Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Н.Энхбаяр даргыг камераар л хамгаалж байгаа

2012-4-20
0
ЖИРГЭХ
images1Энэ сарын 18-нд АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүг дуудаж, Н.Энхбаярыг өмгөөлөх эрхгүй гэдгийг нь дуулгасан байна. Энэ талаар өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа.
    images1Энэ сарын 18-нд АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүг дуудаж, Н.Энхбаярыг өмгөөлөх эрхгүй гэдгийг нь дуулгасан байна. Энэ талаар өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Таныг Н.Энхбаярт өмгөөлөл үзүүлэх эрхгүй болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?


-Энэ сарын 18-нд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат намайг дуудсан. Тэгэхээр нь АТГ-т яваад очтол “Таны эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэвийн үргэлжлүүлэхэд саад болж байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн. Би хариуд нь “Тэгвэл энэ шаардлагаа надад албан ёсоор бичгээр өг” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ байр сууриа надад албан ёсоор бичгээр өгөөгүй байна. Энэ нь өмгөөллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч оролцох ёсгүй гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа.  

-Монголын өмгөөлөгчдийн холбоонд мэдэгдсэн үү?

-Одоогоор Монголын өмгөөлөгчдийн холбоонд албан ёсоор гомдол санал гаргаагүй байна. Яагаад гэхээр аливаа үйлдлийг баримтжуулахын тулд албан ёсоор бичгээр хариу авах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл надад хариу ирээгүй байна. Би түрүүхэн АТГ ороод ирсэн.

-Тэгээд АТГ-аас юу гэж байна?

-Та хүсэлтээ албан ёсоор манай байгууллагад өг. Тэгэхээр бид албан ёсоор хариу өгье гэж байна. Би яагаад АТГ-т хүсэлт илэрхийлэх ёстойгоо сайн ойлгохгүй байна л даа. Учир нь би өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явуулж байхад АТГ-ынхан өөрсдөө дундуур саад учруулсан.Тэгээд саад учруулсан үйлдлээ тодорхойл гэхээр та хүсэлтээ гарга гэж байгаа нь утгагүй үйлдэл.

-Тэгэхээр та цаашид Н.Энхбаярт өмгөөлөл үзүүлэх үү?

-Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр хоорондоо гэрээ байгуулдаг. Тэр тусмаа өмгөөлөгчдийн холбооноос томилолт өгсөн бол мөрдөн байцаагч зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хамаагүй хорих байгууллага руу нэвтрэх эрхтэй.

-Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтэй байгаа. Энэ талаар?

-Энэ бол тодорхой. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд сэжигтнээр тооцсон тогтоол үйлдээд тэр тогтоолоо 48 цагийн дотор мэдэгдэх ёстой. Гэтэл Н.Энхбаяр даргад 48 цагийн дотор мэдэгдээгүй. Тиймээс бид сэжигтнээр тооцсон тохиолдолд хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна. Мөн сэжигтнээр тооцсон тогтоолоо одоо хүртэл танилцуулаагүй байна. Байцаалт сэжигтнээр тооцсон тогтоолыг танилцуулснаар эхэлдэг. Түүнээс биш шууд байцаалт авах, албадах үйлдэл байж болохгүй. Тэгэхээр Н.Энхбаяр даргыг хоригдож байх хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа хийхгүй нь хий хорьж байгаа асуудал юм. Тиймээс Н.Энхбаяр даргыг нэн даруй суллах шаардлагатай.

-Сэжигтнээр тооцох тогтоолыг танилцуулах гэсэн боловч Н.Энхбаяр гуай өөрөө танилцахгүй байгаа юм биш үү?


-Хуулинд 48 дотор цагийн дотор мэдэгдэх ёстой байдаг. Тэгэхээр одоо танилцуулах гэж үйлдэл хийж байгааг нь хууль бус хэмээн эсэргүүцэж байгаа.

-Тэгэхээр одоо хүртэл Н.Энхбаярыг сэжигтнээр тооцоогүй гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд сэжигтнийг баривчлахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчилдаг. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтнээр тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Яагаад гэхээр өнөөдрийг хүртэл Н.Энхбаярт өөрт нь сэжигтнээр тооцсон тогтоол алга. Танилцуулаагүй байна.  

-Суллуулахаар ямар ажиллагаа хийх вэ?


-Мэдээж шүүхэд хандана. Суллах эсэхийг шүүх шийднэ. Эсвэл прокурорт хандана. Прокурор мөн шийдэх байх. Ямар ч байсан намын хүмүүс хүсэлт шаардлагаа албан ёсоор илэрхийлээд явж байгаа.

-Та Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?


-Уржигдар орой уулзсан. Гэхдээ маш богинохон хугацаанд уулзсан. Яагаад гэхээр байцаан шийтгэх ажиллагаад хэвийн оролцох бололцоогүй болсон. Гэхдээ Н.Энхбаяр даргад надаар өмгөөлүүлэх хүсэлтэй, хүсэлгүй асуудлаа тодорхойлж өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд тодорхойлтоо аваад уулзалт дууссан байгаа.

-Н.Энхбаяр дарга тэгээд юу гэж байна?

-Н.Энхбаяр дарга албан ёсоор “Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Баасанхүүг байлцуулж, АТГ болон хуулийн байгууллагынхантай харьцана” гэсэн. Тэгэхээр гэрээнд заасны дагуу үйлчлэгч маань надаар өмгөөлүүлнэ гэсэн учраас би өмгөөлөл үзүүлнэ.

-Ер нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хийсэн гэрээний голоор байцаагчид оролцох нь хуульзүйн үндэслэлтэй юу?

-Түүнд АТГ-ынхан тайлбар хийх ёстой гэж бодож байна. Миний хувьд аливаа эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ иргэний эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээний ердийн нэг хэлбэр. Тэгэхээр гэрээ хэн байгуулах, яаж байгуулах нь гэрээ байгуулагч хоёр талын л асуудал. Энд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгүй.
 
-Н.Энхбаяраас байцаалт авч байгаа юу?


-Мөрдөн байцаагчийн зүгээс байцаалт аваагүй. Харин хоёр удаа сэжигтнээр тооцсон тогтоолыг танилцуулах гэж оролдсон.

-Хамгаалагч нь хамт хоригдож байгаа юу?

-Хамгаалагчийг нь хоёр удаа буулгах гэж оролдсон. Гэвч дээд газруудад хууль журмын дагуу гомдол гаргаснаар зөвхөн камерийн байдлаар хамгаалалт нь хийгдэж байгаа.  Хоол ундны хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын журмын дагуу хоол ундаа идэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа                                                                               Б.Чимэг


 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • undarmaa (1.25.76.199)
    ene hereg nyumdorjtoi holbootoi. nyumdorjiig shorond amrag dolgormaatai n hataaval taarna
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Бямбаа (202.179.10.70)
    сэтгэл сайтай сайн хүн шүү хурдан гаргаж болохгүй байна уу
    2012 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    АТГ ганц ЭНхбаяртай тэмцэх газар болжээ.
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • jiriin irgen (182.160.61.118)
    Baasanhuug Demjij baina. Enhbayr tsagaatgagdnaa .Amjilt husie
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    хуулийн дагуу ажиллах хэрэгтэй Баасанхүү өмгөөлөгч хуулийг маш сайн мэддэг хүн байх шиг байна.Ийм боловсрол мэдлэгтэй хүмүүс Монголын хуулийн системийг удирдаж явуулаасай гэж найдая даа.Одоогийн байж байгаа хуулийн байгууллагынхан арай л бишээ.
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.164.140)
    áààñàíõ¿¿ áàãø îëîí æèëèéí ºìíº õè÷ýýëýý èõ ìóíäàã çààäàã áàãø áàéñàí. ÿìàð ÷ êîíñâåêò ýíý òýð õàðäàãã¿é á¿õ þì àà ººðºº õýëäýã çààäàã áàãø áàéëàà. õóóëèéí áîë Íÿìäîðæîîñ èë¿¿ ë ìýäýõ ó÷èðòàé áàéõ ø¿¿. Íÿìäîðæ áîë ººðò àøèãòàéãààð òàéëáàðëààä áàéäàãøòýý.
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • ATG (124.158.75.10)
    ATG-inhan bur uchraa olohoo bjeee hiih gj bgan bol huuli zuin undesleltei yum hii l deee uchraa olku batsaaan nar shig bhiimaa ta hed
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    mundag sn huulich shuu
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК