
УИХ-ын харьяаны буюу ажлаа тайлагнадаг, УИХ-аас удирдлагыг нь томилдог хэдхэн байгууллагын нэг нь Санхүүгийн зохицуулах хороо. Энэ байгууллагын даргаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн ойрын хүн Т.Жамбаажамц түүнийг эрх мэдэлтэй үед томилогдож байлаа.
Харин өдгөө түүний оронд УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүнээ тавих гэж байна. Т.Жамбаажамцын оронд томилогдохоор яригдаж байгаа Ц.Одхүү нь УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажилладаг бөгөөд С.Бямбацогт даргыг ямар албан тушаал хашна, тэр газарт нь дагаж ямар нэгэн даргаар ажилладаг тун ойрынх нь хүн нь юм. Тухайлбал, өдгөөгийн УИХ-ын дарга С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайд байхад Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, Тавантолгой төмөр зам болон Монголын төмөр замын ТУЗ-ийн даргаар ажиллаж байв.
Түүний дараа С.Бямбацогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байгаад УИХ-ын дарга болоход нь УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж эхэлсэн намтартай нэгэн юм.
Л.Бат


















































Сэтгэгдэл (2)