Узбекист Улсын Ташкент хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно.
“Ташкент-2026” тэмцээнд 82 орны эрэгтэй 319, эмэгтэй 276 , нийт 595 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдочин оролцоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, 90 кг-д А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-д У.Мөнгөн-Учрал, +100 кг-д М.Тэмүүлэн нар барилдана.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, Л.Булган, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг, -78 кг-д Э.Буян-Өлзий, +78 кг-д Ж.Анар нар барилдана.
























































