
Увсын Засаг дарга Э.Насанбатыг боловсролын баримт бичигтэй холбоотой асуудал болон төрийн худалдан авалт, төсөл, тендер хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудалд холбогдуулан ажлаас нь чөлөөлөх саналыг ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар дэмжсэн. Тухайлбал хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувь буюу 22 төлөөлөгч дэмжсэн байдаг.
Түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг Ерөнхий сайд Н.Учрал шийдэх байв. Тэрбээр аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгад ирүүлсэн албан бичигтээ 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус XIV хуралдааны 39 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан Э.Насанбатыг огцруулах саналыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн байна.






















































