НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол аравдугаар сарын 21-ний 13.00 цагт и-баримт аппликэйшн болон "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах аж.
Сугалаанд:
- 3 орон таарвал 60 мянган төгрөг
- 4 орон таарвал 100 мянган төгрөг
- 5 орон таарвал 500 мянган төгрөг
- 6 орон таарвал 5 сая төгрөг
- 7 орон таарвал 10 сая төгрөг
- 8 орон таарвал 30 сая төгрөг тус тус авна. Мөн сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог.























































