зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЁОТОН ШИГ ЦАЙРААД Л...

2012-2-28
0
ЖИРГЭХ
Үргэсэн бөхөнгийн үелзсэн хатираа шиг он жилүүд цахилан одно.Тэр хуйлран эрчилсэн цагаан тоосны үзүүрт цахиртан үзэгдэх ёотон шиг хэдэн цахир байшин Шаргын говийн баруун хаяа хана шийрлэх Өвгөн Очир хайрханы өвөр нөмөрлөн их усан зэрэглээн дунд нэг тодрон, нэг бүдгэрэн байх нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төв ажээ.
 

ЭХЛЭЛ

  
   Үргэсэн бөхөнгийн үелзсэн хатираа шиг он жилүүд цахилан одно.Тэр хуйлран эрчилсэн цагаан тоосны үзүүрт цахиртан үзэгдэх ёотон шиг хэдэн цахир байшин Шаргын говийн баруун хаяа хана шийрлэх Өвгөн Очир хайрханы өвөр нөмөрлөн их усан зэрэглээн дунд нэг тодрон, нэг бүдгэрэн байх нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төв ажээ.
 
   Би тэр зүг давхин явна. Хантайширын домогт нуруу хөглийн сунайна. Баарангийн даваа давахад Пүрэвдаш ахын эцгийн нэр санаанд орж байна. “Бааран гэдэг нь газрын ч нэр, хүний ч нэр юм. Баараагүй гэсэн утгатай юм байх” гэх бодол зурсхийнэ. Нээрээн ч Баарангийн давааг баараагүйд авахад Шаргын говь цэлсхийн угтах нь ерөөлийн хадаг шиг санагдана. Машинаасаа бууж баруун зүг саравчлан хэсэг зогслоо. Өвдөг чирээд сөхөрчих гээд болдоггүй. Зовхи чийглэх зөөлөн нулимс сормуус тормон солонго татах шиг өнгийн гэрэл цацраад явчихад “Монголын гучин гурван их говийн манлай нь манай Шаргын говь юм даа” хэмээн сэтгэл уясан бодов. Нутаг гэдэг ийм ижий сэтгэлтэй, аав нөмөртэй, амь аргамжаатай ариун дагшин диваажин юм. Ямбатын талруу ягаан зам ярган шургана. Дундын овоондоо сэржим өргөн Шаргын голын усыг рашаан мэт залгилаад заг бударгант тэгш сайхан талын хөх хайргыг үсчүүлэн давхисаар Өгөөмөрийн гол руу орж ирлээ.Урдаас Ванчиг ахын тэмээн сүрэг зам тосон гарч ирэв.

   Шаргын их говийн баруун хаяаг манан тулгын гурван чулуу шиг чанадмалан байх Өгөөмөр, Тунгалаг, Төхөмийн баянбүрд бол миний өвөг дээдсийн үе улиран нутаглаж ирсэн тахилгат нутаг аа. Баруун  хойхно Цаст Богд Сутай хайрхан энгэрлэн нартай ханьсан үзэгдэнэ.Түүнээс нар зөв эргүүлэн харвал Дарвийн тарлан нуруу, Хантайширын халтар манан уулс, Бурхан буудайн ихэр оргил, Хар азаргын дэлт уулс, Бууралхайрханы Цахиртолгой, Өвгөнхайрханы сампин зангилаат түшмэл орой, Цагаанхайрханы цахир судлан чимэг тэргүүтэн Шаргын говийн товруу мөнгөн хана шийрлэсэн юм шиг эргэн тойрон сүглийн үзэгдэнэ. Хөгөлгөр их Алтайн энэ торгон  эгшинг хүй цөглөсөн Хүүхдийн овоон дээрээс гайхан биширч зогсоход “Би чинь говийн хүн үү, уулын хүн үү” гэх гүймэг бодол сахал эрвэлзүүлээд өнгөрөв.

Нэг. ЭЭЖИЙН БҮҮВЭЙ СУМААС ЭХЭЛНЭ

    Би ээжийн бүүвэйг Өгөөмөрийн голын Хүүхдийн овооны өвөр анх сонсжээ. Ижий маань хаврын дууч шувуухай жиргэх шиг намайг бүүвэйлж суухад ботго голсон ингэ тугал хар нүднээсээ нулимс дуслуулан ивлэн зогсож байсан байж таарна. Аав маань ямар их догдолж байсан бол. Эх орны дайнд мордож “Бид ялав” медаль энгэртээ зүүсэн баатар эрхүү намайгаа нар тултал дээш өргөн инээхэд Өгөөмөрийн тунгалаг горхины жиргээ урсгал морин хуурын аяз тоглож байсан байж таарна.
Миний төрсөн Хүүхдийн овооны чанх урдхан Жаахан буудал хэмээх зүлэгт ногоон тэгш дүүрэн газар буй. Аавын минь тоонот тэр. Аав хүү хоёр суран бугуйл гурвантаа сунах ивэл ойрхон газар энэ орчлонд мэндэлжээ. Хувь заяа гэгч ийм тансаг сайхан учралд бялууран байх нь нутаг усны дусал бүрээс л мэдрэгдэнэ. Би нутагтаа очоод газар усандаа эрх хүүхэд шиг эрхэлдэг.Алтан харгана, хонхон цэцэг, загийн хожуултай хүүхэд шиг ярьдаг. Үнэхээр эх орон гэдэг хүй цөглөсөн тоонотоос эхэлнэ. Эх орноос минь энэ дэлхий эхэлнэ.Тэгэхээр эхлэл цэг яахын аргагүй хүн бүрийн төрөлх сум юм.Эх орон сумаас эхэлнэ гэх үгийн үнэ цэнэ үлэмж их ажгуу.


Ээж

    Миний ээжийг Сандуйн Лхагважав гэнэ. Төгрөг сумын уугуул. Одоо ная шүргэсэн сайхан буурай хэдэн хүүхдээ харцаараа удирдан нэгэн отго овгийн оюун санааны удирдагч шиг жарган сууна. Зөвхөн бид хэдийг ч биш л дээ, хавь ойрынхоо хөгшдийг цуглуулан өдөржин даалуу үүлүү дэлгэж, хөзөр канастр тоглон, бас ч төрсөн өдөр, мартын наймныг алдалгүй тэмдэглэн найз нөхдөө гэртээ цуглуулна. Би түүнийг их дэмжинэ. Яахав хөөрхий олонтойгоо байг.

   Миний дүү нар ээжийг газарт гишгүүлэхгүй шахам бөөцийлнө. Ээжийн байрны зэргэлдээ орцонд дүү Отгонбаатар, зэргэлдээ байранд ах Жанцанхорлоо, дүү Сүхбаатар, Бурмаагийнх байх тул байнга эргэн тойрно. Бурмаа дүү ээжийг өдөр тутам асран тойлж, санхүүжилтийг Байгалмаа, Жаргалсайхан голлож, хар бор ажлыг Сүхбаатар амжуулж, Болдсайхан зураг хөргийг нь бүтээж, Цэцэгмаа сэтгэл санааны тайвшралыг хариуцна. Би ижийнхээ бага нас, гэгээн амьдралын дурсамжийг сэргээн үе үе үлгэр домог мэт амьдралыг нь яриулан хуучилна. Ээж маань ой сайтай хүн. Амьд алтан архив л гэсэн үг. Заримдаа би хэн нэгэн хамаатан садныхаа утсыг хүртэл ээжээс асууж сурагладаг.Яг л лавлах шиг хэлээд өгнө.

    Хар бага наснаасаа мал адуулан маллаж малынхаа аяс, ургамал усны байцыг даган Өрхөт, Юмын булагт зусаж, Талын худаг, Үзүүрийн худагт намаржиж, Дарвийн нурууны Үзүүрийн буудалд өвөлжиж, Өгөөмөрийн гол, Цанхилахын голоор хаваржиж дөрвөн цагийн эргэлтэд дураар нүүдлэн явсан бага насаа ээж минь ярих дуртай. Ээжийн ээжийг Өнөр гэх бөгөөд намайг өсгөн хүмүүжүүлсэн буянтан. Үлгэр их ярина. Өнөр уран Жинжээ буюу хөгшин ээжийн ээжийг Түгээмэлгэнэ. Их эршүүд, бас оюунлаг мундаг эмэгтэй байсан юм гэдэг. Ямар сайндаа Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас мал тууж Төв аймгийн Лүн суманд хотлуулчихаад хөтөлгөө морьтой давхиад хүрээ орж малын үнэ ханшийг сураглаад эргээд ирдэг хүн байсан юм гэдэг. Би эмэг эхийнхээ нэрийг мөнхлөхийн тулд Түгээмэл дээд сургууль, Түгээмэл дунд сургууль, Түгээмэл гадаад хэлний төв, Түгээмэл орчуулгын төв байгуулсан нь он цагийн үргэлжлэл юм даа.


Аав
   
     Миний аавыг Цэдэвийн Үржин гэнэ. Төгрөг сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй ажилласаг, ухаалаг сэргэлэн хүн байсан. Эцэг эхээс оонын эвэр шиг хоёулаа. Төрсөн эгч нь Ааяахүү гэж махлаг том бор хүн байсан. Аймгийн начин Ванчиг тэргүүтэй олон бөх хүү төрүүлсэн баатар эх. Аав маань тэр үед гачуу гучуу байсан олон хүүхэдтэй эгчдээ хамаг малаа өгчихөөд Шарга суманд байгуулагдсан МАА-н машинт станцын анхны айлуудын нэг болон нүүсэн бөгөөд Завхан  аймгийн Хуримт, Алаг Ямаатын модны үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Зүүн хараад шилжих зэргээр нүүдэлж явсаар Улаанбаатарт суурьшсан. Тиймээс бидний бага нас аяллын бага нас байсан. “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг үгийн утгыг хар багаасаа мэдэрсэн нь надад уран зохиолын ертөнцийн татах хүчийг мэдрэх соронзон болсон байх.

    Аав маань “Эх орон сумаас эхэлнэ” гэдэг энэ үгийн учгийг аль эрт тайлсан хүн байж. Тиймээс Завхан аймгаас Улаанбаатар хот руу шилжих гэснээ больж Говь-Алтай аймгийн Төгрөг сумандаа эргэн нүүгээд очиж. Хожим надад “Та нар сумаасаа нялх багадаа гарсан тул эргэн очихгүй бол нутаг ус, ах дүү нараасаа хөндийрчих гээд байсан” гэж ярьж билээ. Аав хүний холч ухаан гэдэг энэ л дээ. Хэрвээ Төгрөг суманд эргэн очиж хэдэн жил нутаглаагүй бол ерээд оны эхэнд би Говь-Алтай аймгийн хөгжүүлэх “Алтай сан”-гийн анхдагч болж, аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлж нутаг усныхаа төлөө чөмгөө дундартал зүтгээчүү үгүй чүү. Ах дүү нар тайгаа ижий ахуй болон эдүгээ хүртэл яваа чуу, үгүй чүү, хэн мэдлээ.

    Аав маань идэр залуу 52 насандаа өөд болсон. Би аавынхаа насны босгонд тулж ирээд “Миний аав ийм идэрхэн байж шүү дээ” гэх бодол төрөхөд дэндүү уйтай байсан. Насан өөд болохынхоо өмнөхөн гэрийн цагаан бүрээсийг хуулуулж цоо шинэ цагаан эсгийг авахуулан эгчийнхээ хүү Даваацэрэнгийн хуримд бэлэг болгон Төгрөг сум руу явуулж байсан нь санаанаас ер гардаггүй юм.


Би гармони хөгжим дарж ээж минь бүжиглэдэг байлаа

    Миний анхны барьж үзсэн хөгжим бол хүрэн зандан өнгөтэй, дунд гарын гармони хэмээх хөөрөгт хөгжим байлаа. Аав ээж хоёр маань намайг Төгрөгийн дунд сургуульд сурч байхад Улаанбаатар хотоос авчирч өгсөн юм. Миний дүү Цэцэгмаад зургаан утаст манделин хөгжим авч өгсөн бөгөөд нэг мэдэхэд дуржигнуулан эвтэйхэн тоглочихдог болсон байв. Би мөнөөх гармони хөгжмөө хөөрөгдөн орилуулна. Нэг өдөр ээж маань миний хөгжмийн цагаан дугуй товч дээр тоо бичиж гарав. Зарим товч дээр тоо нь давхардахад түрүүчийнхийг нь арилган жижиг болгон зэрэгцүүлэн бичнэ. Тэгээд намайг жижиг шар модон сандал дээр суулган “Энэ тооны дарааллаар дар” гэж байна. Би хөгжмөө хөөрөгдөөд сурчихсан байсан тул тэр дор нь дарж орхив. Аялгуу нь нэг л дотно бөгөөд дуу шиг санагдлаа. Ээж маань миний хөгжмийг даган дуулж байх юм. Би гайхан баярлав. Тэр нь “Талын таван толгой” хэмээх дуу гэнэ. Миний анхны ээжээрээ заалган хөгжимдөж сурсан дуу бол энэ билээ. Ийм аргаар надад хэд хэдэн дуу зааж өглөө. Хөөрхий ээж минь надад дуу заах гэж хэн нэгнийг яаж царайчлан явсныг бүү мэд. Ээж маань тэр үед залуу зандан байлгүй яахав дээ. Дөнгөж л гуч гарч байсан байх. Нэг өдөр үеийнхээ хэдэн хүүхэнтэй гэртээ ирэв. Тэгээд үүдээ дотроос нь түгжиж надаар хөгжимдүүлээд бүжиг хийж гарав. Ээж маань тэдэнд нийтийн бүжиг зааж байсан юм байж. Хэдэн өдөр тийм зүйл болов. Гэтэл нэг өдөр ид бүжиглэж байхад аав ороод ирэхэд тэд их сандарч ээж маань тогооныхоо халиуг барьсан хэвээрээ зогссоноо ханцуйгаараа гялалзтал зүлгэж сүүлд нь бөөн инээдэм болж байж билээ.Уг нь эрчүүдээсээ далдуур нийтийн бүжиг сурч тэдэнд гайхуула гэж байсан юм байж. Ингэж би Төгрөг сумын төвд анх хөгжим сурч хожим дууны яруу найраг шимтэн сонирхох болсон билээ.


Хоёр. ЭХ ОРОН СУРГУУЛИАС ЭХЭЛНЭ

    “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх үг өргөн утгатай ажээ.Түүнийг “Эх орон сургуулиас эхэлнэ” гэж эрдэм оюуны ундаргын хувьд хэлж болмоор санагдана.Хүмүүн биеийг олж энэ хорвоод мэндлэх нь үлэмжийн их хувь заяа бол “А” үсгийн ацгийг анх заалгаж эрдмийн их далайд магнайгаа шавшин хөлөө дүрэх нь бас л эх орны оюун санааны эхлэл аж.

   Би Төгрөг сумын дунд сургуульд сурах хугацаандаа насан туршийн хөдөлмөр болсон сэтгүүлзүй, уран зохиолын ертөнцтэй анх танилцаж түүнтэй алтан аргамжаар холбогдсон юм. Төрсөн тоонот, төрөлх сургуулиа дээдэлж байж эх оронч үзэл үндэсний ухамсрын төвшинд төлөвшинө.Төрөлх сум минь эх орон гэх дээдлэл дэлгэрэхийн хэрээр монгол эх орноо буй олноороо хайрлана. Газар усаа шүтэж онгон дагшин байдлыг зон олноороо эрхэмлэнэ. Би л лавтайяа хүй дарсан чулуу бүхий төрсөн тоонотынхоо хэвлийд алт эрдэнэс аль нь байлаа гэсэн ухан сэндийчихийг үл тэвчих бөгөөд харин ч ариун хөрсөн дээр нь эхээс төрсөн улаан биеэрээ хөрвөөн дороос төөнөх их увидаст шидэт долгион юуг нь бие, сэтгэл, үгэндээ шингээхийг хүснэ.Би лавтайяа эрдмийн аянд дөрөө харшуулан явсан нэг ангийнхнаа хамаатан садантайгаа адилтгаж, эрдмийн мөөмөө хөхүүлсэн ачит багш нараа ээж аавтайгаа зүйрлэн боддог доо.


Аавын минь хадсан шалзан хадаас шаглан оёсон юм шиг байв
   
     Сумын төвийн арын мөргөцөгт айлууд шавар тоосгоор бяцхан байшин барьж зуны бороонд эсгий дээвэр туургаа хурааж, бас бус юмсаа хийдэг байв. Аав маань бас тийм байшин барих болов. Тэгээд арван нас дөнгөж шүргэж буй намайг тоосго цохь гэлээ. Зуны амралт маань тоосго цохихоор эхэллээ. Мөргөцгийн урд угаас тоосгоны нутагш аанга цагаан шороо байх бөгөөд Төгрөгийг голоос салаалан урсгасан ус яг тэнд ирнэ. Би бусад хүүхдүүдийн адил тоосгоны шавар зуурч хоёр нүдэт хэвээр түүнээ тоосго болгон хэвлэнэ. Бие бага тул шавар зуурах хүрзээ дийлэхгүй.

Тэгэхээр нь өмдөө тайлж хаяад хөлөөрөө гишгэнэ. Шавар ус хоёр эвлээд цагаан сарын ул боовны гурил шиг элдүүр нь ханаад ирнэ. Тэгэхээр нь хэвэндээ хийж нягт нямбай чигжинэ.Түүнийгээ тухайлан зассан тэгш талбай дээр чирч авчран доош харуулан хөмрөөд дээр нь хэд дэвхэрнэ. Хоёр чихнээс нь дээш тэгш татахад Бо захын хэвлэдэг цагаан сарын ул боов шиг хоёр хөх тоосго усанд хөлөрсөн ааруул шиг юм гараад ирнэ.Өнцөг булан нь өөгүй сайхан харагдахаар нь баясна. Орой наран хэвийх үед эгнээ олон тоосгоо дахин дахин тоолж зогсох, өмнөх өдрийн хатсан тоосгоо давхарлан өрж зогсохын жаргалыг үгээр хэлэхийн аргагүй. Юутай ч өөрийн улаан гараараа духны хөлсийг асгаруулан хийсэн ажлын үр шимгэгч ямар аугаа гайхамшиг болохыг тэгэхэд мэдэрсэн дээ. Аавын маань зорилго ч тэр байсан байх.

    Аав бид хоёр тэр намар товхийсэн хөөрхөн байшин барив. Зэрэгцэн байх бусдын байшингаас манайх нэг л өөр, бүр ч онцгой сайхан санагдана. Аав маань уран мужаан хүн байсан тул дээврийг янзтай сайхан хадаж, хаалгаа төмөрлөн номин ногоон өнгөөр будсан юм. Хожим тэр байшинг манай хамаатнууд нураасан бөгөөд хаалганы төмрийг бэхлэн хадсан аавын шалзан хадаас шаглан оёсон уран бичлэг шиг байхыг хэн хүнгүй гайхан ярилцаж байж билээ. Ингэж би амьдралын гэгээн сайхны түлхүүр бол чухамхүү өөрийн хөдөлмөр зүтгэл юм гэсэн суурь ойлголтыг баттай олж авсан юм. Энэ бол миний хувьд нээлт байлаа.


Анхны шүлэг, анхны мэдээ маань Төгрөг суманд бичигдсэн

    Тэр байшингийн дээврийг будаж байхад аавын дэргэд цагаан цамцтай идэрхэн эр ирж элдвийн юм асууж бас намайг дуудан хичээл номоо бэлтгэсэн нь үү энэ тэр гэж байсан нь Дамдин багш байсан юм билээ. 1967 оны найман сар шувтарч хичээл эхлэх дөхсөн байсан санагдана. Тэр жил Төгрөгийн дунд сургуульд УБДС-ийн төгссөн шижигнэсэн хоёр багш ирсний нэгнь монгол хэл уран зохиолын багш Дэлэгийн Дамдин, нөгөөх нь биеийн тамирын багш Балхүүгийн Рагчаа байв. Б.Рагчаа манай анги даасан багш болж харин Д.Дамдин багш манай ангид монгол хэл-уран зохиолын хичээл зааж эхлэв.

Тэр хоёр багш  сумын буйдхан сургуульд шинэчлэл авчирлаа. Бидний шүтээн тэр хоёр шинэ багш болов.Тиймээс үг бүрийг нь анхааран сонсож, үйлдэл бүрийг нь даган дуурайхыг хичээнэ. Нэг удаа Д.Дамдин багш хичээл дээр шүлэг бичүүлэв. Сэдэв нь “Эх”. Би ээжийнхээ тухай нэг шүлэг бичив. Хүүхэд бүр л бичсэн л дээ.Тэгэхдээ минийхийг багш онцолж ярьж байна. Бүр цүнхнээсээ захидлын дугтуй гаргаж “Пионерийн үнэн” сонинд гэж хаяглаад шууданд аваачиж өг гэж намайг гүйлгэв. Би тэр үедээ баярлаж л байсан байх.Гэхдээ ирээдүйн их хувь заяаны эхлэл гэдгийг яахан мэдэх билээ. Төдөлгүй сонинд миний шүлэг хэвлэгдэж мандаж өгөв дөө. Д.Дамдин багш уран зохиолын хичээлээ заримдаа хээр гадаа хийнэ. Ихэвчлэн шүлэг бичүүлнэ. Тэр үед л эргэн тойрноо, ижий ааваа, уул хангайгаа арай л өөр нүдээр харж эргэцүүлдэг болсон санагдана.

    Дараа нь түүнээс ч “ноцтой” юм болов. Ангийн багш Б.Рагчаа “Харилцах дэвтэр” нээж түүндээ миний тухай баахан юм бичээд надаар аавруу явуулна. Аав түүнийг нь үзээд бас юм бичиж буцаана. Тэр бүхнийг би замд нь уншиж л таарна шүү дээ.Хамгийн ноцтой нь хичээлийн дүнг тавина. Аав ээжээс нуух ямар ч арга байхгүй болов. Хичээлдээ хичээхээс өөр зам надад үлдсэнгүй. Миний сурлага эрс сайжирлаа.Сайжрахын хэрээр бусад ажил үйлсэд идэвхтэй оролцоно. Нэг удаа Б.Рагчаа маань сургууль даяар зохиогдож байгаа аяны тухай ярив. Бидний цуглуулсан ясыг шатааж тос гаргаж байгаа юм байна. Би маш их сонирхов. Хаа сайгүй хэвтэр малын хөсөр яс ийм их тосыг агуулж байдаг байх нь. Тэгээд “Яс болтос” гэдэг жижиг мэдээ бичээд багшдаа үзүүллээ. Рагчаа багшийн баярлаж байна гэж жигтэйхэн. Бас л “Пионерийн үнэн” сонин руу явууллаа. Нэг удалгүй хэвлэгдсэн санагдана.Энэ тухай Б.Рагчаа багш сурган хүмүүжүүлэх ухааны тэмдэглэлдээ олон удаа бичиж миний тухай сайн сайхан үгийг хэлсэн билээ. Насан туршийн маань хөдөлмөр болсон монголын их сэтгүүл зүйтэй ингэж би Төгрөг сумын дунд сургуульд байхаасаа холбогдсон юм. Энэ бол юугаар ч зүйрлэхийн аргагүй их ховор хувь заяа байлаа.

   Багш хүний онцгой сайн чанар бол хүүхдийн ирээдүйг олж харах явдал болох нь гарцаагүй. Хожим би өөрөө багшийн мэргэжил эзэмшиж, бас хүү унаган мэргэжлээрээ хувийн хэвшлийн боловсролын сүлжээ байгуулахаар ажиллаж Түгээмэл боловсролын цогцолбор байгуулсан маань явж явж Төгрөгийн дунд сургуулиас эхтэй юм  шүү.Эрдмийн сунтаг сумаас эхэлнэ гэхийн учир энэ билээ.


Түгээмэл жавхлан гэрэлтсэн сургууль минь

    Говь-Алтай аймаг бараг сургуулиас эхлэн байгуулагдсан байх. Яагаад гэвэл аймгийн ой манай сургуулийн 70 жилийн ой зэрэг тохиож байна. Аймагтайгаа нас чацуу сургууль гэдэг өндөр зэргэмжийн агаад бас ч олон зүйл дээр зиндаархаж болох мэт. Юутай ч монгол орон даяар засаг захиргааны шинэ хуваарилалт явагдаж байсан 1940 онд Төгрөг сумын эрдмийн өргөө үүдээ нээж өрхөө татжээ. Ер нь орон нутагт сум байгуулах гэж салхинд дэрвэсэн гурван гэр барихад нэг нь захиргаа, нөгөөх нь сургуулийн гэр байсан байж таарна.
  
 Сургууль гэдэг нь багш, сурагч, байр гурав юм. Нэг хэсэг аймаг, сум суурингийн хамгийн өндөр, том байшин нь сургууль байсан бөгөөд одоо энэ байдал өөрчлөгдөж баар, зочид буудал болон хувирчээ. Харин хаа очиж манай сумын хувьд гайгүй.Энэ нь эрдэм оюуныг дээдлэх сэтгэлгээ хэвээрээ байна гэсэн үг. Төгрөг сумын дунд сургууль нь сум дундын сургууль юм. Тиймээс тус сургуулийг Төгрөг, Бугат, Цээл, Алтай зэрэг сумдын хүүхдүүд суралцаж төгссөн. Тиймээс сургуулийн тэгш дүүрэн энэ ой бол олон сумын сурагчид, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүргэн бэрийн эрдмийн баяр юм.
  
 Нэг хүүхдийг эрдмийн замд хөтлөн оруулна гэдэг нэг бурханыг төрүүлж буй хэрэг хэмээн сэтгэвэл Төгрөгийн дунд сургуулиас хэчнээн бурхад төрснийг тааварлахад амархан. Би хүн бүрийг бурхан гэж боддог нэгэн бөгөөд харин тэр их гэгээрлийн анхны зулыг сургуулийн  гэгээн танхим асаадаг гэдэгт дэндүү итгэдэг хүн. Тиймээс сургууль нь бурхадын ариун сүм, багш нь гэгээрэгсэд, сурагчид нь түүний шүтэн бишрэгчид байх ёстой гэж боддог. Тиймээс “Түгээмэл жавхлан гэрэлтсэн Төгрөгийн дунд сургууль минь” хэмээн дуу зохион дуулж билээ.


Гурав. ЭРДМИЙН СУНТАГ СУМААС ЭХЭЛНЭ

    Морьт лам ахын хадагт адислал балчир миний нимгэн зулайд гэрэл цацруулан гийж хожим шүлэг дуулал болон эгшиглэх эхлэл болсон болов уу хэмээн бодно. Угаас удам судрын учиг жанцанг ухан ойлгох, ургуулан сэтгэх, уламжлуулан үргэлжлүүлэх нь хүмүүн заяаны бичил тарни бололтой. Чухам тэрхүү увдисыг нээх, үр хойчдоо шингээн үлдээх гэгч ёстой л төрөлх сумын уул ус, ургамал жимс, өвөг дээдсийн чанадын шидэт долгион юм.

    Миний төрсөн тоонот Хүүхдийн овоо хэмээх нэртэй. Үнэхээр жижигхэн хөөрхөн мөөмөн толгод дээр божин борог овоо байх бөгөөд намайг очиж мөргөн хадаг өргөхөд Галсан ах ирж тахилгын судрыг нь унших бүлгээ. Сэтгүүлч охин Болормаагийн нь онож хэлснээр газрын судлыг атгаж төрсөн ногоочин Галсан ах басхүү овоо тахилгын судрыг нь шившиж, судсыг олж аргадан ярилцах нь байгальтай нэгэн зулайт садан хүний явдал мөр аж. Эрдмийн аян маань эхний амьсгаа авсан агаар, часхийн хадаасан дуун, Өгөөмөрийн тунгалаг уснаас эхэлснийг Хүүхдийн овоо хүүрнэн ярих шиг болно.Би эдүгээ хүртэл олон сургуульд сурч, чамгүй ном уншиж, бас ч хэд гурван дууны шүлэг бичсэн боловч миний насан туршийн унших, ухаарах шастир маань энэхүү Хүүхдийн овоо билээ.

Нутгийн ханхар хөх өвгөд

    Нутаг нутагт уул хайрхан шиг өвгөд гэрийн хоймор завилан, ухааны хоймор залран байх нь нэг л нөмөр дулаан санагддаг. Төгрөг суманд тулх намбатай, ухааны даллагатай ёнхигор хөх өвгөд олон. Би аавын ухааны буянаар жараад оны сүүл хавьс Төгрөгийн дунд сургууль сурсан арав гаранхан насандаа өвгөдийн ухаан, эмгэдийн эрдмийг гайхан биширч явлаа. Тэд хөдөө буйдхан сумын үлгэрийн ертөнц, амьд номын сан байсан юм.

     Хамгийн алдартай нь Цагаан морьт лам ах байв. Уг нь морьт биш мөрт юм гэнэ лээ. Одоогийн МУИС-ийн багш, төрийн шагналт, гавъяат багш Чоймаагийн аав нь. Жинхэнэ нэрийг нь Донойн Шарав гэнэ. Долоон настайгаасаа Дайчинвангийн хошууны Зүйлийн хүрээнд хошуу ноён Жалчин гомбо доржийн авга ах хувилгаан Эрдэнэхамбад шавилж өргөмөл хүү нь болсон хүн. Богдын хүрээнд 18 насандаа ирж Дашчоймболдацанд шавилж Чойрын ном үзэж Домын дамжаа хоёр ч удаа барьсан бөгөөд 1920-иод оны үймээнт жилүүдийн өмнөхөн нутгаасаа гарч Баруунзуу, Гүмбэн, Лхаст шавилж эрдмийн дээд Аранжамба цол хүртсэн хосгүй эрдэмт хувилгаан хүн байлаа. Лам ах аавд маань үйлийн үргүй сайн. Аав маань орон гэрийг нь хаваржаа, өвөлжөөнд нүүлгэнэ. Сумын моторчны давуу эрхээр Төгрөгийн голын эхэн толгодын дунд байх лам ахынхруу шонгийн мод татаж гэрэл цахилгаан үүсгэн байсныг би мэдэх юм. Лам ах маань ах бид хоёрыг нэг нэг хадгаар адисласан юмсанж. НамайгУБДС-д оюутан болоход аав маань тэр хадгийг надад өгөөд “Лам ах хүүг минь төрийн хар хүн болно гэж байсан. Хичээл номондоо хичээгээрэй” гэсэн билээ.

    Ембүү лам ах гэж ардын ерөөлч атигар шар өвгөн байлаа. Өмнөговь аймгийн Ханбогдоос гаралтай хүн. Тонхилын Зүйлийн хүрээнээс ирж Өнөр жинжээгийн хаяа бараадан Өгөөмөрийн гол суурьшсан юм гэнэ лээ. “Арслан мэргэн хаан”, “Арван хангалын түүх”, “Жогжоохон бор даагатай хүү” зэрэг 60 гаруй үлгэр, 200 гаруй оньсого таалгаж багачууд бидний бахыг хангаж, харь ертөнцөд аялуулдаг шидтэн байлаа. Тэр жил Хэл зохиолын хүрээлэнгийн хэдэн хүн ардын аман зохиол цуглуулж явна гээд Ембүү лам ахаар баахан үлгэр домог хэлүүлж аваад хожим нэрийг нь дурдалгүй алга болсонд би одоо ч харамсдаг.

    Манай нутгийн хөгшдийн нэр нь ховор, гуайлан авгайлах нь шүлэг шиг санагддаг. Норовадлаа, Норолхоодэдээ, авж Үржин, Авиржигаа, ахан Жанчив, Бааранаам, Баярхүүжинжээ, Ванчинбажаа, БөхВанчиг, Уртнасанужаа, Монцамбаа, мундагЧүлтэм, МалчинЮндэн, Ёстгаагаа, Зэрлэгжууж, Зуунайжаах, Динлаадингаа, Хувцагаандигаа, Билүүдөжиг, Жамъянжавжоожоо. Гонгор гонгио, Сүрэнжав сүүеэ гээд л урсаад өгнөдөө. Яагаад ч юм аавын маань нэртэн манай суманд дээр үед элбэг байж. Манай аавыг авж Үржингэнэ. Бас агент Үржин өндөр ах, Үржин шар лам ах, Үржин огоо, улаан хүзүүт Үржин гээд бараг арав шахам амьдаа нар байх. Нутаг орны газар ус, хүн ардын нэр маш сонин мэдээллийг агуулна. Тэр нь нэршсэн түүх домогтой байж таарна. Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын газар усны нэрсийг түүвэрлэхэд лавтайяа мянга хол даваад л явчихаж байна лээ.

    Эх орон сумаас эхэлнэ. Эхлэл цэгээ зөв тогтоож чадвал хүний амьдрал тэгшрээд л явчихна. Нарны хажууд дэлхий шар будаан ширхэг шиг жижигхэн юм гэнэ лээ.Гэхдээ л наран ертөнцийн сэтгэгч гараг нь цэнхэр нүдэн дэлхий.Түүн лугаа Монгол эх орон уужим дэлгэр ч бидний төрж өссөн Төгрөг маань амин гараг минь билээ.

ТӨГСГӨЛ

    Үргэсэн бөхөнгийн үелзсэн хатираа шиг он жилүүд цахилан эргэнэ.Тэр хуйлран эрчилсэн цагаан тоосны үзүүрт цахиртан үзэгдэх ёотон шиг хэдэн цахир байшин Шаргын говийн баруун хаяа хана шийрлэх Өвгөн Очир хайрханы өвөр нөмөрлөн их усан зэрэглээн дунд нэг тодрон, нэг бүдгэрэн байх ньТөгрөг сумын төв ажээ.

    Би тэр зүгээс буцаж явна. Төгрөг сумын төвөөс шурхийн хөдөлсөн машин хормын зуур Төгрөгийн талыг туулан Ховолын мөрөг, Өргөн сайрт хүрч ирэв. Хаа нэгтээ тэмээ бэлчиж, зээр гөрөөс цахилна. Шаргын говийн шаргачин чихээ сортолзуулан уран гоё хөлөө цавчлан тэнгэрт дүүлэх мэт дэгдсэнээ элчилгүй уудам талын зүг нэг их сүрхий шуд дайран “цагаан тууз” тэнгэрт хадаан шуугих нь янзагаа бусдын аюулаас зайлуулж буй эхийн сэтгэл аж. Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэг санаанд ороход хамрын үзүүр шархирах шиг болов. Ийм л амгалан хөдөөх амьдралаас их зохиолч маань сэдэвлэж тэр өгүүллэгээ бичээ дээ. Яг бичихдээ юу билээ дээ, Москвад бичсэн байх шүү. Хүний бодол санаа гэгч орон зай, цаг хугацааг үл харгалзах гэгээн мөрийг олоход өөр юу ч бус нутгийн сахиус тээн хүргэдэг гэмээр. Би ийн бодож нутгийн агаар ховдоглон амьсгалж хоргодон хоргодон зогсов.

   Энэ замаар би олон удаа нааш цааш явжээ. Аав минь биднийг дагуулан анх энэ замаар л явж “Шаргын гарам гэж айхтар давааг ажиггүй давлаа” гэж  баярлаж байсан нь санаанд оров. Одоо Шаргын гол гүүртэй тул машин тэргийг хонон өнжин лаг шавартаа хөхөн суулгадаг айхтар сүрхий гарам байсныг хэн хүнгүй мартжээ. Он жилүүдийн урсгалд олон олон зүйл урсан одно. Гэвч сэтгэлийн мухарт ямагт цахиртан байх тэрхүү хэдэн шавар байшин бүхий сумын төв ямар ч их хотоос илүү сэтгэлд хоногшин үлдсэн нь Төгрөг сумын төв ажээ. Тиймээ сэтгэлийн гүнд, хүсэл мөрөөдлийн даль жигүүрт сумын төв маань ёотон шиг цайран цайвалзах нь үлгэр домгийн өнө мөнхийн үргэлжлэл мэт ажээ.

Үржингийн ХҮРЭЛБААТАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
Хангай дэлхийн дэмээр хөгжсөн нүүдэлчдийн дуу хөгжмөөс...
Төгрөг нуурт баялаг хулгайлагдаж, Ухаа худагт баялаг бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
    • ШЭ Ба
      Галзуу хүний солиорол уу, ямар ч утга авцалдаагүй ийм юм тавьж сайхан нийтлэл битгий бузарлаад байгаач. Админ энэ тэр гэж байдаггүй сайт уу. Хэний даалгавраар юу бичиж байгаа хаанахын боолын боол, босгоны шороо вэ.
      2014 оны 02 сарын 25
  • Yansaa (180.149.97.1)
    nutgiin mini talaar ix saixan tuux medlee ix bayarlalaa ixiig bicheeree
    2012 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.19.28)
    Хөдөөгийн хүүгийн хүсэлтийг дэмжиж байна. Реквимийг нь дахин уншмаар байна.Битгий эмзэглээрэй, Хүрэлээ ахаа
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • lhagvasuren (203.91.118.156)
    sumin mub ymar goy geech endees l buh ym anhlan butsen ym daa huuhed nas. surguuli. anhni hair. amidral. ur huuhed geed l hamgiin saihan n anhni hair amidral endees ehtei sum bol jijighen uls shuu dee tend buh ym baidag ym daa ai saihan shuu
    2012 оны 05 сарын 22 | Хариулах
  • Хөдөөгийн хүү (202.180.218.254)
    Тун сайхан бичжээ. Эртээр бас нэг эмгэнэлийн шүлэгтэй нийтлэл байсан. Хүрлбаатар гуайн тэр реквиймийг эргээд унших гэсэн олдохоо байж. Дахин унших юмсан. Сайтад байршуулаарай гэе.
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • hudalch (49.0.138.7)
    ene yostoi hudalch luiwarch hvndee. yostoi neg hudlaa tsarai gargachaad tsaanaa hogiin er
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Хөдөө (124.158.66.187)
    Монголчууд бид нүүдэлчин удамтай хүмүүс. Хөдөөгөө мартахгүй юмсан.
    2012 оны 04 сарын 14 | Хариулах
  • duu (202.179.10.162)
    humuunii setgeliig es hodlogvoos hondlon biiriig hoshij yu huune geded sanaand buuj bn. sain saikhniig husye. bayarlalaa.
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Mendee (202.70.39.253)
    SAIHAN NIITLEL UNSHIJ SETGEL IH HODOLLOO BAYRLALAA TANIDAA
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.30.140)
    Ёстой монгол сайхан бичлэг байна даа
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • атарбаатар (202.179.20.231)
    сайхаан.нүдэнд харагдаад л
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.60.193)
    Зөв зөв
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.60.193)
    Би дэмжиж байна. Бичсэн зүйлийн нь талаар сэтгэгдлээ бичиж байх хэрэгтэй. Хаа хамаагүй юм бичих юм. Ойлгодоггүй юм уу хаашаа юм
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.60.193)
    Хүн муулах хоббитой юмнуудын нэг нь энэ нөхөр байх. Дандаа л хүн муу хэлж байдаг хүмүүс байх юм. Би Хүрэлбаатарын бичсэнийг уншаад дэмжиж байна. Энд түүнийг яруу найрагч мөн биш гэж ярих ямар ч шаардлага алга. Тийм юм энд огт алга байна. Тэгсэн чинь нэг нөхөр л дахин дахин энэ тухай бичсэн байна. Нэрээ нууцлах юм бол юу гэж худлаа юм бичээд байгаа юм бэ
    2012 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.20.158)
    Чи єєрєє нэрээ хэлээгїй байж миний нэрийг мэдэж яах гээв Чиниихээр бол Цагаан цасан малгайтай нонгоон модон хїрэмтэй гэдэг шїлэг бол яруу найргийн оргил нь биз Хїрэлбаатарыгаа чсайн мэдэхгїй дээ чи Мэддэг бол энэ нь яруу найраг байхгїй гээд нэрлээдэх Мэдэхгїй л биз дээ
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • çî÷èí (202.179.19.122)
    Íóòàã óñ ãýäýã õ¿íèé ñýòãýëèéã áàÿñàæ áàéäàã ñýòãýëèéí óÿà þìààÒà ìîíãîë ýð÷¿¿äèéí íýã áàõàðõàë ãýäãèéã ÿìàãò ñàíàæ ÿâààðàé
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Төгрөг (202.131.232.34)
    Сайхан бичжээ ҮХүрэлбаатар ахаа Монголын хөгжил сумаас эхлэх ёстой гэдэг санаа нь их зөв шүү Одоогийн Монголыг удирдаж байгаа сайд УИХ-ын гишүүд бараг хөдөө сумын амьдралыг мэдэхгүй хүмүүс Тийм учраас сумаасаа эхлэх хөгжил эхэлж чадахгүй нийслэлийн энэ хонхороос гарч сэтгэж чадахгүй байгаа юм Нөгөө талаас гадны хэл соёлыг шүтсэн монголоороо бараг ярьж чадахгүй хүмүүс яаж монголыг хөгжүүлж чадах вэ дээ Амжилт хүсье Таны бичсэнээс ойлгосон хүрээндээ саналаа бичлээ
    2012 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.47.86)
    Юун яруу найрагч мөн биш болоод явчих ваа Хүрэлбаатарыг яруу найрагч биш гээд байгаа тэр хүн нэрээ хэлээд бичээч ээСайхан яруу найрагч шүү дээ
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.47.86)
    Хүн чанарын тухай ярих юм бол Хүрэлбаатар шиг хүн чанартай хүн ховор Залуучуудыг яаж дэмжиж байсныг түүний ажиллаж байсан газрын хүн бүхэн хэлнэ Түүнийг хүн чанар муутай гэж нэг л хүн бичээд байна Бодвол түүнийг эхнэрийн нь хамт олон жил гүтгэсэн тэр хүн биз Түүний үгэнд одоо хэн итгэх юм бэ
    2012 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.230)
    Хүрэлбаатар бол сайн сэтгүүлч гэхтэй хэн ч маргахгүй биз харин ус агаар мэт хэрэгтэй зүйл бол хүн чанар эр хүний шүншиг бус уу сайн бод Хүрлээ
    2012 оны 03 сарын 09 | Хариулах
  • Үргэлжлэл (121.127.137.187)
    Хүрлээ ах багш гэхэд нэг л дотно Таны сахал гоё шүү Хүрэлбаатар аа
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Сайн уу (121.127.137.187)
    сайн байна уу ах аа Бишээ дадлагын багш аа Гүрээ ах та 2 Дундговьд дадлагын багшаар ирсэнээ санаж байна уу Та нэг их гоё захиа бичдэг байсан Бас их ичимтгий тэхдээ л мундаг Та мартаагүй биз дээ намрын говийг сарыгТа оюутан цагаа дурсаж бичээч Манай говьд ирээч Би их олуулаа болсон Та харангуутаа танина даа намайг бас хэнийг минь
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.179.23.18)
    Haanahiin Tugrug ve Govialtainh uu
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochin (202.179.23.18)
    Haanahiin Tugrug ve Govialtainh uu
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
    • bilguun
      goy bnaa
      2012 оны 03 сарын 05
  • зочин (182.160.13.247)
    сайхан юм аа ай даа нутаг гэж нэг сонин аргамжаа байх юм даа
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ямар гоё юм бэ нутаг руугаа явмаар санагдаж байх чинь
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    19 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    21 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    1 цаг 5 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    2 цаг 27 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    2 цаг 38 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 1 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    4 цаг 46 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    5 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    5 цаг 44 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    5 цаг 47 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 50 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    6 цаг 9 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    6 цаг 21 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    6 цаг 34 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    7 цаг 21 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    7 цаг 45 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    8 цаг 0 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    8 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    8 цаг 43 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    8 цаг 47 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК