зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Бадамсамбуу: Би өвөг дээдсээс таньж мэдээгүй зүйлээ нэхэн таних гэж судалгаа хийж байна

2012-4-12
0
ЖИРГЭХ
бадамсамбуу ах“Гариг” продакшны захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу сүүлийн хоёр жилийн туршид түүхийн шинжлэх ухааныг шимтэн судлагч болжээ. Түүнтэй судалгааны ажлынх нь талаар ийнхүү хөөрөлдлөө.



“Гариг” продакшны захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу сүүлийн хоёр жилийн туршид түүхийн шинжлэх ухааныг шимтэн судлагч болжээ. Түүнтэй судалгааны ажлынх нь талаар ийнхүү хөөрөлдлөө.

-    Аялагч Г.Бадамсамбууг судлаач болсон гэж сонслоо?


-   бадамсамбуу ахСүүлийн хоёр жил түүхийн сэдвээр судалгааны ажил хийж байна. Гэхдээ эрдмийн зэрэг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр өөрийн биеэр судалмаар зүйлүүд удаан хугацаанд анзаарагдсан учраас өөрийнхөө хэмжээнд шинжлэх ухааны ажил руу орохгүй бол болохгүй боллоо. Хөгширлөө. Би багын судалгаа шинжилгээний ажилд их дуртай байсан. Уран зохиол, яруу найраг, сэтгүүл зүй гэж баахан явлаа. Нэг мэдсэн гараас гарсан зүйлгүй, өөрт байгаа жаахан нөөцийг гаргасан зүйлгүй байна. Тийм учраас судалгааны ажил руу эрчимтэй орсон. Гэхдээ гэнэт судалсан юм биш. Ер нь оюутан байхаасаа түүх, угсаатны чиглэлээр ганц нэг өгүүлэл бичдэг, эрдэм шинжилгээний илтгэл тавьдаг байсан. Судалгаа гэдэг чинь мөнгө олдог зүйл биш шүү дээ. Судалгааг хийж байгаа хүнд нь хэцүү. Гэхдээ судалгааны бүтээлээр хүмүүс хооллодог. Дэлхий ертөнц юугаар хооллож байгаа юм. Энэ машин, техник, компьютер чинь шинжлэх ухааны үр дүн. Түүх, үнэт зүйлс нь мэдэгдэж байгаа болохоор үүнийг хүмүүс судалж үлдээсэн учраас хүмүүс оршиж байгаа юм. Тиймээс түүхийн чиглэлээр судалгаа хийж байна.


-    Ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байна вэ?

-   Одоохондоо судлаач гэж явж байна. Сэдвээ аваад суурь судалгааны ажлаа хийж байгаа. Ер нь олон жил аялахад Монголын газар нутагт маш их зүйл судлагдаагүй үлдсэнийг мэдсэн. Судлаачид цөөхөн. Цаг хугацаа хурдан. Монголчууд түүхээ бүрэн дүүрэн таних, мэдэх тал дээр тал талаасаа оролцох шаадлагатай цаг үе ирсэн байна. Шуурга шиг муухай эрчимтэй үе ирчихлээ. Үүнээс цааш Монголын түүх, үнэт зүйлсийг судлаад байх хичнээн олон хүн байгаа билээ. Балар эртнээс өнөөг хүртэл байж байгаад энэ цагт устаж буй түүхийн дурсгалууд байна. Энэ бүхнийхээ талаар мэдэх шаардлагатай байна. Би мэдээж бүгдийг нь судлах гэж байгаа юм биш. Тодорхой нэг сэдэв авч судална. “Монголын эзэнт гүрний Перс дэхь номын чимэг зураг” гэдэг чиглэлээр судалгаа хийх гэж байна. 13-14-р зууны зааг дээр Монголчууд томоохон түүхийн бүтээлүүдийн хүрээлэн байгуулж байсан. Энэ номнууд нь дэлхийд анх удаа үзүүлэн таниулах зурагтайгаар хийгдсэн юм. Үүгээр олон зуун зураг үлдсэн. Тэр зургууд дэлхийд нэлээн судлагдсан, их өргөжсөн, үнэтэй архивуудад үлдсэн байгаа. Энэ бүгдийг өмнө нь барууны эрдэмтэд  л судалж байсан. Гэхдээ Монгол хүн судлаагүй.


-    Нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг мөхөж байгаа соёл юм биш үү?

-  Тийм. Энэ иргэншил удаан оршиход хэцүү. Яг сонгодог уламжлалд тулгуурласан сүүлчийн нүүдэлчид нь монголчууд юм. Тэр дундаа Төв Азийн хээр талд нүүдэлч иргэншлийн хамгийн супер нь Морьт иргэншил юм. Гэтэл хамгийн супер иргэншил нь бусад иргэншлийн бүслэлтэнд орчихоод байна. Өөрөөр хэлбэл суурьшмал иргэншил нь хумиж явсаар биднийг суурьшмал иргэншлийн үнэт зүйлс, тэдний давуу талыг зайлшгүй хүлээж авахад хүргэлээ. Сүүлийн хорин жилд бид цэвэр даяар буюу суурьшмал иргэншлийн хамгийн давуу үнэт зүйлсийг хүлээгээд авсан гэсэн үг. Үүний өмнө 5000 жил оршсон нүүдэлч иргэншил гараа өргөөд бууж өгч байна. Яг хутганы ирэн дээрх шиг үед бид амьдарч байна. Бид 20-р зуунаас түүхээ шинжлэх ухаанч маягаар судалж ирсэн.  Гэхдээ тэр нь үзэл суртлын хүрээнд хязгаартай судалж байсан. Харин сүүлийн хорин жил чөлөөт байдлаар, их өргөн хүрээнд, хэлхээ холбоотойгоор судлах бололцоо гараад ирж байгаа юм. Энэ бол монголын судлаачид өөрсдөө Төв Азийн нүүдэлчдийн иргэншлийн асуудлыг судалж эхэллээ гэсэн үг.


-  Европын эрдэмтэд өмнө нь Төв Азийн нүүдэлчдийн талаар судлаад ямар дүгнэлтэд хүрч байсан бэ?


-  Европчууд буюу Өрнөдийнхэн сүүлийн хорь, гучин жилд л дэлхийн түүхийг ойлгож эхэлж байна. Харин хятадууд сүүлийн хориодхон жилд Хятад, Түвд үзлээсээ арай өөрөөр дуугардаг болж байна. Оросууд аяндаа энэ бүх давалгааг дагаад ухаан орно. Ингэхлээр Төв Азийн түүхэн дэхь нүүдэлч соёл иргэншлийн нөлөөлөл болоод харилцан хамаарлын асуудал түүхийн шинэ үзлээр харагдах нөхцөл үүсч байгаа юм. Хятад манай түүхийг өөрөөр хардаг болж байна. Өрнөдийнхэн бүр гайхшран хараад сонин содноор ярьж эхэллээ. Оросууд нэлээд хүлээсэн байдалтай байна. Гэхдээ оросууд өөрийн эрхгүй үүнд автаж эхэлж байгаа нь мэдэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ үеийг түүхэн үзэл ойлголт өөрчлөгдөх үе буюу шинэчлэгдэх эсвэл дэвших үе гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ монголчуудын хувьд алдаж болохгүй сонирхолтой үе. Энэ үе их хурцаар мэдрэгдэж байгаа юм.


-    Хурцаар илэрч байна гэдгээ тайлбарлахгүй юу ?

-   Хорьдугаар зууны туршид Өрнөд Европт Монголын эзэнт гүрний түүх буюу Төв Азийн нүүдэлчдийн түүхийг гайхширч судалсан. Ямар сонин юм бэ?, Энэ хүмүүс чинь бүдүүлэг зэрлэг шүү дээ. Гэтэл супер эзэнт гүрэн байгуулчихсан байна. Ямар ч хяналт тогтолцоог бүрдүүлж чадахааргүй зүгээр нэг зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан бол өөрсдөө л барьц алдаж дуусах ёстой. Гэтэл улс байгуулж дэглэм тогтоогоод, иргэншлүүдийг холбосон байна. Өөрийн гэсэн хууль цаазтай, өндөр зохион байгуулалттай, капиталын урсгалтай, аж төрөхүйн хэв маягаа хадгалж байгаа хэрнээ том иргэншлүүдийн нөлөөг дараад тэр урсгал дээр нь зүй зохистой хяналт тавьж байсан байна. Ингэхээр энэ ойлгох аргагүй зүйл болж байгаа юм. Хамгийн сонин шалтгаан нь монголчуудыг 20-р зууны эхэн үе, 19-р зууны сүүл үеэр судалж эхэлсэн. Тухайн үед бүдүүлэг зэрлэгүүд гээд бичээд үлдээчихсэн байсан. Түүндээ ч үнэмшчихсэн байсан. Тэгтэл нэг их том эзэнт гүрний түүх байдаг гээд байдаг. Түүнийг судлаад үзсэн чинь аймшигтай супер эзэнт гүрэн байсан байдаг. Тэгэхээр энэ зөрчилдөж эхэлж байгаа юм. Бүдүүлэг хүмүүс хүчирхэг тогтолцоог бий болгох бололцоогүй. Тэгээд судлаад байтал хүчирхэг тогтолцоотой байсан нь тодорхой байдаг. Европчуудын дэлхийн түүхийн талаарх энэ хачин ойлголтын талаар Америкийн ерөнхийлөгч  Теодор Рузвельт яг зуун жилийн өмнө нэг зүйл бичиж байсан юм. 1902 онд Америкт “Монголчууд” гэдэг ном анх гарахад Америкийн ерөнхийлөгч өмнөх үгийг нь бичсэн байдаг юм. Түүндээ “Манай Өрнөдийнхэны өөрсдийгөө дөвийлгэх үзэл, аливаа зүйлийг өөрсдийнхөө өнцгөөс хардаг нь ямар инээдэмтэй юм бэ, бид Монголын эзэнт гүрний талаар бүрэн судлаагүй. Тэдний түүхийн зарим хэсгийг харахад гайхшрал төрүүлэм зүйл байна. Тэгэхээр бид их хоцрогдож. Бид дэлхийн түүхийн талаар юу ч мэддэггүй юм байна” гэж бичсэн байдаг. Мөн “Ази болоод Зүүн Европын хөгжлийг ойлгохыг хүссэн хэн бүхэн монголчуудын түүхийг ойлгох шаардлагатай” гэж тэрээр хэлсэн. Энэ ойлголт явсаар дэлхийн томоохон судлаачдад нөлөөлж тэднийг гайхаж эргэлзүүлсэн. Сүүлдээ судлаачид Монголын соёл иргэншлийн талаар эсрэг ойлголттой болсон. 


-   Дэлхийн эрдэмтийн гайхшрал эргэлзлээ үгүйсгэгдэж байгаа энэ үед монголчууд энэ ажилд яаж оролцох ёстой юм бэ?

-    Өнгөрсөн жил “Азийн эзэнт гүрнүүд” гэдэг ном Лондонд гарсан. Сүүлийн мянган жилд оршиж байсан Азийн эзэнт гүрнүүдийн түүхийг энд бичсэн байна. Тэр эзэнт гүрнүүдээс хамгийн оргил нөлөөлөлттэй нь Монголын эзэнт гүрэн юм. Азид гарсан супер эзэнт гүрнүүдээс хамгийн супер нь Монголын эзэнт гүрэн гэж тэмдэглэсэн байна. Өнөөдөр бидний түүхийг дэлхийн эрдэмтэд судалж байна. Тэгэхээр ийм сонирхолтой түүхэн үе, түүх судлалын хүрээнд гарна гэдэг их ховор. Бид ховор үед зогсож байгаа. Үүний цаана нуугдаж буй хамгийн том зүйл юу юм гэвэл 18-р зууны төгсгөлөөс хойш 1980-аад он хүртэл Европчууд монголчуудыг хэн ч биш гэж үзэж байсан тэр үзэл нь өөрчлөгдөж байгаа юм. Энэ үед монголчууд хэрхэн оролцох вэ?. Дэлхий өөрөө түүхэн мэдээлэл, шинжлэх ухаанаар давалгаалаад ирж байна. Энэ үед бидний нэг хэсэг хэт их харь үзэлтэй болсон байна. Бид угаасаа л зэрлэг, хоцрогдсон хүмүүс юм уу, эсвэл бид тэнгэрийн амьтад юм уу. Энэ хоёрын аль нь ч биш. Тэгэхээр түүх хэтэрхий аазгай хүргэсэн зүйл болж хувирч байгаа юм. Тэр дундаа Монголын түүх. Монголын түүх зөвхөн монголчуудад сонин байгаа юм биш. Үүнийг мэдээгүй хүмүүс мэдэх гэж, мэдэж байгаа хүмүүс улам нарийн учрыг нь олох гэж оролдож байна. Түүхэн үзэл ойлголтын онцгой үе ирээд байна. Үүнд бид оролцох ёстой.


-    Яаж?

-    Бидний судалгааны түвшин дэлхийн түвшинд байх ёстой. Хоёрдугаарт Евро Азид тархсан монголчуудын бүх өвүүдийн талаар нарийвчилж судлах ёстой. Дэлхийн түүхэнд тогтсон үзэл ойлголтуудын талаар үнэн эсэхийг магадлах ёстой. Дэлхийн түүх онолын хугацаанд Түвд үзлээсээ болоод гажуу бичигдсэн тохиолдолууд их бий. Аль ч түүхийн номыг сөхөөд харахад Монголын эзэнт гүрний талаар заавал бичсэн байдаг. Яагаад монголын эзэнт гүрний талаар тэнд бичсэн байна вэ?. Дэлхий дээр том хүчин зүйл болсон үйл явдлыг анзаарахгүй өнгөрөөж байгаа бол тэр гэнэн түүх эсвэл бодлого. Нүүдэлчдээс бүх хот суурингууд үүссэн. Гэтэл яагаад бид нар суурин иргэншлийг тээгээд үлдчихэв. Энд ямар учир шалтгаан байна. Бүр инээдэмтэй, балай дүнхүү амьтад учраас үлдсэн юм уу эсвэл юугаар ч орлуулашгүй өвөрмөц орон зай, үнэт зүйлс, үзэл ойлголт, амьдралын тогтолцоо, ахуй, эдийн засаг нь байсан болохоор үлдсэн юм уу. Үүнийг бид нар нотлох ёстой. Манай түүхчдийн үндсэн хүчин чармайлт бол Евро Азийн хээр тал тэр дундаа Төв Ази буюу одоогийн Монголын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан бүх үеийн Морьт иргэншлийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн жинхэнэ амьдралын хэмнэлийг нээж олох ёстой. Монголчуудыг бүдүүлэг, зэрлэгүүдийн тоонд оруулж болохгүй юм. Энэ чинь өөрийн шашинтай, ертөнцийг үзэх үзэлтэй, өөрийн тогтолцоотой төрт улс байсан байна гээд одоо эрдэмтэд гайхшраад байж байна. Үүнийг тайлбарлахын тулд монголын судлаачид нарийвчилсан судалгаа хийх ёстой.  


-   Ер нь нүүдэлчдийн соёлыг авч үлдэх нь тийм чухал уу?

-   Би нүүдэлчдийн соёлыг авч үлдэх нь чухал гэж бодохгүй байна. Үүгээр амьдрах нь ч чухал гэж бодохгүй байгаа. Нүүдэлчдийн соёл энэ хугацаанд, энэ бүх том иргэншлүүдтэй зэрэгцээд, зөрчилдөөд ирсэн юм бол өөрөө маш сонирхолтой түүх болж байгаа юм. Энэ сонирхолтой бөгөөд адал баялаг байдал нь ямар ч хүний сонирхолыг татна. Ямар сонин түүхэн үйл явц, угсаатны хөдөлгөөн байсан юм бэ? Ямар нууц байна?. Үүнийг хамгаалах, танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх нь зөвхөн монголчуудын асуудал. Бусад нь өөрийн эрхгүй дэлхийн түүхэнд гарсан том нөлөө, хүчин зүйлийг судлахаар орж ирнэ. Өөрийнхөө юмыг хадгалах, хамгаалах, хайрлах, түгээн дэлгэрүүлэх нь бидний шинж чанар байх ёстой. Одоо монголчуудын оршин тогтнож байгаа нь нүүдэлчдийн үнэ цэнэ гэдэг зүйлтэй холбоотой. Хэрвээ энэ газар нутаг дээр монголчууд болон бусад угсаатан үе залгамжлан оршиж ирээгүй бол энд өөр нэгэн оршино. Аль ч иргэншил, аль ч амьдрал өөрчлөгдөж л байдаг. Одоо бол өөрчлөгдөхийн ирмэг дээрх үе. Сүүлийн хорин жил бид барууны соёлыг авсан. Бусдын соёлыг авах нь  үндэстэн үнэт зүйлсээ хоёрдугаарт тавьж байна гэсэн үг. Нүүдэлчид хар аяндаа байхгүй болно. Хүний маш сайхан алгуур тайвнаар амьдарч болдог амьдралын хэв загвар нь ингээд үлгэр домог болж үлдэх юм. Тэр нь нүүдэлчин хүн. Нүүдэлчдэд цаг хугацаа нийгмийн түлхэлт, хариуцлага, дүрэм журам гэдгээс илүүтэй зөвхөн ёс суртахууны таашаал байдаг. Түүндээ туслах ёстой, тэрэндээ тэгэх ёстой гэсэн сэтгэл л тэдэнд байдаг. Ямар ч дүрэм байхгүй. Энэ бол байгалийн хуулиар амьдардаг хүмүүс. Энэ бол адгууслаг шинж чанар биш. Хамгийн дээд соёлт хүмүүс дүрэм журамд баригдаж биш байгалийн эрхшээлд нийцэж амьдардаг. Одоо хүмүүс нийгмийн эрхшээл, хүний эрхэнд нийцэж амьдарч байна. Ийм хоёр зүйлийг солих эсэх нь хамаагүй. Аль нь үнэтэй, үнэгүй нь ч хамаагүй. Энэ зүгээр бидний сонголтын асуудал. Сайн муугийн тухай ч ярьж байгаа юм биш. Би уламжлалт өвөг дээдсээс таньж мэдээгүй зүйлээ нэхэн таних гэж судалгаа хийж байна. Монголын эзэнт гүрэн Евро Азийг эзэлчихсэн газар нутаг, тэнгис далайн баримжаатай байх үед европчууд шашны нөлөөнд автсан, библийн сударт баригдсан байсан.Тэгэхэд барууныхан дорно зүгт хүн байддаггүй. Хүний мах иддэг, ганц хөлтэй мангас байдаг. Тэгээд цээжин дээрээ ганц нүдтэй, амтай, морь нь бас том биетэй модоор хооллодог гэсэн төсөөлөлтэй байсан. Монголын эзэнт гүрний үед ийм харанхуй Европ байсан шүү дээ. Тэгээд 16-р зуунаас сэргэн мандалт бий болчихоод одоо дэлхийг бүтээсэн мэт зарлаж байна. Энэ нь түүх динамиктай гэдгийг харуулж байна.  Иргэншлийн онолын хамгийн зөрчилтэй зүйл бол болох Төв Азийн морьт иргэншлийг бие даасан иргэншил мөн гэдгийг онолын хувьд нотлохыг хүсч байна. Энэ их хэцүү ажил. Наад зах нь арван жилийн ажил болох зүйл. Энэ миний мөрөөдөл. Монгол судлалд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж бодож байгаа. Жинхэнэ мэргэжлийн түүхчдийн дэргэд бол би хоббичин.


-    Одоо манай иргэншил ямар үедээ явж байна вэ?


-   Одоо манай иргэншил сүүлчийнхээ үе дээр явж байгаа. Үүнийг их анхаарах хэрэгтэй. Аюул тулгарсан ийм зүйлийг судалж танин мэдэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Үүнийг амжилттай хийж чадвал монголчууд оршиж байгаагийн гавьяа мөн. Үүнээс цааш нарийхан нүдтэй, нармигар хамартай америкчууд ч болж болно. Бид домгоо л үлдээчихнэ гэсэн үг. Эртний Ромтой л адилхан. Аажимдаа арай гэж танин ядах гэсэн соёл нь бүдгэрч эхэлнэ. Малчид нь морьдоо унахгүй, айрагаа уухгүй болно. Бэлчээрийн малчид байхгүй болно. Бэлчээрийн мэдлэг, уламжлал, дом шившлэг алга болно. Тэгээд яг Америкийн индианчууд хоторхог тосгон руу орж архидан суудагтай адил зүйл болно. Одоо бол монголчуудын дахин нээгдэх үе. Дахин нээгдэхдээ яаж нээгдэх вэ гэдэг нь их чухал. Энэ үед л хүн бүхэн түүхээ,судалж, мэдэж хамгаалах хэрэгтэй байгаа юм. Хүн болгон түүхтэй. Түүх рүү яваад л байвал та гэгээрч байна гэсэн үг. Сайн эрдэмтнийг жишдэг гурван том хүчин зүйл байдаг. Энэ бол гүн ухаан, түүх, хууль ёс. Энэ гурав бол аливаа юмны суурь. Энд математик, физик ярихгүй байна шүү дээ. Докторыг манайхан шинжлэх ухааны доктор гээд байгаа. Уг нь бол философийн доктор гэдэг утгатай юм шүү дээ. “Ph” гэдэг нь философийн доктор гэсэн үг. Философи мэднэ, судлана гэдэг бол ертөнц, нийгмийн бүхий л учир шалтгааны хэмжээнд өөрийгөө боловсруулсан гэсэг үг. Түүх гэдэг нь зөвхөн нийгмийн түүхийг хэлж байгаа юм биш. Шинжлэх ухаан ч бай, компьютер ч бай бүгд түүхтэй. Аливаа зүйлийг бүх залгамж халаанд нь авч үлдэж, харьцуулж чадах мэдлэгийн суурьтай хүнийг түүх мэддэг хүн гэнэ. Түүхэн мэдлэгээр хүнийг хэмждэгийн учир шалтгаан нь тэр. Түүх судлаагүй улс төрч гэж байх ёсгүй гэж нэг хэсэг үздэг байсан. Манай парламентын гишүүд бол салбарын хуулийн л мэдлэгтэй.  Тэгээд эдийн засагч, физикч гэсэн салангид мэргэжилтэй хачин хүмүүс байгаад байна. Түүхээр хараад юмыг хийдэг хүн ховор байх.


-    Та судалгааны ажилтайгаа холбогдуулж аялж байна уу?


-  Судалгааны ажилтайгаа холбогдуулж Герман яваад ирсэн. Германы Берлинд байдаг төв номын санд Ил хаадын үед хамаарах Перс номын чимэгийн 60 орчим зураг байна. Түүнийг өөрийн нүдээр үзээд ирсэн. Энэ нь судалгааны ажилд их чухал тэмдэглүүштэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл болсон. Ер нь чимэг зураг судалж байгаа хүн Франц, Турк, Их Британи, Иран, Энэтхэг гэсэн орнуудад очих шаардлагатай. Энэ судалгааны ажлаар Герман руу хоёр удаа очсон. Үүнтэй холбоотойгоор ганц нэг эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.
Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.65.162)
    uuruu ene talaar jaahan yum bichwel hvnd nileed hvrne dee
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • tuuhch (124.158.75.10)
    Tuuhiig sudlaad busdad oilguulah ni ih chuhal
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Түвшинтогтох (124.158.90.3)
    Сайхан ярилцлага байна. Сайхан ч сэдэв сонгож. Амжилт хүсье
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Mongoliin tvvh bol yah argagui busad uls ornii sonirholiig tatahaar. Zugeer neg anzaarahgui orhij bolmorgui zuil shuu ene tuuhiig sudlah ajild chine amjilt husi
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • 65 (124.158.75.10)
    мундаг шдээ. жижигхэн ах байдаг юм байна лжж хэ хэ
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Бадамсамбууд (202.131.225.226)
    ТВ-гээр аяллын нэвтрүүлэг хийхдээ өөрийн нүүрний арьсаа хэтэрхий рекламдаад байгаа харагддаг шүү. Даруу байж л энэ олонд хүндлэгдэх юм байгаа байх шүүүүүүү
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Бадамсамбууд (124.158.75.10)
    Мундаг юм аа.Тантай биечилж уулзмаар байна. Түүнээс гадна та энэ ярьсан зүйлээ дэлгэрүүлээд том материал болгоод гаргаачээ. Цуврал маягаар явуулбал гоё юм.
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • sain hun (124.158.79.148)
    Mongoliin tuuh soyol es zanshiliig unuu ueiin zaluuchuudad gants medeelel ugj baiga hun bol ta shuu. Tanid amjilt husii.
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    saihan zaluu shvv. mongoliin sor bolson hvmvvsiin negend l nerlegdene dee
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Тa zugeer aylagch hiigeed yvsan deeree
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • гэрэлмаа (124.158.75.10)
    мундаг юма. Би таныг хүндэлдэг шүү. Судалгааны ажилд тань амжилт хүсье.
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
    11 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 14 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ
    12 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
    12 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын 53.5 тэрбум төгрөгөөр "шороон овоолго" босгосон уу?
    13 цаг 6 мин
  • Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замын засвар шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна
    13 цаг 26 мин
  • Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайд огцрох ёстой
    14 цаг 6 мин
  • Б.Энхбаяр: Хэлэлцэх хууль байхгүй гээд хаврын чуулган хоёр сар хуралдаагүй
    14 цаг 39 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    14 цаг 51 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    15 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
    15 цаг 35 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяныг идэвхжүүлнэ
    15 цаг 37 мин
  • Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй
    15 цаг 55 мин
  • Н.Учрал: Төсвийг 3,3 их наядаар танах шаардлагатай байна
    16 цаг 10 мин
  • "Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    16 цаг 28 мин
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
    16 цаг 30 мин
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
    17 цаг 6 мин
  • П.Наранбаяр: Шалгалтад орж байгаа багш, сурагчид илүү сайн бэлдэх хэрэгтэй байна
    17 цаг 13 мин
  • Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ
    17 цаг 42 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
    18 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
24 баримт
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК