Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уу амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа аж. Нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.