
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүснэ.
Хур тунадас:Аравдугаар сарын 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:Аравдугаар сарын 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:Аравдугаар сарын 11-нээс ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
























































