
Баавгай хүн рүү халдсан асуудлаар БОУАӨЯ, ОБЕГ, НБОГ-аас дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улиастайн аманд баавгай дайрсны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд буюу 2018 онд баавгай суурьшлын бүс рүү орсон гэх дуудлага мэдээлэл хоёр удаа, 2019 онд нэг удаа бүртгэгдсэн байдаг. Түүнээс хойш энэ оныг хүртэл бүртгэгдээгүй. 2026 онд нийт 28 удаа дуудлага бүртгэгдсэн. БОУАӨЯ-наас баавгайг аюулгүй болгох зөвшөөрлийг нийслэлд өгсөн. Бамбаруушаа дагуулаад явж буй баавгайг агнахгүй байх, харин нас бие гүйцсэн хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэл өгсөн" гэв.




















































