
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын даргаар томилуулахаар шийдвэрлэсэн билээ. Түүний намтар болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
БОЛОВСРОЛ
- 1995 онд 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.
- 1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч.
- 2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан.
- 2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн.
- 2013 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторант
- 2022 онд Отгонтэнгэр Их сургуулийг Эрх зүйн бакалавр зэргээр төгссөн.
НАМТАР
- 2003 - 2012 онд "Силк Роуд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2010-2011 онд "JCI Монгол"-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
- 2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга
- 2016-2017 онд УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
- 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд "Эрдэнэс Монгол" ХХК-ын ТУЗ-ын дарга
- 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2020 оноос ББ САН-ийн Үүсгэн байгуулагч
- 2020-2022 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дарга
- 2022 оноос Байгаль орчин аялал жуучлалын Сайд
- 2024 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
- Өөрийн орлого: 76 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 28.8 сая төгрөг
- Орон сууц: 450 сая төгрөгөө үнэлэглэх нэг орон сууцтай
- Газар: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 400 м2 газартай
- Хадгаламж: Дотоодын дансанд 32 сая төгрөгийн хадгаламжтай
- Зээл: 215 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Д.Батчулуун





















































