
Дахин эх орныхоо төлөө тоглохоор болсондоо миний хувьд нэр төрийн хэрэг.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө залуу болсон нь мэдээж. Үүнийг нь өөрсдийн давуу тал болгон ашиглаж чадна гэж бодож байна. Энэ удаагийн баг маш авьяаслаг тоглогчид байгаа учир тоглолтыг тэсэн ядан догдолж хүлээж байна.
Би наймдугаар сард болсон тоглолтуудыг үзсэн. Тиймээс багийнхантайгаа дахин уулзаж хамтдаа тоглож, ялалт байгуулахыг тэсэн ядан хүлээж байна. Васалис дасгалжуулагчийн хувьд надад таалагддаг байсан харин одоо шинэ дасгалжуулагчтай ажиллах нь. Монгол дасгалжуулагчтай болсон гэхээр манай улсын сагсан бөмбөг нэг алхам урагшилж байгаа гэж харж байна гэлээ.
Б.Туяамарал






















































