
Ирэх сарын 8-нд эхлэх Кюүшү башёгийн банцүкэ олон нийтэд зарлагдаж 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний 15 дээр эрэмбэлэгдэж дээд зиндаанд эргэн ирж буй нь албан ёсоор батлагдав.
Тэрбээр хоёр башёгийн турш Жүрёо зиндаанд барилдсаны дараа ийнхүү дээд зиндаанд эргэн ирж буй бөгөөд уг амжилт нь түүнийг Шова эринээс хойш (1926-1989) дээд зиндаа руу дэвшсэн хамгийн ахмад бөх болгож байна.
Тэрбээр 101 дэх удаагаа дээд зиндаанд өрсөлдөх гэж буй амжилтаараа бүх цаг үеийн гуравдугаар байранд жагсаж буй бөгөөд түүний урд их аварга Хакухо М.Даваажаргал 103 башёг дээд зиндаанд өнгөрөөсөн гэх амжилттай бичигдэж байна.




















































