
Монгол орны хамгийн эмзэг, онцгой хамгаалалт шаарддаг экосистемийн нэг болох Нөмрөгийн дархан цаазат түймэрт автсан маш харамсалтай явдал энэ сарын 8нд болсон. Үүнтэй холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрт нь мэдээллээд явсан.
Тухайн түймэр гарсан үед 5 машинаар зорчиж явсан гэх,
- Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Япон улсын иргэн Ясүхиро Очи
- "Мобиком Нэтворкс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ОТГОНЧИМЭГ
- Мобиком Корпораци ХХК-ийн Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.МӨНХЗОРИГ
- Мобиком Корпораци ХХК-ийн стратеги төслийн удирдлагын албаны дарга А.ДАВААСҮРЭН
- Хилийн боомтын захиргааны дарга Э.ГАНТУЛГА
Халх Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт автсан даруй Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Япон улсын иргэн Ясүхиро Очи Монголын ард түмнээс уучлалт хүсэн мэдэгдэл хийсэн. Мөн аравдугаар сарын 26-ны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минорү мэдэгдэл хийж, Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр Японы Засгийн газар Монголын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, хохирлыг тогтоох болон байгаль орчныг нөхөн сэргээх үйлсэд туслахаа мэдэгдсэн.

Хилийн боомтын захиргааны дарга Э.ГАНТУЛГА
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн асуудалтай холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөх, хариуцлага тооцох үүргийг Засгийн газраас өгөөд байна.
- Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сараас Хилийн боомтын захиргааны Дорнод аймаг дахь салбарын (бүсийн) даргаар ажиллаж эхэлсэн. 2024 оны нэгдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Хилийн боомтын захиргааны даргаар дэвшин томилогдсон байна.
Мөн Нөмрөгийн дархан цаазат газар түймэр автсан талаар "Хилийн боомтын захиргаа"-ны албан ёсны хуудсан нэг ч мэдэгдэл, мэдээлэл ороогүй байна.

Мобикомын Япон захирал аргагүй загасанд дуртай болов уу, уснаас хуурай гарах ямар ч боломжгүйг мэддэг хүн эрт уучлалт гуйчихсан. Харин харь улсын иргэдийн зүрх шимширч, хайран уул ус, газар нутаг, ан амьтдыг бодон харамсаж, халаглаж суухад Мобикомын удирдлагууд болох Б.Отгончимэг, Б.Мөнхзориг, А.Даваасүрэн нар нүдэн балай, чихэн дүлий мэт дуугүй болж, тухайн асуудалд огт хамаагүй мэт алга болжээ.
Ямартай ч монгол улсын хууль шүүхийн байгууллага хариуцлага үүрүүлж чаддаггүй юм гэхэд үйлийн үр нь хаалгыг нь тогшоод ороод ирэх бизээ.
Т.Золзаяа



















































