
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 16-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
- 09:00 цагт: “Риогийн конвенцуудын уялдаа холбоо, Тал хээрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлаарх олон талт зөвлөлдөх уулзалт” ГХЯ-нд болж байна.
- 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
- 16:00 цагт: Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
-Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ныг хүртэл зохион байгуулна.
-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар суманд энэ сарын 19-нийг хүртэл хугацаат цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

















































