Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй, АНУ-д амьдарч байхдаа бусдад хүчирийлүүлсэн байж болзошгүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа.
Энэ мэдээлэлд ГХЯ-аас тодорхой албан ёсны тайлбар өгчээ.
Тодруулбал, манай Гадаад харилцааны яаманд "Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл ирүүлсэн байна. Ингэхдээ АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод 2015 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаа гэдгийг мэдээлсэн. Мөн тус хэргийн сэжигтнүүдийг саатуулан байцаалт авах ажиллагаа хийгдэж байгаа. Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн. Тэдэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс шаардлагатай туслацаа дэмжлэгийг үзүүлж буй юм байна" гэжээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хэргийг хурдан шуурхай шалган шийдвэрлүүлэх чиглэлээр Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газар болон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай тогтмол холбоотой ажиллаж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)