
Монголын нууц товчоонд Амбагай хааныг Зүрчидийн Алтан улс модон илжгэнд амьдаар нь цовдолж хороосон тухай өгүүлдэг. Харин өнөө цагт хүнийг модон илжгэнд биш, хавтаст хэрэгт хүлж, олон жил улс төрийн амьдралаар нь цээрлүүлж болох уу?
Өнгөрсөн долоо хоногт “National Opinion” болон МЭК судалгааны байгууллагуудын судалгаанд Н.Алтанхуяг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд өндөр дэмжлэгтэй хэвээр байгааг дурджээ.
Мөн өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Улсын дээд шүүх Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарсан.
Н.Алтанхуягт холбогдох хөгжлийн банкны хэрийг товч хүргэвэл,
- 2022 онд хэрэг шүүхэд шилжиж, прокуророос олон хүн, хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.
- 2023-2024 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд гарч түүнийг цагаатгасан.
Гэвч Монгол Улсын дээд шүүхийн практикт байхгүй шийдвэр гарсан нь улсын дээд шүүх холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
- Үүний дараа 2025 оны есдүгээр сард хэргийг дахин хэлэлцсэн анхан шатны шүүх Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэр гаргасан.
Гэвч 2026 оны гуравдугаар сарын 10-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Зориг Т.Шинэбаяр Г.Ганбаатар нар өмнөх цагаатгах шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
- 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын дээд шүүх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
Н.Алтанхуягт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэртэй холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн томилгооны үеийг эргэн санах нь зүйтэй.

Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд томилогдсон гэх шүүгчид:
-
Ч.Хосбаяр
-
Б.Батцэрэн
-
Б.Цогт
-
Д.Ганзориг

Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд томилогдсон гэх шүүгчид:
-
Б.Амарбаясгалан
-
С.Соёмбо-Эрдэнэ

У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд томилогдсон гэх шүүгч:
- М.Пүрэвсүрэн
- Ц.Оч
2021 онд нэр дэвших эрхтэй холбоотой маргааны үеэр АН-ын нөхөдтэйгөө талбай дээр өлсгөлөн зарлаж байсан Н.Алтанхуяг өнөөдөр дахин улс төр, шүүхийн маргааны төвд байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг улс төрийн өрсөлдөөнтэй холбон хардах хандлага ч мөн үүсээд байна. Иргэд, олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа аж.



Эцсийн дүндээ, хэний ч сонгогдох эрхийг улс төрийн аргаар хязгаарлаж, өрсөлдөгчөө замаасаа зайлуулах ёсгүй. Ардчилал гэдэг өрсөлдөгчөө дөнгөлөх биш, ард түмэнд сонголтоо чөлөөтэй хийх боломж олгохыг хэлэх биз ээ.
Т.Золзаяа



















































