
Монголын үндэсний бөхийн багийн барилдаан “Алтан цом”-ын 2026-2027 оны улиралд өрсөлдөх “Увс нуур” баг бүрэлдэхүүнээ танилцууллаа. Тус багийг улсын Дархан аварга Н.Батсуурь ахалж байгаа бөгөөд улсын заан Л.Энхсаруул болон аймгийн цолтой бөхчүүд багтжээ.
“Увс нуур” багийн бүрэлдэхүүн:
Н.Батсуурь — Улсын Дархан аварга
Л.Энхсаруул — Улсын заан
Ө.Мөнх-Эрдэнэ — Аймгийн арслан
Г.Цоггэрэл — Аймгийн арслан
Б.Цагаанбанди — Аймгийн арслан
Г.Цэрэнтогтох — Аймгийн арслан
Б.Батбаян — Аймгийн заан
Т.Батсүрэн — Аймгийн заан
Улсын Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй “Увс нуур” баг шинэ улиралд хүчтэй өрсөлдөх зорилготой байна. Тэдний хувьд туршлагатай бөхчүүдийн ур чадвар, багийн нэгдэл нь “Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэх юм.
Л.Баяр




















































