
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монголын жүдочдоос өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Хүдэрчулуун барилдах бол маргааш хүнд жингийн гурван бөх дэвжээнд гарна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаанууд болно. Энэ өдөр Монгол Улсаас Б.Хүдэрчулуун эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд өрсөлдөхөөр байна. Тэрбээр тэмцээний В хэсэгт эхний тойрогтоо Польшийн бөх Пёдр Куччератай оноолт таарчээ.
Харин маргааш эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн аваргууд тодорно. Монголын багаас эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Номинзул, эрэгтэйчүүдийн +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн нар барилдах хуваарьтай байна. Улмаар тэмцээний хамгийн сүүлийн өдөр манайхан холимог багийн төрөлд өрсөлдөх хуваарьтай.
Л.Баяр




















































