Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм

2026-10-11
0
ЖИРГЭХ

Энэ оны аравдугаар сарын 07-ны өдөр Эпстейний сонсголыг зохион байгуулсан. Сонсголын нийт хугацаанд Ц.Элбэгдоржийн "Өнөр бүл" асрамжийн газраас "Болор сан" асрах төвд шилжүүлсэн хүүхдүүдийн агуулгыг ярьсан билээ. Үүнд эх орноосоо гарч одоод нэг сарын хугацааг өнгөрөөгөөд буй Ц.Элбэгдорж дараах тайлбарыг өгсөн юм.

"Саяхан УИХ-д, 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр сонсгол боллоо. Тэнд яригдсан асуудлаас нэгэнд нь төвлөрнөө. Манай гэр бүлийн өсгөж өндийлгөж, тусалж дэмжсэн, одоо ч холбоотой байгаа хүүхдүүдийн тухай.Төгсгөл рүү нь зарим албан тушаалтанд хандсан, улс төрийн агуулгатай юм хэлнэ. Улс төртэй, улс төрөөр л тулна. Хүүхдүүдээ эхэлж яръя.

1. Бидний түүх яаж эхлэв?

Бид 2007 оноос Хүүхэд Асран Хамгаалах Төвтэй хамтарч ажилласан. Болор сан ч тэр үеэр байгуулагдсан. Улмаар тус төвийн цэцэрлэгийн хоёр ангийн хүүхдүүдийг халамжилж, дэмжиж тусалж ажиллах болсон. Хүүхдүүд зусланд гарахад хүртэл манай хүн хувцас хунар, ор дэвсгэрийг нь угааж, хоол ундыг нь хийлцэж хамт байдаг байсан. Хүүхдүүд сургуульд ороход нь ном хэрэглэлийг нь цуглуулж, хүргэж өгч авч, хичээл даалгаварт тусална. Цаг өнгөрөх тусам бие биедээ ижилдэж дассан. Асрах төвөөс ч, дүүргээс ч, хүүхдийн байгууллагаас ч бидний "Бамбарууш, Янзага" бүлгийнхэнтэй тогтоосон элгэмсүү харилцааг дэмждэг байсан. Бид ч бэлтгэл, зохих шалгуурыг хангаж ажилласан. Хамтдаа байх, нэг гэр бүлийнхэн шиг байх боломж аажмаар бүрдсэн.

Энэ бол нэг өдөр шийдээд хийсэн ажил биш. Үйл явц гурван жил шахам үргэлжилж, 2010 оноос хүүхдүүдээ бид өөр дээрээ авсан. Тэр үеийн хууль журмын дагуу. Хүүхдүүд бидэн дээр шилжиж ирснээр улсаас авдаг санхүүжилт нь зогссон. Бүх ажлыг Болор сан, манай гэр бүл хариуцдаг болсон. Тиймээс төртэй төсвийн хуулиар жил бүр гэрээ байгуулах, түүнийг сунгах шаардлага үүсээгүй. Дүүргийн засаг даргын захирамжаар тэр үеийн харилцаа зохицуулагдаж байсан. Мэдээж бид хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох, хуучин нэрээр нь, Хүүхдийн Үндэсний Төвийн хараа хяналтад ажиллана, мэдээлэл тайлан гаргаж өгнө.

2. Хоёрдох асуудал; Хүүхдүүд манайд яаж ирэв?

Эхлээд хоёр бүлгийн хүүхэд ирсэн. Тэр дунд ирж буцсан хүүхэд бий. Шалтгаан янз бүр. Хуучин цэцэрлэг сургуульдаа үлдэх хүсэлтэй. Багш асрагч нь авч үлдэхийг хүссэн. Ар гэрээс нь гарсан хүсэлт гээд. Нааш цааш хөдөлгөөн байсаар байсан. Тэгсээр 23 хүүхэдтэй үйл ажиллагаа жигдэрсэн. Дараа нь цэцэрлэгийн насны хоёр хүүхэд нэмж ирсэн. Нэг нь бүтэн өнчин, цэцэрлэгээс нь санал болгосон, нөгөөг нь эгчийг нь дагуулж авсан. Болороо ээж нь ах эгч дүүсийг хамтад нь байлгахыг хичээсэн. Тийм 6 гэр бүлийн 13 хүүхэд бий. Хоёр хүүхдийн эгч нь Дарханы асрамжаас ирсэн. Нэг хүүхдийн аав нь хүсэлт гаргаж, зохих журмын дагуу манайд өгсөн. За ингээд нийт 27 хүүхдийг өсгөхөөр боллоо.

Дээр нь манай таван хүүхэд бас бий. Манай өөрийн хүүхдүүд олон дүү нартай болж байгаадаа баяртай байсан. Заримынх нь төөрөлдөөд байгаа нэг асуудлыг онцгойлж дурдая. Хүүхдийг өсгөж өндийлгөх, хүүхдийг үрчилж өргөж авах бол тус тусдаа, бие даасан харилцаа. Хүн бүр мэднэ. Бид 27 хүүхдээс нэг ч хүүхэд үрчилж аваагүй. Төрөлх овог нэрийг нь солиогүй. Асран хамгаалж, өсөж хүмүүжих, сурч боловсроход нь тэдэнд тусалсан. Хамт байсан. "Чи хорвоод ганцаар биш, чамд тусалж дэмжих хүн байна. Бид чамтай хамт. Миний охин, миний хүү. Чи хайр энэрлээр дутах ёсгүй ээ." Ийм л сэтгэлээр бид хүүхдүүддээ хандаж байсан.

"Авдаг гараас, өгдөг гар илүү. Төрүүлэхээс өсгөх нь дутуугүй ачтай, сайн үйлс" гэж манай ард түмэн ярьдаг юм. Болороо бид хоёр хоёулаа тийм хүмүүжилтэй. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд. Манай хүн дороо 6 дүүтэй, би дээрээ 7 ахтай өссөн. Болороо багадаа аавыгаа алдаж дүү нараа ээжтэйгээ өсгөсөн. Миний аав, ээж хоёр хоёул, хар нялхаасаа өнчирч амьдралын хатуу хүтүүг туулсан хүмүүс. Энэ тухайгаа бидэнд ярьж хүнд хүүхдэд, тэр тусмаа өнчин өтгөсийг асарч дэмжихийг сургадаг байсан. Энэ сэтгэл, энэ хүмүүжил хүүхдүүдэд туслах, асарч дэмжих хөшүүрэг болсон. Гэнэт нэг өдөр санаанд ороод эхэлсэн ажил биш. Манай хүн төрсөн дүүгийнхээ нэг хүүхдийг бүр, миний ярьж байгаа энэ түүх эхлэхээс өмнө өргөж авсан байсан юм.

3. За одоо гуравдахь асуулт: Хүүхдийн ар гэрийг олох, бидний хамтын амьдрал яаж өрнөв өө?

Хүүхдийг аль болох ар гэртэй нь, хамаатан садантай нь ойрхон байлгах бодлого чиглэл төрд байсан. Бидэнд ч байсан. Болор сан энэ чиглэлд уйгагүй ажилласан. Хүүхдүүдийн ээж аавыг олох, бүтэн өнчин бол ар гэрээс нь хэн нэгнийг, ах эгчийг нь олох гэж их явсан. Хүүхдийн заяа түшиж бүгдтэй нь холбоо тогтоосон. Аавтайгаа 4, ээжтэйгээ 10 хүүхэд холбогдсон. Бусдынх нь төрсөн ах эгч, нагац авга, эмээг нь нэг бүрчлэн олж холбоо тогтоосон. Хүүхдүүд маань ч, садан төрөл нь ч, төрүүлсэн нь ч элэг бүтэн болж их баярласан. Үнэхээр ачтай буянтай ажил болсон. Чин сэтгэлээсээ баярлаж талархаж байсан. Байнга уулздаг, харилцдаг болсон.

Манай хүүхдүүдээс эхлээд хоёр хүүхдийг ээж нь авсан. Хоёр жил гаруй болоод явсан. Дараа нь нэг хүүхдийг эмээ өвөө нь авсан мөн эгч нар нь нэг дүүгээ авсан. Хүүхдийн ар гэрийнх нь хүсэлтээр хашаа гэр тавилга олж өгч бие дааж амьдрахад нь дэмжсэн. Бид хоёрт хамгийн хэцүү нь, хүүхдээ өгч явуулах байсан. Болороо охин, аль эсвэл хүүг нь аваад явсныг надад нулимастай ярина. Хоёулаа санаа алдаж, бие биенээ түшиж, нулимсаа залгиж арчиж суудаг байсан. "Хүүхэд том болж, тусад орж, авнаа" гээд л бөөн ажил үүснэ. Бид нийлж ярилцаж гэр орон, түлээ түлш, хүнс будаа бүхнийг хамтдаа зохицуулна.Ихэнх хүүхдүүд бидэнтэй таваас арван жил хамт амьдарсан. Хүүхдэд хайр халамжаа харамгүй хайрласан гэр бүл, багш асрагч, харилцан тусалдаг хүмүүсийн ач тусыг мартах аргагүй. Тэр хүмүүст бид хоёр насаараа талархаж явдаг. "Болороо ээж" нь тэр олонтой хамт ачааны хүндийг үүрсэн. Хүүхдүүд намайг "Амбаа аав" гэж дуудна. Манай нутагт насаар ах, хүндтэй хүнийг тэгэж дуудах ёсыг хүүхдүүд дагасан нь тэр л дээ.

Хүүхдүүд бүгд сургуульд сурсан. Үзүүлдэг харуулдаг эмнэлэгтэй, тусалж дэмждэг сайхан сэтгэлтнүүд байсан. Хүүхдийн асуудал, сургууль хичээл тойрсон бүх зүйл явц хүүхэдтэй айл бүрт өрнөдөг шиг өрнөсөн. Энэ бүхнийг ярьвал урт юм болно. Товчлоё. Хүүхдээ бид олон гэж, тоо шиг хардаггүй байсан. Хүүхэд бүр тусдаа өнгө төрхтэй, зан ааштай, амьд гаригууд. Хайрлахгүй байхын аргагүй. Бүгд өхөөрдөм, бүгд хөөрхөн. Хүүхэд бүр өөрийн донжтой, гоёлтой. Өөрийн онцлог сонголттой. Бүгд дор бүрнээ нэртэй, зарим нь өхөөрдөж дууддаг хочтой. Хол яваад ирэхэд бие биенээ саначихсан байдаг байсан. Уралдаж алаглаж гүйж ирнэ. Зүүгдэж эрхэлнэ, үнэрлэж тэврэнэ. Бидэнд ярих юм олон бий.Бид хүүхэд нэг бүрийнхээ эрүүл өсөж бойжиход, сургууль хичээлд нь анхаарахаас гадна хүүхэд насыг нь дурсамж дүүрэн байлгахыг хичээсэн. Монголын үзэсгэлэн төгөлдөр олон газраар аялсан. Зуны амралтаа малчин айлд хамт өнгөрөөдөг байсан. Үнээ тугал ч авч өгсөн. Хүүхэд бүр гайхалтай авъяаслаг. Бие даасан тоглолт, үзвэр үйлчилгээ, уулзалт зочин, урилга заллага тасардаггүй байлаа. Абаны хүний мэдээлэлд дурьдсан шиг Болороо ээж нь хүүхдүүдтэйгээ Бээжин явж, паркт тоглож, үзвэр үзэж хамт аялсан. Хүүхдүүд маань цовоо сэргэлэн, сурах хийх эрмэлзэлтэй, бусдад тусалж дэмжихийг багаасаа ойлгож өссөн. Ирээдүйгээ өөдрөгөөр хардаг байсан.

4. За ингээд хүмүүсийн дараачийн сонирхдог асуулт байгаа. Хүүхдүүд ар гэртээ очих үйл явц хэрхэн үргэлжлэв ээ гэж?

Жилээс жилд хүүхдүүд цэцэг ногоо шиг өсч том болцгоосон. Ар гэрээс нь хүүхдээ авах хүсэлт гарах бүрт бид нарийвчилсан судалгаа, уулзалт яриа хийж, гэрээ бичиг үйлдэж нотариатаар батлуулна. Хууль журмын дагуу зохих газар нь хянаж захирамж шийдвэрийг гаргана. Ар гэрийнх нь болон хүүхдийнхээ хүсэлтийг харгалзан хэрхэн дэмжиж туслахаа тодорхойлно. Шинэ айл гэр тусдаа гаргаж байгаа юм шиг л хөл хөдөлгөөн болно. Ихэнхэд нь гэр хашаа, зарим нэгэд нь өвлийн байшин ч барьж өгсөн. Гэрийн тавилга, зуух тогоо, түлээ түлш гээд ажил үргэлжилнэ.

Хүүхдүүд маань гэртээ эргэж очихдоо гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч, тусад ороод явсан. Өөрийгөө аваад явах ухаан сууж, дансандаа хүүхдийн болон халамжийн мөнгө нь бүрэн бүтэн, гэр гэртээ харьсан. Хууль журмын хэлэлцүүлэг, өөрчлөлт ч үүнд нөлөөлсөөн. 2016 онд төрөөс Хүүхэд хамгааллын тухай шинэ хууль батлагдсан юм. Хүүхэд бүрийг ар гэрт нь нэгтгэх үүргийг тэднийг халамжлан хүмүүжүүлж байгаа гэр бүл, сан байгуулага хүлээж хэрэгжүүлэх болсон. Тэр хууль он дамжин хэрэгжсэн. Манай хүүхдүүд ч төрийн хуулийн дагуу гэр гэртээ харьж, ойр дотныхонтойгоо цуг амьдарцгаах болсон.

5. За дараагийнх нь хүмүүсийн асуудаг асуулт байдаг юм. Цааш үйл явц хэрхэн үргэлжлэв?

Дээлтэй заяасан, хайртай, хөөрхөн хүүхдүүд минь Болороо бид хоёрыг орхиогүй. Бид хоёр ч аль болохоор хүүхдүүдээ гэнэ. Амьдралын эрхээр зам замаа хөөсөн ч бараг бүх хүүхэд ээж аав, үр хүүхдийн гэмээр нандин хэлхээ холбоотой хэвээр байгаа. Харин ч бидэн рүү инээсэн хувь заяа улам батжин бэхэжсэн.Уулзах хүмүүс уулздаг гэж үнэн юм билээ. Дэм дэмэндээ бидний халуун дулаан харилцаа өнөөдөр ч үргэлжилж байна. Намайг ерөнхийлөгч болоогүй байхад манай хүүхдүүд бидний харилцаа эхэлсэн. Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарсан ч үргэлжилж байгаа. Манайхан улам олуулаа болж байна. Ерөөлөөр хүүхдүүд маань өрх өсгөж, эхнээсээ хань ижилтэй болцгоож, бяцхан үрс ч биднийг баярлуулж, хорвоог баясган мэндэлж байгаа.Саяхан, энэ намар бид олуулаа уулзсан. Зарим нь буйр суусан ч бүгд л багын төрх нь хэвээр. Нялх хүүхдээ тэврээд, үнсүүлье үзүүлье гээд аваад ирсэн. Хонуутаар өнжүүтээр сайхан уулзалдсан. Зураг хөрөг ч зөндөө бий. Та нарт утаснаасаа харуулж болно. Гэхдээ саяын сонсгол дээрх шиг хүмүүст өөрийн ч бай, хэний ч хүүхдийг харуулахаас бас болгоомжилж байна. Ямар ч дарга гишүүн, хэн ч бай гарч ирээд, хүүхдээ үзүүлэн болгоод байдаггүй ээ. Тийм биз.

Харин хүүхдийн хувь хүнийх нь эрхэнд халдвал би тэдний төлөө явна. Сүүдэр тусгах гэвэл өмнүүр нь хааж зогсоно. Тэд ар гэртэй, тусдаа амьдралтай хүмүүс. Хайрлаж өмөөрөх хүнтэй. Тэр улс төрийн уурын зуухандаа намайг л хөөд, намайг л харлуул. Энэ хүүхдүүд ямар ч буруугүй. Сонсголын үеэр цагдаагийн байгууллага, асуудал хариуцсан хүмүүс мундаг байсан. Бидэнд хийх ажил, тодруулж ярилцах зүйл, нэгтгэх мэдээлэл бий. Төртэйгээ хамтарч ажиллана.

Сая уулзахад хэл чимээ хүрсэн 23 хүүхдээс 19 нь ирсэн. Ар гэрт нь гачигдал гарсан, ээлжийн ажилтай, чөлөө авч чадаагүй, өвдсөн гээд дөрөв нь ирж чадаагүй. Хүүхдүүдээ харахаар, юм ярих гэхээр үг гарахаас өмнө, одоо чинь, нулимс гарах гээд байх болжээ. Насных байх. Хайр ч юмуу. Болороо ээждээ тэвэр дүүрэн цэцэгтэй, бид хоёрт бэлэгтэй ирсэн. Бид ч хирдээ бэлдсэн. Нэг охин маань бүр уншаад баярлахаас аргагүй захиа бид хоёрт тус тусад нь бичиж өгсөн. Бүгдийнх нь сэтгэлийн илэрхийлэл гэж байсан. Хүүхдүүд маань дор бүрнээ улам ухаантай, улам мундаг, бүр хайр татам болоод л байгаа.Багадаа зурж байсан гар зургууд, бичсэн зүйл, багынх нь хөгжилтэй өхөөрдөм зураг видео гээд үзэх ярих юм зөндөө байсан. Бие биенийхээ сонин сонсож, тоглож наадаж, аминчилж ярилцаж сууцгаасан. Уулзахын жаргал гэж, байнаа.

Нэг хүү маань жаахан харц доогуур байсан. Үйлдээгүй хэрэг тулгаж, хүүг минь шаналгаж байгаа юм билээ. Шүүхээс иж бүрдэл нь хангалтгүй гэж хэрэг нь буцсан болохоор, заасан тэр хязгаартай газар нь уулзаж ярилцсан. Ээж нь бурханы оронд заларсан. Эгч нар дүүдээ их хайртай. Хууль шүүх хар цагааныг нь ялгана гэдэгт итгэж байгаа. Номтой ухаантай, сайн хүүхэд.

6. За саяын сонсголд яаж бэлдэв ээ?

Төрийн сонсголд хүндэтгэлтэй хандсан. Сонсголыг дэмжсэн Их хурлын дарга, сонсголыг санаачилсан Их хурлын гишүүнийг урьсан. Би биечлэн уулзаж ярилцах гэж хөөцөлдсөн. Болороо ээж нь энэ хоёр эрхэмд хаяглан өөрийн гараар хүсэлт бичиж явуулсан. "Бид удахгүй уулзана. Та хоёрыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай хүүхдүүдтэй уулзаж бодит мэдээлэл аваа. Асууж тодруулах зүйл байвал асуу. Санал бодлоо солилцохдоо таатай байна." гэж урилга заллага албан ёсоор өгсөн.

Хаана хэзээ уулзах, өдөр газраа хэлсэн.Хүүхдүүд ч бага байхын зургаа бариад уулзана гэж хүлээсэн. Гүтгэлэг, муухай дайралт, хэл аманд цэг тавих гэж бодоцгоосон. Харин дарга, гишүүн хоёрын хэн нь ч ирээгүй. Сонсголын үеэр, Баярбаатар гишүүний амнаас нь сонсоход, нийтэд хандаж надаар яриулах гэсэн бололтой юм, байлаа. Өнөөдрийн энэ ярьж байгаа маань ч үүнтэй холбоотой. Энэ бүхний эцэст манай хүүхдүүдийн эсэн мэнд эсэх нь, эрүүл саруул байгаа нь сонсгол санаачлагчид ач холбогдолгүй байжээ гэж би ойлголоо.

7. За, зураг үзэх үү?

Хүүхдүүдийнхээ зураг харах сайхан. Зөндөө байна. Эргээд уулзаж байгаа юм шиг байдгийн. Гэхдээ та бүхэн ихэнх нь ойлгож байгаад би их баяртай байна. Би сая олон зураг гүйлгэлээ. Бидний хувийн цомог. Би хүүхдүүддээ хэлсэн. Бидний зөндөө зураг, бичлэг бий. "Та бүхний өмнө урт хугацаа байгаа. Цаг өнгөрөх тусам байдал өөр болно. Гараад сайхан дурсамжаа ярих цаг ирнэ. Бид хэнд ч гэм хийгээгүй. Бүгд л өөр өөрийн замаар явж байгаа. Хүүхдүүд минь та нар л сайн явж байвал болоо." гэж. Тэд ойлгож байгаа.

Зураг бичлэг үзүүлэх тухайд, хүүхдүүд та өөрөө мэд гэж л байгаа. Хөөрхийс хүүхдээрээ, сэтгэл нь эмзэг хэвээр байгаа. Утасны нүүрнээс аваад битгий сэвж үзээрэй. Болох юм болох цагтаа болно. Энэ зургуудыг би сошиалд тавихгүй. Болороо ээждээ өгсөн гоё цэцэгтэй зураг байна. Зүрхтэй, хайртай шүү гэсэн зураг байна. Багын зургаа бариад ч авахуулсан байна. Нүүрэндээ багын зургаа нааж зогсоод, "Би ийм болсон" гэх зураг ч байна. Видео ч байгаа. Зураг видео харуулбал болно л доо. Захаас нь харууллаа, ярилаа.Үүнээс илүүг чадахгүй ээ. Хүүхдээ бодож байна. Яах ч юм билээ. Надад атаархаж, муу санасан тархи хэн нэгнийг нь юу руу ч түлхэх гэж оролдох юм билээ. Эндээс нэг асуулт ургаж байгаа шүү. Өнчин гэхээр хүүхэд заавал хохирох ёстой юу!

Хэрүүл гүтгэлэгт согтуурсан хэнээтний өмнө хувийнх нь орон зайд халдаж, зам мөрийг нь нийтэд зарлаж байх ёстой юу! Ирээд уулз, асуух юм байвал асуу, ярилцая гэхээр өөрсдөө ирэхгүй. Бас ингэж болохгүйг тэр эрхэм гишүүн, дарга хоёр хүртэл зөнгөөрөө мэдрээд байх шиг байгаа юм. Би сайн талаас нь бодож байна. "Уулзмааргүй байна, тодруулах юм алга" гээд байгаа биз! Ай. "Амбаа аавыг дайраад, гүтгээд байна" гэж хүүхдүүд эмзэглэж байгаа. Би танк шиг үзээд гарноо. Хийсэн буруу юм байхгүй.

8. За, одоо хүүхдүүд хаана байна вэ?

Энэ ч яахав нөгөө алдарт асуулт. Болороо бид хоёр хүүхэд бүрээ хаана яваа, яаж амьдарч байгааг мэднээ. Хүүхэд бүр өөр өөр, бие даасан ертөнц. 13 охин, 14 хүү байгаа. Увс руу аавынхаа хамаатнууд дээрээ очсон хүүгийн араас сураг ажиг тавьж байгаа. Эрдэнэтэд нэг охин маань айлын бэр болоод амьдарч байна. Ээж дээрээ анхалж очсон хоёр хүүгийн нэг нь гадаадад, нөгөө нь УБ-т байгаа. Хааяа холбогдож, сураг нь гараад л яваа. Эхэлж явсан дөрвөн хүүхдийн хувьд ийм байна. Тэнгэрийн авралаар хэн нь ч гэмт хэргийн хохирогч болоогүй. Энэ бол Монгол төрийн нэрийн өмнөөс гардаг мэдээ шүү.

Манай хүүхдүүдээс тав нь цэргийн алба хаасан. Болороо ээж нь захиа бичиж, бүгд холбоотой байсан. Одоогоор найман хүүхэд дээд сургуульд сурч байгаа болон төгссөн. Мөн тооны хүүхэд тусгай мэргэжил эзэмшсэн. Олны жишгээр доод тал нь бүгд дунд боловсролыг дүүргэж, дор бүрнээ ажил хийж, амьдралаа босгох гэж зүтгэж байна. Зарим нь суралцаж, хоёр нь Япон, Солонгост ажиллаж байна. Бусад нь эх орондоо байгаа. Ер нь манай хүүхдүүд бусдын адил хаана ч ажиллаж амьдрах эрхтэй. Далай гатлаад ч нисэх эрхтэй ш дээ. Хүүхдийн тухай мэдээллээ үүгээр өндөрлөе. 9. За одоо ингээд улс төрийн өнцгийг сөхөж харах уу?

Асуудлын гол надад юмуу, хүүхдүүдэд байхгүй гэдэг нь ойлгомжтой болж ирж байх шиг байна. Асуудал шал өөр газар байна. Зүгээр, иргэд та бүхнийг доромжилж цаг нөхцөөж байгаа юм байна. Бусад чухал асуудлаар сонсгол хийх хуанлийн нүд, хуваарийг ийм залиар бөглөж суунаа, наадуул чинь. Тархи угаалтад өртөмтгий гэж та бүхнийг тавлаж байна. Эргэцүүлэн бодох чадамжгүй гэж эд таныг басамжилж байнаа. Энэ хэрээ жорлон тэргүүтнүүд таныг тавьж байгаа жүжигт нь итгэнэ, хулгай худлаас нь өөр сэдэв рүү сатаарна гэж таныг дорд үзэж байна.

Ардын нам, Засгийн газрыг тархидаж хагартлаа баяжсан, Монголыг хулгай авилгад живүүлсэн хоёр даргынхаа нэхсэн торыг, булхай бузрыг Баярбаатар гишүүн ярихгүй юм байх даа! Хоёр эзнийхээ хооронд, саарал цагаан хоёр байшингийн дунд бичиг цаас, цүнх ачаатай жороолж байгаад өнөөдрийн суудалдаа хүрсэн чи! Хаана, хэний хооронд, хэзээ, ямар хэмжээтэй хулгай тонуул явсныг, юу болсныг чи мадаггүй сайн мэднэ! Тэр тухай нэг сайхан яриач, хууль хяналтын байгууллагад хандаач, сонсгол санаачлаач.

Энэ мангасын гар хөлүүд намайг үзэн ядуулах гэж, жигшүүлэх гэж, сэдэв төөрүүлэх гэж амь тавьж байна. Миний ярьж байгаа зүйл иргэдэд хүрээд байгаад, олон нийт дэмжээд байгааг хараад тэсэж ядаж байна. Засгийн ажлыг шүдтэй тулам болгосон этгээдүүд нүгэл нь нүдээр нь гарахаас сүнс нь төөрч байнаа. Америкийг 500 хуваасны нэгтэй тэнцэх хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, идэж уусан.

Ард түмний халбагаар цуглуулж байгаа буяныг вагоноор нь, уурхайгаар нь, тогоогоор нь цусалж байгаа гарууд. Мангасаас мангас л төрнө. Шунал шуналыг л өдөөнө. Хулгайч хулгайчаа өмөөрнө. Гэм зэмгүй нэгэн рүү боорлож дайрна. Аминд нь тулахаар "цуст тэмцэл" ч гэх шиг, "аюулгүй байдал" ч гэх шиг. Та нарын маск ч хуурч байнаа. Монголын хамгийн том аюултай байдал бол, манай улсын хамгийн ноцтой нууц бол та нарын хулгай!! Нууцын гэх бузар хуулиа урж хая. Нууцалсан хулгайгаа ил болго. Надтай тэмцээд байгаа хүмүүст хэлэхэд, улс Монголоо алж байгаа этгээдийг дотроосоо, өөрөөсөө хай. Эрүүгийн цагдаа руу өөрсдөө оч.

10. Амарсайханд хандаж юу хэлэх вэ?

Тэр шадар сайд, хуулийн сайд асан буянтны дүр эсгээд сүйд. Тийм аюултай зүйл болсон юм бол засаг дамжиж, сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм бэ! Надтай таараад налж зогсоод, толгой дохиод сүйд болоод байсан. Тэр үед надаас асуух нь яасан юм! Амарсайхаан, чамд хандаж нөхөрсөг зөвлөлгөө өгье. Үнэхээр хүүхдэд тусалмаар бол, тэгтлээ их санаа зовж байгаа бол бидний өсгөсөн хүүхдийн талтай адил тооны хүүхэд аваад өөрөө өсгөлдөө. "Өнөр Бүл" гээд халамжийн төвд хайр энэрэл хэрэгтэй хүүхдүүд одоо ч байгаа. Цөөндөө, дөрөв ч юмуу, долоо ч юмуу хүүхэд аваад хажуудаа тав арван жил өөрийн хүүхэд шиг өсгөж өндийлгө. Бие даагаад ирэхээр нь ар гэрээс нь ирээд аваад явна.

Нэг нэгдэхгүй, өнчин зүрхийг элэг бүтэн болоход эхнэр хүүхэдтэйгээ нийлээд тусал. Ичинхорлоо та хоёр хүсвэл чадна. Боломжтой, сайхан гэр бүл. Том газар байшинг чинь олон мэднэ. Хамгийн гол миний хэлэх гээд байгаа санаа бол өнчин, харж хандах хүнээр дутдаг хүүхдэд ямар зовлон тохиож байгааг биеэрээ мэдэр. Биеэрээ үлгэрлэ. Тэгэж амьдрал үзэж, нөгөө яриад байгаа хууль дүрмээ бодитоор сайжруул.Аан тийм, мартах шахаж.

Цианит, нитрит ашиглаж алт угаасан гэж биднийг гүтгэсэн. Хотын байранд, олны нүдэн дээр, хуруун чинээ хүүхдээр алт угаалгана гэж яаж чиний санаанд багтдаг байнаа. Эрүүл хүний бодолд оромгүй гажиг зүйлийг өөрөө санаж үйлдэх юм. Болороо ээж нь эрдэс судлаач инженер мэргэжилтэй. Эрдэс судлалын хувийн лаборатори ажиллуулж байсан. Ээжээсээ ямар ажил хийдгийг хүүхдүүд нь сонирхсон. Эрдэсийг яаж ялгадгийг, яаж анхан шатны боловсруулалт хийдгийг Болороо хүүхдүүддээ харуулсан.Тэр үйл явц атгаг санаатны бичлэг эвлүүлэг болж сэвэгдсэн. 14 жилийн өмнө нийтэд цацагдаж бидэн рүү дайрсан гүтгэлэг. Тэр үед нь тайлбар өгч байсан. Зарим нь та нарын дарамт, хэл амнаас үүдэж манай хүүхдүүдийг дуудаж, тэр тухай асууна ярина гэж айлгаж ичээж байгаа сураг гарсан шүү. Энэ бол хүүхдүүдийнхээ өмнөөс миний өгч байгаа албан ёсны тайлбар. Олон жилийн өмнөх гүтгэлгийг босгож гэм зэмгүй залуусыг ичээж зовоохоо зогсоо. Гишгэсэн мөр бүр чинь гэрчтэй, баримт болж үлдэнэ.

Амарсайхан чамд дахиад хэлье. Чи их санаа зовж байгаа гэж дахин дахин чанга ярьсан. Дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдэд бодитоор туслаад үз дээ. Тэгээд өөрийнхөө ярьж байгааг, гүтгэлэг хардалтаа эргэцүүлээд нэг бод. Хүүхдээр алт угаалгамаар бодогдох нь уу, худалдмаар санагдах нь уу, тэднийг! Ай. Нитрит цианитаар гэж өөрөө хэлсэн шүү. Чи өөрөө биеэрээ мэдвэл нүд чинь нээгдэнэ. Бод. Хүхдээрээ PR хиймээр болох нь уу, эсвэл бага ярьж, их хайрламаар санагдах нь уу! Олны хэл амны бай болгомоор байна уу!

Өөрийн хүүхэд дээрээ аваад үз. Хүүхдийнхээ хувийн орон зайд халдаж, бүхнийг нь дэлгэмээр болох нь уу. Хүүхдийнхээ юу хэрэглэж, юу идэж уудгийг. Юу хийж, хэнтэй нөхөрлөдөгийг чи дэлгэх үү! Бод. Ийм юм хийхийг хүүхэд чинь хүсэхгүй бол яахав! Олны өмнө гармааргүй, гарах сонирхолгүй, дургүй бол яахав?

11. Хоёр товч санаа байна.

Хүүхдэд туслах бол буруу биш ээ. Тэдэнд хайр энэрлээ зориулж, олсон бүхнээ хуваалцаж өсгөх буруу биш. Олон хүн үүнийг ойлгож байна. Цөөн хүн л цөөврүүд шиг аашилж байна. Намайг хорлох гэсэн, намайг матарлах гэсэн тэдний тачаал хүүхдэд туслах гэсэн Монгол хүний эмзэг зүрхийг, сайхан сэтгэлийг зүсэж байна. Хайр энэрэл хамгийн хэрэгтэй байгаа олон хүүхдэд гай болж бууж байна. "Өнчин өрөөсөн, ядарсан хүүхэд өсгөж тусалбал толгой цусдах нь" гэж зарим нь ярьж бичиж. Цаг хугацаа өнгөрөх тусам сайн үйлс тодордог. Сонсголд цаг заваа гаргаж оролцсон бусад эрхэм гишүүдэд харин талархал илэрхийлье.

Уг нь энэ сонсгол хийгээд байгаа хуулийг би ажиллаж байхдаа санаачилж батлуулсан юм. Хэрвээ би энэ хуралд гишүүн байсан бол: Нийтийн оюун санаа яагаад ингэж бохирдсон, түүнд хүргэсэн дотоод гадаад шалтгаан болон үүнээс гарах арга замын тухай сонсголыг хамгийн түрүүн санаачлах байлаа. Би яахав, зуд үзсэн ухна гэдэг шиг энэ бүхний дундуур яваад гарна.

Асуудалд санаа зовж байгаа, сэтгэл нь өвдсөн хүмүүсийн санаа бодлыг хуваалцаж байна. Буруу зөрүү ойлгосон хүмүүс ч олон байна. Багаас нь өсгөлцөж өндийлгөж, одоо хүртэл халуун дотно яваа, цаашид ч тийм байх хүүхдүүдийнхээ тухай ярилаа. Энэ яриа, хардлага гүтгэлэгт цэг тавья гэж бодлоо.Болороо бид хоёр хүүхдүүдтэйгээ цаашид ч холбоотой байна. Хувийн орон зайг нь, эрхэм чанар, нэр төрийг нь хамгаалах байр сууриасаа ухрахгүй ээ. Нэг л зүйлийг хатуу хэлье. Би хэзээ ч бууж өгөхгүй ээ!" хэмээсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    18 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    23 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    27 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    38 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    45 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    54 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    56 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    1 цаг 42 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    1 цаг 53 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    2 цаг 6 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    2 цаг 7 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    3 цаг 4 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    3 цаг 31 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    3 цаг 57 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    4 цаг 5 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК