
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын 2026-2027 оны улиралд өрсөлдөх “АПУ Скайтел” багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.
“АПУ”, “Скайтел” ХХК-ийн нэрэмжит тус багийг улсын Даян аварга Б.Орхонбаяр ахалж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын харцага Э.Даш, Б.Цэдэнсодном нарын хүчтэнүүд багтжээ.
Мөн улсын начин Н.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ, аймгийн хурц арслан М.Цэрэн, аймгийн арслан Х.Чойжилсүрэн нар багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
“АПУ Скайтел” багийн бүрэлдэхүүн:
Б.Орхонбаяр — Улсын Даян аварга
Ц.Бямба-Отгон — Улсын арслан
Э.Даш — Улсын харцага
Б.Цэдэнсодном — Улсын харцага
Н.Амгаланбаатар — Улсын начин
Б.Бат-Эрдэнэ — Улсын начин
М.Цэрэн — Аймгийн хурц арслан
Х.Чойжилсүрэн — Аймгийн арслан
Тус баг арваннэгдүгээр сарын 7-нд эхлэх “Алтан цом”-ын төлөөх нээлтийн барилдаанд “М Си Эс Энержи” багтай учраа таарна.
Л.Баяр





















































