
"The MongolZ" баг өнөөдөр буюу аравдугаар сарын 28-нд Румын улсын Бухарест хотод болж буй PGL Masters Bucharest 2026 тэмцээний хүрээнд ОХУ-ын "Nemiga Gaming" багтай тоглоно. Тус тоглолт Монголын цагаар 19:00 цагт эхлэх хуваарьтай байна.
"The MongolZ" баг өнгөрөгч шөнө Бразилын "Legacy" багийг 2:0-ээр буулган авч, тэмцээний Швейцарь системийн шатанд хоёр дахь ялалтаа байгуулсан юм. Тэд Mirage болон Inferno мап дээр тус бүр 13:8-аар хожжээ. Өмнө нь тэд эл тэмцээнд "Aurora" багийг 2:1-ээр ялсан бол "Vitality" болон "MOUZ" багуудад дараалан 0:2-оор ялагдсан. Ийнхүү Legacy-г хожсоноор тэмцээний хэсгийн шатанд хоёр хожил, хоёр хожигдолтой болоод байна.
Nemiga Gaming-тэй хийх тоглолт чухал
Өнөөдрийн тоглолт "The MongolZ" багийн хувьд тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эсэхэд чухал нөлөөтэй. "Nemiga Gaming" баг ч мөн өмнөх тоглолтуудаа хийж, дараагийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөж байна.
The MongolZ Legacy-г хожсон тоглолтод багийн ахлагч bLitz онцгой сайн тоглож, хоёр мапт нийт 36 kill хийж, 22 удаа ялагдсан үзүүлэлттэй байв. Techno мөн өндөр түвшний тоглолт үзүүлж, багийнхаа ялалтад чухал хувь нэмэр оруулжээ. Харин "Nemiga Gaming" баг аравдугаар сарын 27-нд "DENDELE" багийг 2:0-ээр хожсон байна. Тиймээс өнөөдрийн учраа хоёр багийн хувьд тун өрсөлдөөнтэй байх нь гарцаагүй юм.
"PGL Masters Bucharest 2026" тэмцээн аравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Үүний дараа The MongolZ баг арваннэгдүгээр сарын 2-8-нд БНХАУ-ын Бээжин хотод болох IEM Beijing 2026 тэмцээнд оролцохоор хуваарьт багтжээ.
Л.Баяр



















































