
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буй үед хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд ажлын уян хатан нөхцөл бүрдүүлэх нь чухал байна.
Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл томуугаар өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй ажилтанд ажлын онцлогоос хамааран зайнаас ажиллах, эсвэл ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор төлөвлөжээ.
Энэхүү зохицуулалт нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарахын зэрэгцээ ажлын байр, орлогоо хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Харин хэрэгжүүлэх нөхцөл, журмыг ажил олгогчоосоо тодруулах шаардлагатай.





















































