Иргэн Улаанхүү 2009 онд Увс аймгийн Хас банкинд гурван өрөө байраа барьцаалан 30 сая төгрөгний зээлийг 1.7 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай авсан байна. Ингээд сар сарынхаа зээлийн хүүг төлөөд явж байхад нь аймгийн улсын бүртгэлийн ажилтан, нотариат ч, банкны зээлийн эдийн засаг ч нар хуйвалдан байрыг маань авчихлаа хэмээн мэдээлэл хийлээ.
Б.Улаанхүүгийн хэлж буйгаар “Зээл төлөх хугацаа болоогүй байхад Хас банкны эдийн засагч Болдхүү, Төгсжаргал нар байнга дарамталж “Та байраа зар. Хугацаандаа зээлээ төлж чадахгүй бол таны байрыг барьцаанд авна гэж байнга дарамталдаг байсан. Улмаар гуравдугаар сарын 31-нд “Хас” банкын эдийн засагч Болдхүү, Төгсжаргал нар намайг өрөөндөө дуудаж оруулаад “Таны зээл нэг сар хэтэрсэн байна. Тиймээс улсын бүртгэлийн газарт өргөдөл бич” гэж бичүүлсэн. Энэ нь худал гэрээ байсан. Ингээд тав хоногийн дараа Болдхүү “Та байрнаасаа гар. Үүнээс илүү баталгаа гэж юу байдаг юм хэмээн хуурамчаар бичүүлсэн хоёр хуудас цаасаа үзүүлээд байрнаас гарахыг шаардсан” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)