
2026 оны “Оны шилдэг зэрлэг амьтдын гэрэл зурагчин” олон улсын уралдааны тэргүүн шагналыг үхсэн тугалаа хошуу, соёогоороо өргөн яваа эм зааныг дүрсэлсэн сэтгэл хөдөлгөм гэрэл зураг хүртлээ.
Энэ жилийн уралдаанд дэлхийн 121 улс, нутаг дэвсгэрээс нийт 65403 бүтээл ирсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Лондонгийн Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулдаг уг уралдаан 62 дахь жилдээ болж байгаа бөгөөд насанд хүрэгчид, хүүхэд залуусын гэрэл зургуудыг олон төрлөөр шалгаруулсан байна.
Энэ жилийн онцлох нэг зүйл нь насанд хүрэгчдийн болон залуу гэрэл зурагчдын ерөнхий тэргүүн байрыг эзэлсэн хоёр бүтээл хоёулаа хар, цагаан гэрэл зураг байсан явдал юм. Шилдэг 100 гэрэл зургийг багтаасан үзэсгэлэн Лондонгийн Байгалийн түүхийн музейд 2026 оны аравдугаар сарын 16-наас 2027 оны долоодугаар сарын 11 хүртэл үргэлжлэхээр товлогджээ.
Л.Баяр




















































