
Манай бөх Э.Дэлгэрмаатай өнөөдөр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдах АНУ-ын бөх Кеннеди Алексис Блэйдс нь 2024 оны Парисын олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай.
2003 оны есдүгээр сарын 4-нд АНУ-ын Чикаго хотод төрсөн Кеннеди Блэйдс өдгөө 23 настай. Тэрбээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 68 болон 76 кг-ын жинд барилдаж байсан бөгөөд АНУ-ын шигшээ багийн гол тамирчдын нэг юм.
Блэйдс 2024 оны Парисын олимпын наадмын эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өрсөлдөж, финалд шалгарсан ч Японы бөх Юка Кагамид ялагдан мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр олимпын эрхийн төлөөх АНУ-ын сонгон шалгаруулалтад зургаан удаагийн дэлхийн аварга Аделин Грейг ялж, анх удаа олимпын наадамд оролцох эрхээ авч байв.
Үүний дараа 2025 онд Хорватын Загреб хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, олон улсын дэвжээнд амжилтаа бататгасан юм. Мөн 2025 оны Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.
Түүний амжилт зөвхөн олон улсын тэмцээнээр хязгаарлагдахгүй. Блэйдс Айовагийн их сургуулийн багт барилдахдаа коллежийн улсын аварга болж, 2025, 2026 онд дараалан үндэсний аваргын титэм хүртсэн байна.
Л.Баяр



















































