
Монголын үндэсний бөхийн багийн цуврал барилдаан “Алтан цом”-ын өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” ХХК-ийн “Хатант интернэшнл” баг шинэ улиралд дараах бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөнө.
Тус багийг улсын заан С.Сүхбат ахалж, улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхжаргал, Ө.Батсуурь нар хүч нэмнэ. Мөн улсын начин Б.Шаравдорж, аймгийн арслан Г.Мөнхбаяр, аймгийн начин Ө.Пэрэнлэйжамц нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
“Хатант интернэшнл” багийн бүрэлдэхүүн:
Улсын заан С.Сүхбат
Улсын харцага Б.Зоригтбаатар
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
Улсын харцага Э.Мөнхжаргал
Улсын харцага Ө.Батсуурь
Улсын начин Б.Шаравдорж
Аймгийн арслан Г.Мөнхбаяр
Аймгийн начин Ө.Пэрэнлэйжамц
Өнгөрсөн улиралд түрүүлж, аваргын цом хүртсэн “Хатант интернэшнл” баг энэ удаа аварга цолоо хамгаалан барилдах юм.
Л.Баяр



















































