын эзэмшдэг хөрөнгө оруулалтын томоохон компани юм. Б.Бямбасайхан Сингапурыг Монголын бизнесийн хөгжлийн модель болгох тухайгаа “Би компанийнхаа алсын харааг Темасек Холдинг хэмээн харж байна. Темасек Холдинг нь засгийн газрынхаа нэрийн өмнөөс жилд 223 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг захиран зарцуулдаг компани юм” хэмээн ярьлаа.
Дээрх хоёр томоохон ордоос гадна Шивээ овоо, Багануур, Эрдэнэт майнингийн хувьцааг эзэмшдэг Эрдэнэс Монголын захирал “Миний ажил бол асуудлыг олох, тохирох хүмүүсийг томилж компанийн бүтцийг шинэчлэн өөрчлөх юм” хэмээн тодорхойллоо. Жорж Вашингтоны Эллиоттийн их сургуулийг төгссөн 37 настай Б.Бямбасайхан дээрх томоохон ажлууддаа зургаан жилийг зарцуулна гэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Б.Бямбасайханыг энэ оны хоёрдугаар сарын дундуур шинэхэн одоогийн ажилд нь томилсон юм. Тэрээр Гадаадын хөрөнгө оруулагчдыг дараагийн эдийн засгийн тэсрэлт эхлэхээс өмнө Монголд далбаагаа өргөхийг уриалсан. Учир нь 2015 онд Оюутолгой, Тавантолгойн ордуудын хөрөнгө оруулалтыг заавал шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн тэрээр энэхүү ажилдаа бусдад ч хаалгаа нээлттэй байлгана гэсэн юм.
Тодруулга: Загвар болох Темасек Холдингс гэж ямар компани вэ?
"Темасек Холдингс" нь Сингапурын Засгийн газрын эзэмшлийн хөрөнгө оруулалтын компани юм. 1974 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 490 гаруй хүн олон улсын багтай аж. "Темасек" Ази болон Сингапурт жилдээ 223 тэрбум ам.долларын хөрөнгийг захиран зарцуулдаг. "Темасек" нь "Moody" болон "Standard & Poor" санхүүгийн шинжилгээний дүгнэлтээр "ААА" үнэлгээ авсан цөөхөн хэдэн дэлхийн хэмжээний компаниудын нэг юм. Тус компани нь өөрийн удирдах зөвлөл, удирдлагын багтай байна. Энэ нь татварын байгууллагад татвараа төлдөг бөгөөд хувьцаа эзэмшигчид болон Сангийн яамандаа ногдол ашиг тараадаг аж.

Д.Идэр
Сэтгэгдэл (30)