Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Жавхлант шарга" Морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морины уралдаан болжээ. Жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна. Энэ нь цасан шуурга, цаг агаарын нөхцөл байдлаас шалгаалтсан гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Улмаар зөвхөн азарганы уралдааны замд л гэхэд 19 хүүхэд мориноосоо унаж бэртсэн байна. Тэдгээр хүүхдүүд тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй гэсэн оноштойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буйг эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)