Улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй Хаан банкны сүлжээ орон даяар тасарлаа. Тиймээс тус банкны нийслэл төдийгүй орон нутаг дахь бүх салбарууд гүйлгээ хийх боломжгүй болжээ. Сүлжээ өглөө 09.20 цагийн орчимд тасарсан байна.
Улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй Хаан банкны сүлжээ орон даяар тасарлаа. Тиймээс тус банкны нийслэл төдийгүй орон нутаг дахь бүх салбарууд гүйлгээ хийх боломжгүй болжээ. Сүлжээ өглөө 09.20 цагийн орчимд тасарсан байна. Бүх салбарынхаа үүдэнд “Сүлжээний том гэмтэл гарсан тул гүйлгээ хийхийг мэдэгдэж байна. Урьдчилсан байдлаар 12.00 цагийн үед хэвэнд нь оруулна” гэсэн бичиг наажээ. Гэвч 12.04 цагийн үед ажиллагаагүй хэвээр байлаа. Сүлжээнд гэмтэл гарч, иргэдэд чирэгдэл учруулсан учир банкныхан өнөөдөр 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар үйлчлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)