
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом"-ын төлөөх тэмцээний 2026-2027 улирлын багийн бүрэлдэхүүнээ “МИГ даатгал” ХХК-ийн “Эв Монгол” баг бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцууллаа.
“Эв Монгол” багийн бүрэлдэхүүнд улсын гарди М.Лхагвагэрэл, улсын заан Д.Анар, улсын начин Ч.Батчулуун, Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар багтжээ. Мөн аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, аймгийн начин Д.Мөнхтулга нар тус багийн нэрийн өмнөөс барилдана.
“МИГ даатгал” ХХК-ийн “Эв Монгол” багийн бүрэлдэхүүн
М.Лхагвагэрэл – Улсын гарьд
Д.Анар – Улсын заан
Ч.Батчулуун – Улсын начин
Б.Даваа-Очир – Улсын начин
Т.Дүгэрдорж – Улсын начин
Я.Бумбаяр – Аймгийн арслан
Б.Ренчинжүгдэр – Аймгийн харцага
Д.Мөнхтулга – Аймгийн начин
Ийнхүү “Эв Монгол” баг ирэх сарын 07-нд Увс нуур дэвжээний "Увс нуур" багийн эсрэг хүч үзнэ.
Л.Баяр



















































