Дэлхий дахинаа яг өдийд "Black Friday" буюу хар баасан гарагийн хямдрал эхэлдэг. Уг томоохон арга хэмжээ болох "Black Friday" буюу хар баасан гарагийн хямдрал дэлхийд энэ сарын 27-нд тохионо. Үүнтэй холбогдуулан Монголын худалдаа үйлчилгээний байгууллагууд хямдрал урамшууллаа эхлүүлээд байна.
Тэгвэл Монголд худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ.
Тухайлбал "Номин" сүлжээ дэлгүүр арваннэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд гэр ахуй, цахилгаан бараа, хувцас, гоо сайхан, хүнсний 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд 10-80 хувийн хямдрал зарлажээ.

Харин "MILD Cosmetics" дэлгүүр сонгогдсон 700 гаруй нэр төрлийн арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүндээ 30-50 хувийн хямдралыг энэ сарын 30-ыг хүртэл зарласан байна.

Мөн "Emart", "Next Electronics", "BSB" зэрэг худалдааны байгууллагууд цахилгаан бараа, гар утас, гэр ахуйн хэрэгсэл, хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүний төрөл бүрийн урамшуулал хэрэгжүүлж байна. Худалдааны байгууллагуудын хямдралын хувь, хугацаа, хамрагдах барааны төрөл харилцан адилгүй байгаа тул хэрэглэгчид худалдан авалт хийхийн өмнө тухайн бүтээгдэхүүний өмнөх болон одоогийн үнийг харьцуулж, баталгаат хугацаа, буцаалтын нөхцөлийг нягтлахыг зөвлөж байна.
























































