"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний Хүдрийн ил уурхайгаас 2014 оны 04-р сард хулгайд алдагдсан 210 кг Эрдэний “Оюу” чулууг 2014 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод бусдад хууль бусаар худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн явсан иргэн Б, А, Ш нарыг гэмт үйлдлийг ЗБГХТГ-ын эрүүгийн цагдаагийн газрын Байгаль хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэрэг шүүхийн шатанд шилжсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/