БАРИМТ 1
Парламент хоорондын холбооны 2026 оны мэдээллээр дэлхийн улс орнуудын парламентын суудлын 27.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь 2025 оны үзүүлэлтээс ердөө 0.3 нэгж хувиар өссөн дүн юм.
БАРИМТ 2
Руанда улс парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр дэлхийд тэргүүлдэг. Африк тивийн Руанда улсын парламентын доод танхимын гишүүдийн 63.8 хувь нь эмэгтэй. Энэ үзүүлэлтээр тус улс дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна.
БАРИМТ 3
Финланд улс парламентдаа эмэгтэйчүүдийг сонгосон дэлхийн анхны улс болсон. Тухайлбал, 1907 онд Финландын парламентад 19 эмэгтэй сонгогджээ. Энэ нь эмэгтэйчүүд парламентын сонгуульд оролцож, төлөөлөгчөөр сонгогдсон дэлхийн түүхэн чухал үйл явдал байв.
БАРИМТ 4
АНУ-ын Конгрессын анхны эмэгтэй гишүүн 1916 онд сонгогджээ. Жаннетт Ранкин 1916 онд сонгогдож, 1917 оны дөрөвдүгээр сарын 2-нд тангараг өргөсөн. Тэрбээр эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг дэмжигч, дайны эсрэг байр суурьтай улстөрч байв.
БАРИМТ 5
АНУ-ын эмэгтэйчүүд үндэсний хэмжээнд сонгуулийн эрхээ баталгаажуулахаас өмнө эмэгтэй гишүүн Конгресст сонгогджээ. Жаннетт Ранкин 1917 онд Конгресст ажиллаж эхэлсэн бол АНУ-ын эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг үндсэн хуулийн 19 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр 1920 онд баталгаажуулсан юм.
БАРИМТ 6
Дэлхийн парламентын дарга нарын тавны нэг орчим нь эмэгтэй 2026 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн парламентын танхимын даргын 19.9 хувь буюу 54 нь эмэгтэй байв.
БАРИМТ 7
Эмэгтэйчүүдийн төлөөлөл Америк тивд хамгийн өндөр байна. Парламент хоорондын холбооны 2026 оны эхний үеийн статистикаар Америк тивийн парламент дахь эмэгтэйчүүдийн дундаж төлөөлөл 35.6 хувь байв. Гэхдээ энэ нь тухайн бүс нутгийн бүх улсын үзүүлэлт ижил гэсэн үг биш юм.
БАРИМТ 8
Жендэрийн квот эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. 2025 оны парламентын мэдээллээр жендэрийн квоттой парламентын танхимуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл дунджаар 30.9 хувь байсан бол квотгүй танхимуудад 23.3 хувь байжээ.
БАРИМТ 9
Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл түүхэн дээд хэмжээнд хүрсэн 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүний 32 нь эмэгтэй сонгогдсон. Ингэснээр эмэгтэй гишүүд нийт суудлын 25.4 хувийг эзэлж, Монголын парламентын түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм.
БАРИМТ 10
Парламентын жендэрийн тэгш байдлын асуудал хариуцсан хороодын дарга нарын дийлэнх нь эмэгтэй Парламент хоорондын холбооны 2026 оны эхний үеийн мэдээллээр жендэрийн тэгш байдлын асуудал хариуцсан парламентын хороодын дарга нарын 68.5 хувь нь эмэгтэй байв. Энэ нь эмэгтэйчүүд жендэрийн бодлого боловсруулах, хянах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулна.
БАРИМТ 11
Эмэгтэй парламентчдын төлөөлөл дэлхий даяар удаан өсөж байна. 2025 онд парламентын сонгууль болсон 49 улсын 62 танхимын үр дүнг багтаасан Парламент хоорондын холбооны тайланд эмэгтэйчүүдийн төлөөллийн ахиц удаашралтай байгааг онцолжээ. 2026 оны эхээр дэлхийн дундаж 27.5 хувьд хүрсэн нь энэ чиглэлд хийх ажил их байгааг харуулж байна.
БАРИМТ 12
Эмэгтэй парламентчдын тоо нэмэгдэх нь зөвхөн эхний алхам Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ парламентын удирдлага, байнгын хороод, бодлого боловсруулах болон төсөв хуваарилах үйл явцад тэдний оролцоог хангах нь чухал аж.



















































