Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ

2026-10-20
0
ЖИРГЭХ

Москва хотноо болсон “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах чиглэлд санал солилцлоо. Мөн “Уур амьсгалын прагматизм: технологийн манлайлал, байгаль орчинд ээлтэй түлш ба COP31-ийг угтсан олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, цаашдын зорилт, хамтын ажиллагааны боломжийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм.

Айлчлалын үеэр Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төслийг боловсруулах тухай гэрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав, “Интер РАО Экспорт” компанийн захирал М.Е.Сергеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан онцлох үйл явдал тохиолоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр “ДЦС-3”-н цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 252 МВт-аар нэмэгдэж, 84,000 орчим өрхийг цахилгаанаар хангах шинэ эх үүсвэр бий болно. Мөн дулааны хүчин чадал цагт 300 Гкал-аар нэмэгдэж, 30,000 орчим өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангах юм. Тодруулбал, одоо байгаа цахилгаан эрчим хүчний чадал 2.3 дахин, дулааны эрчим хүчний чадал 1.5 дахин тус тус нэмэгдэнэ.   

Мөн албан ёсны уулзалтаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг шуурхайлах талаар яриа, хэлэлцээр өрнүүллээ. 2025 оноос эхэлсэн “Эгийн голын УЦС төслийн Байгаль нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх болзошгүй нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт Монгол-Оросын хамтарсан судалгааны тайлангийн үр дүнг хэлэлцэх уулзалт өнгөрөгч долоо хоногт мөн ОХУ-д зохион байгуулагдаж, хоёр талын эксперт, ажлын хэсгээс Эгийн голын УЦС-ын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох зарчмын боломжтой гэсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Энэхүү дүгнэлтийг энэ оны арванхоёрдугаар сард Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. 

Ийнхүү Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон жилийн  дараа гацаанаас гарч, бодит ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    35 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    43 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    48 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    1 цаг 26 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    2 цаг 1 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    2 цаг 42 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    3 цаг 24 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    3 цаг 34 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    4 цаг 41 мин
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    5 цаг 8 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    5 цаг 35 мин
  • Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
    5 цаг 43 мин
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
    5 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
    6 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    6 цаг 56 мин
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
    7 цаг 35 мин
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
    7 цаг 49 мин
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
    7 цаг 51 мин
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
    8 цаг 15 мин
  • GenZ үеийнхэн чихэвч хэрэглэх дуртай, гэхдээ тэд эрсдэлийг нь мэддэг үү?
    8 цаг 21 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК