Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Р.Раш: Ц.Нямдорж сайд арай ч хөнжилдөө унтаж байгаагүй байх

2012-4-17
0
ЖИРГЭХ
раш24цаг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хүсэлтэд УИХ-ын есөн гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өгсөн. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг  цагдаа, хүчний байгууллага баривчлах үедээ олон хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм. Ямар үндэслэлээр түүнийг огцруулах болсон талаар УИХ-ын гишүүн Р.Раштай ярилцлаа.
    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хүсэлтэд УИХ-ын есөн гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өгсөн. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг  цагдаа, хүчний байгууллага баривчлах үедээ олон хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм. Ямар үндэслэлээр түүнийг огцруулах болсон талаар УИХ-ын гишүүн Р.Раштай ярилцлаа.

раш24цаг- Ц.Нямдорж сайдыг ямар үндэслэлээр огцруулах санал гаргасан юм бэ?
- Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан явдлаас олон нийт шүүмжилж байна. Энэ улсад эзэн гэж байна уу гэж асууж байна. Төр төмөр нүүртэй гэж ярьдаг.  Гэхдээ тэр баривчилгаа шиг үйлдлийг хэлдэггүй. Төр гаргасан хуулиа хатуу чанд мөрдөхийг л төрийн төмөр нүүр гэж ойлгодог юм. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй ч гэж ярьдаг. Зарим нэг хүн өөрийн үйлдсэн хэргээ хамгаалж таарна. Гэхдээ олон нийт мэдэж байхад шийдэгдэх байлгүй дээ. УИХ гаргасан хуулиндаа эзэн байх ёстой. Энэ хуулийг УИХ өөрөө гартаа барихгүй юм бол хэн дуртай нь өөрчлөөд цохиж явж таарахгүй. Ийм учраас зайлшгүй сайдтай нь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Үнэнийг хэлэхэд манай улсын хариуцлага тооцох тогтолцоо сүүлийн үед тун суларсан. Зүгээр ингэс, тэгэсхийгээд илээд өнгөрдөг. Ингэж таарахгүй ээ. Төр нь төр шиг, түмэн олон нь амгалан байх ёстой. Найзан дундаа дал мөрөө алгадаж явдаг байдал цаашид алга болох ёстой.

- Тухайн үед Ц.Нямдорж сайд унтаж байсан, мэдээгүй гэсэн хариулт өгч байсан шүү дээ?
- Тийм маягийн юм яриад л байгаа юм. Би бол арай ч Ц.Нямдорж сайд хөнжил дотроо унтаж байгаагүй байх гэж бодож байна. Цагдаа, олон түмэн хоёр хоорондоо мөргөлдчих гээд байхад Хууль зүйн сайд нь унтаж байна гэдэг утгагүй санагдаж байна. Эцсийн эцэст цагдаа ч гэсэн ард түмэн шүү дээ. Өөрөөр хэлбэл ард түмнийг хооронд нь мөргөлдүүлэх, нийгмийн эмх замбараагүй байдал бий болгох нөхцөл бүрдэж байхад яагаад хариуцсан хүн нь тийм хариулт өгөөд сууж байна вэ гэдэг өөрөө асуудал.

- Н.Энхбаярыг баривчлахдаа олон хууль бус үйлдэл гаргасан гэж байгаа. Та хэрхэн дүгнэж байна вэ?

- Баривчлах процессийг хэрэгжүүлэх явцдаа том алдаа гаргасан нь үнэн. Олон түмнийг үймээн самуунд татан оруулах нөхцлийг бүрдүүлсэн шүү дээ. Хэвлэлээс харж байхад Н.Энхбаярын байрны хашааны гадна сүрхий юм болж байгаа харагдаж байсан.

 - Хэрэв баривчилгааны үеэр зарим гишүүдийн биед халдаагүй байсан бол УИХ-д ийм хүсэлт гаргах байсан уу?
- Гаргах байсан.

- Ц.Нямдорж сайдыг өмнө нь огцруулна гэж олон удаа ярьж байсан. Энэ удаад хэр үр дүнтэй байх бол оо?

- Одоо бол яах ч аргагүй болсон. Даравч далдайна, булавч бултайна гэдэг болсон. Ц.Нямдорж сайд өөрөө ухамсартай, туршлагатай, өндөр албаны хүн болохоор гаргасан алдаандаа дүгнэлт хийх байх гэж бодож байна.

- МАН-ын удирдлагууд Н.Энхбаярыг баривчилсан үйл явцад бид холбоогүй гэж  мэдэгдэж байгаа. Гэсэн ч улс төрчдийн нөлөөлөл байгаа гэж хүмүү жагсаад байна шүү дээ?

- МАН мэдэгдэл гаргахдаа замбараагүй байдлыг бий болгосон буруутан этгээдэд хатуу хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдсэн. Тэр дагуу л явж байна. Миний хувьд огцруулах асуудлыг дэвшүүлж байгаа нь харин ч манай намын удирдах зөвлөл, бүлгээс гарсан шийдвэрээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна.

- МАН-ын бусад гишүүд Ц.Нямдорж сайдыг огцруулна гэхэд хэрхэн хандаж байна вэ?

-Тэгэж хэн юу гэх бол гэж асуусан юм алга л даа. Ер нь манай намыг тойрсон худал, үнэн нь мэдэгдэхгүй яриа нийгэмд яваад байдаг. Үүнээс нам нэрээ цэвэрлэж авах ёстой.

- Хууль зүйн сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийг МАХН-д орно гэж яриад байгаа нь хэр бодитой юм бэ?
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орно, гарна гээд янз бүрийн юм шулганаад л байна. Тэр ер нь ламбугай, ламбугай тааллаараа л гэдэг болох байх. Миний муу нэр ч гэсэн тэнд цохиж л яваа дуулдана лээ. Тэгэж тусдаа гарна гэсэн асуудал миний хувьд лав байхгүй. МАН бол манай улсын хамгийн хариуцлагатай улс төрийн хүчин. Тийм болохоор хариуцлагаа үүрэх ёстой гэж боддог.

- УИХ-ын танхимд, МАН дотор МАХН гэсэн фракц үүсч байна. Ц.Нямдорж сайдыг огцруулахад саналаараа нэгдэж байгаа гишүүдийг удахгүй МАН-аас гарна гэсэн яриа ойрд тасрахгүй нь бололтой. Тийм үү?
- Фракц бүлэглэл бол улс төрийн намуудын дотор байдаг л үзэгдэл. Эвэртэй туулай үзсэн юм шиг хандах шаардлагагүй. Ц.Даваасүрэн гишүүн нэг жигүүрийн тэргүүн гээд шүүмжлэгдэж байсан л даа. Тэгэхэд би хэлж байсан. Манай зарим гишүүдийн дотор зүүний нялхсын өвчин байна гэж. Фракц бол харин ч намын эв нэгдлийн элемент юм шиг. Би өөрөө нэг их мундаг улс төрч биш л  дээ. Гэхдээ би номыг нь сонсоод сүйд болоогүй ч гэсэн номхныг нь бас багцаалдах хүн. Төр бол зөвд зөөлөн бурууд хатуу байх ёстой гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр





0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • beku (27.123.214.100)
    Нямдорж огцрох хэрэгтэйв. Улс оронд ард, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж байхад санаа амар унтаж чадна гэж үү Ер нь энэ сайд өөрийхөн эсрэг үг хэлсэн хэнийг ч ингэж хэлмэгдүүлдэг биз дээ Төрийн хууль засдаг хүн юу ч хийж чадна.Иймд өөрөө ичих нүүр гэж байдаг бол өөрөө огцрох хэрэгтэй ш дээ
    2012 оны 04 сарын 18 | Хариулах
  • ХУУЧИН ВАГОН РААШ УУДАА (95.27.59.233)
    УБТЗ БААХАН ХУУЧИН ВАГОН ШАХСАН РААШ Л БАЙШ ДЭЭ!!!!!! МОН ХЯТАДААС БААХАН ХУУЧИН ВАГОН АВЧИР Ч УБТЗ Д ШАХЧААД ХЭРЭГ ИЛРЭХ БОЛОНГУУТ ВАГОНОО ШАТААЖ БАЙСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ Л БАЙШ ДЭЭ ЕСТОЙ Л ХОЕР ХЭРЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРИЙГ ГАЙХАВ ГЭДЭГ УГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ!!!!!! НААД АВИЛГАЧАА ЭНЭ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХГУЙ ГАЗАР НЬ ШАЛГАХГУЙ ЗУГЭЭР Л ОНГОРООНО ДОО!!!!! ВАГОНООР НЬ ТУРЭЭД АЛЧААЧЭЭЭ!!!!!!!!!!!
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • ha ha ha (182.160.63.183)
    танайхан удмаараа хүний араас хутга шаах юм.эцэг чинь ч ийм л байсан ах дүү нар чинь ч адил төмөр замын 1 асуудлаар эрүү үүсгэхэд чи шоронгийн нааран дээр шүү. их намчирхдаг новш доо
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.18.139)
    Рааш гишүүн зараа шиг бусдыг дандаа сүүлнээс нь ноцож байх юм аа.
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • sanuulga (83.185.8.124)
    mongol uls hcuhal uu enhbayr nymdorj chuhal yumuu enhbayr metiin har amia hoohoilogch er n turd heregtei yumuu urdahi buhnee uguisgeed l bi buruu yvj geed l meden budildag hun medrel muutai yum bishuu araich dee erunhiilugch bsan hun uuruusuu bolj ard tumnee hagaralduulj yaj chadaj bnaa iim huneer bid erunhii sai erunhiilugch ih huraliin darga hiilgej bsnaa bodohoor bi uneheer haramsaj bn
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.57.21)
    унтаж байсан гэнэ үү. ёооё ямар хуурамч арьс вэ.
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (182.160.13.101)
    Орон даяараа айж балмагдан хонож байхад хариуцсан сайд дуг нойрондоо байсан бол онцын аюул болоход унтаад мэдэхгүй байх уу. Ийм хариуцлагагүй нөхдийг одоохон огцруулж шалга
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.18.214)
    hayad gar.ta hed zorig gargaval dagah hyn olon baigaa shyy
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.18.131)
    Энэ хөөрхий согтуу толгой эрүүл биш байхдаа л ийм зориг гаргасан юм байх даа.
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК