
Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ. Баавгайн халдлагаас болж 21 өрхөд бодит хохирол учраад байгаа аж.
Баавгай 7 үхэр, 11 бог идэж, 3 үхэр хүндээр шархдуулсан байна.Аймгийн онцгой комиссын чиглэлээр баавгай ихээр үзэгдэж буй газруудад онцгой, цагдаа, сум, аймаг, байгаль орчны газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.
Нэг баавгай агнасан. Цаашид баавгайг улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу аюулгүй болгох, нүүлгэн шилжүүлэх, устгах арга арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж байгаа аж.























































