
Нэткапитал Финанс Корпораци банк бус санхүүгийн байгууллага нь олон нийтэд нээлттэй хүрээнд 50.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий жилийн 18.7 хувийн хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгоход бэлэн боллоо.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ерөнхий нөхцөл:
- Хугацаа: 24 сар
- Жилийн хүү: 18.7%
- Хүүний орлогын албан татвар: 5%
- Хүүгийн төлөлт: Улирал тутам
- Үндсэн төлбөр төлөлт: 12, 24 дэх саруудад тус бүр 50%
- Нэгж үнэ: 100,000 төгрөг
- Нийт дүн: 50.0 тэрбум төгрөг
Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа 2026 оны 11-р сарын 9-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл Чингис Хаан Хөрөнгийн Биржээр арилжаалагдана. Захиалга заасан хугацаанаас өмнө 100% биелсэн үед хаагдах тул та урьдчилсан захиалга өгөх боломжтой.
Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын танилцуулга, ХБҮЦ-ны дэлгэрэнгүй нөхцөл, эрсдэлийн мэдээлэлтэй танилцаж, урьдчилсан захиалгаа доорх холбоосоор өгнө үү.
Танилцуулга үзэх, урьдчилсан захиалга өгөх: https://linktr.ee/netcapitalhbuts
Холбоо барих: 9910-9328, 7223-0023
Вебсайт: www.netsec.mn
Анхны үүрэг гүйцэтгэгч: Нэткапитал Финанс Корпораци ББСБ
Үнэт цаас гаргагч: Нэткапитал Эй Би Эс Хоёр ТЗК
Үндсэн андеррайтер: Голомт Капитал ҮЦК
Туслах андеррайтер: Нэткапитал ҮЦК
Хөрөнгийн бирж: Чингис Хаан Хөрөнгийн Бирж
Харилцагч та хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахаас өмнө үнэт цаасны танилцуулга, үйлчилгээний нөхцөл, арилжааны шимтгэлийн мэдээлэл болон тухайн бүтээгдэхүүний өгөөж, эрсдэлийг үнэлэн эцсийн шийдвэрээ гаргаарай.



















































