Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чарли Чаплин: Миний амьдрал хошин жүжгээс огт өөр

2012-4-22
0
ЖИРГЭХ
CHAPLIN__22913f   “Гитлер Чаплин хоёрт адилхан зүйл олон бий. Тэд хоёулаа жижигхэн туранхай биетэй, инээд хүрэм сахалтай. Хүмүүс энэ хоёр эрээс болж нулимс унагадаг. Харин гол ялгаа нь Гитлер хүмүүсийн зүрхийг шархлуулж цурхиран уйлахад хүргэдэг байсан бол Чаплинаас болж элгээ дарж нулимсаа гартал инээдэг.”
Эрин зууны инээмтгий хүн

     “Гитлер Чаплин хоёрт адилхан зүйл олон бий. Тэд хоёулаа жижигхэн туранхай биетэй, инээд хүрэм сахалтай. Хүмүүс энэ хоёр эрээс болж нулимс унагадаг. Харин гол ялгаа нь Гитлер хүмүүсийн зүрхийг шархлуулж цурхиран уйлахад хүргэдэг байсан бол Чаплинаас болж элгээ дарж нулимсаа гартал инээдэг.”
   CHAPLIN__22913fХорь гаруй сая хүний амь үрэгдэж, олон мянган хүн орох оронгүй болсон Дэлхийн нэгдүгээр дайны дараа хүмүүсийн сэтгэлийг засаж байсан ганц зүйл нь "Тэнүүлч эр"-ийн адал явдал байлаа. Богино хүрэм, урт өмд, томдсон гуталтай тэнүүлч хэрнээ сайхан сэтгэлтэй эрийн инээдтэй жижиг сахал хүмүүсийг дайны бараан дурсамжаас нь түр ч гэсэн холдуулж нулимстай нүдээр инээлгэдэг байжээ. Эцэг эхээс оноосон нэр нь Чарльз Спенсер Чаплин гэх боловч бүтэн зууны турш хүмүүс түүнийг Чарли Чаплин хэмээн дуудаж байна. Тэр 1889 онд Английн Лондон хотын нэгэн урлагийн гэр бүлд төрсөн. Аав нь найрал дуучин, жүжигчин бол ээж нь хөгжим ихээр сонирхдог мөн л дуучин хүн байв. Арван хоёр настайгаасаа хөвгүүдийн хамлагт дуулж, бүжиглэж эхэлсэн ч түүнийг огт өөр зүйл дэлхий нийтэд таниулсан юм. Чарли Чаплин бол дуугүй киноны эрин үеийн домог болсон хүн.

Чаплины жинхэнэ төрх ба үнэн амьдрал

   Түүний амьд ахуйдаа хэвлэлд өгсөн ярилцлага тун ховор. Бүрх малгай, дөрвөлжин сахалны цаана чухам хэн байсныг харуулах ном, зохиол түүнийг нас барсны дараа л олноороо хэвлэгджээ. Чаплиныг төрөлхийн шаргал үстэй, цэнхэр нүдтэй нэгэн байсан гэдгийг үзэгчид тэр болгон мэддэггүй. Тиймээс ч ихэнхдээ өөрөөсөө олон насаар дүү бүсгүйчүүдтэй холбогддог байжээ. Чаплины намтарт 4 эхнэр, 11 хүүхдийн нэр бичээстэй бий. 18 нас хүрээгүй байхдаа анхны эхнэр Хелли Келлитэйгээ 15 настайд нь гэрлэж, эхнэрээ1921 онд өвчний улмаас нас барах хүртэл нь хамт амьдарчээ. Түүнээс хойш Чаплин өөрийг нь тойрон хүрээлэх бүжигчин, жүжигчин гээд 12 эмэгтэйтэй хамтран амьдарч байжээ. Харин хамгийн сүүлд 54 настайдаа нэгэн киноны зураг авалтын үеэр танилцсан дөнгөж 18 хүрч байгаа жүжигчин бүсгүй Oona O`Neill-тэй гэрлэж 8 хүүхэдтэй болсон. Хожим тэдний зээ охин загвар өмсөгч Kiera Chaplin өвөөгийнхөө үлдээсэн хөрөнгөөр "Limelight" нэртэй кино студи байгуулсан юм.
 
   Шоу бизнесийн ертөнцөд олон жил хутгалдсан Чаплин амьдралынхаа сүүлийн жилүүдэд кино зохиол бичиж, заримыг нь өөрөө найруулж байжээ. Тэрээр 88 настайдаа буюу 1977 онд Швейцарь дахь өвлийн байшиндаа Зул сарын орой унтаагаараа нас барсан юм. Түүний үхэхээсээ өмнө бичсэн гэрээслэлийн тухай олон сонин яриа байдаг. Яг албан ёсоор батлагдаагүй ч Чаплин дэлхий дээр хамгийн анх хүүхэд төрүүлсэн эрэгтэй хүнд эсвэл тамхины цагираглан үлээсэн утааны дундуур сум гаргаж чадсан хүнд хөрөнгийнхөө багагүй хувийг өгнө гэж гэрээслэсэн хэмээн яригддаг. Хамгийн харамсалтай нь жилийн дараа Швейцарь дахь гэрийнх нь ойролцоо байдаг Чаплины булшийг ухаж, цогцсыг нь хулгайлсан нэгэн тэдний гэр бүлийнхнээс мөнгө нэхжээ. Сар орчмын дараа цагдаа нар Женев нуурын эрэг дээрээс цогцсыг нь олж гэмт хэрэгтнийг барьсан аж. Бусдад инээд бэлэглэдэг түүний амьдралын сүүлийн он жилүүдэд эхнэр Oona O`Neill-ээс нь өөр хэн ч байгаагүй гэж Чаплины тухай олон дурдатгал номонд бичжээ. Гунигтай л юм.

Уран бүтээлийнхээ ид оргил үед өгсөн энэ ярилцлага нь түүнийг амьд ахуйд хэвлэлд гарч байгааүй бөгөөд хамгийн анх 2003 онд Английн "The Guardian” сонинд нийтлэгдсэн.

Чарли Чаплин: Миний амьдрал хошин жүжгээс огт өөр

CHAPLIN__22913f- Хачин жигтэй тэнүүлч эрийн дүрийг хаанаас бодож олов оо? Ажиглаад байхад танаас огт еөр хүн юм шиг ээ?
- Хачин жигтэй биш, хайр хүрмээр эр гээч. Анх надад ийм хүнийг бүтээе гэсэн санаа огт байгаагүй. Юун түрүүнд хүнийг инээдтэй харагдуулж болох бүгдийг хийе гэж бодсон. Нүүрээ будаж, багадсан хүрэм, урт өмд өмсөж, хуучны бүрх малгай тавиад өөрийгөө толинд харсан чинь нэг л болж өгөхгүй, нөгөө л уйтгартай, нухацтай дүр төрх хэвээрээ байсан. Тэгсэн манай зураглаач жижигхэн сахалтай хүний тухай инээдтэй онигоо ярьж өгсөн юм. Түүнээс нь санаа авсан хэрэг. Ер нь санаандгүй бүтсэн юм өвөрмөц, шинэлэг байдаг шүү дээ. Намайг нарийхан утсан дээгүүр явж байхад үзэгчид за, энэ ч одоо унана даа гэж бодож хүлээнэ. Та ч бас тэгнэ. Харин би үүний оронд үсрээд гар дээрээ буух ч юм уу, доош үсрэхдээ нохойн дээр мордчихож болно. Тэгвэл хүмүүс элгээ хөштөл инээнэ. Үүн шиг л Тэнүүлч эр хүмүүсийг санаандгүй байхад гарч ирсэн дүр.

- Гутлаа буруу харуулж өмсөх нь бас таны санаа юу?

- Төрөлхийн туранхай надад том гутлыг буруу харуулж өмсөхөд ямар ч саадгүй шүү дээ. /инээв/ Би том гутал, тэнэг сахлаар хорвоог таньсан гэх үү дээ. Анх тийм хувцастай зочид буудалд ороод бусдын адил өрөө захиалж, буйдан дээр тамхи татаж суулаа. Урьд нь намайг хүүхнүүдээс бусад нь тэгтлээ их анзаардаггүй байсан бол тэр үед бүгд нөгөө юу гэдэг билээ дээ. Аан, тийм. Эвэртэй туулай үзсэн юм шиг Очихоор дайжна гээч.

- Амьдрал дээр яг Чарли Чаплин шиг хүн байдаг болов уу?

- Яг одоо бол байхгүй. Яагаад гэвэл цаг үе, орчин нөхцөл их өөрчлөгдсөн. Хэрэв өнөөдөр тэр хүнийг гаргаж ирэх юм бол юун инээд наргиан, харин ч их гунигтай хэрэг болно. Сул дорой байдал хэний ч анхаарлыг татаж чадахгүй. Үс нь уртаас урт ургачихсан, богинодсон өмдтэй хүнийг хараад өрөвдөх нь битгий хэл өшиглөөд явуулдаг болсон цаг. Гэхдээ илүү гунигтай, өрөвдөлтэй нөхцөл байдал дундаас илүү инээдтэй зүйл гарч ирдэг. Жишээ нь над шиг туранхай хүн том биетэй цагдааг хийгээгүй хэрэгт гүтгэлээ гээд зодож байна гэж төсөөл дөө. Цагдааг ганц ч цохиж чадахгүй болохоороо хазна, дараа нь араас нь зүүгдэнэ, өмднөөс нь зуурна. Ёстой инээдтэй харагдана биз? Гэсэн ч энэ бол үнэн хэрэгтээ эмгэнэл юм шүү дээ.

- Хэрэв та бодит амьдрал дээр Тэнүүлч байсан бол...?CHAPLIN__22913f
- Амьдрал баян. Тэнүүлчин байсан ч амьдралд хайртай хэвээрээ байна. Би өдөр хоног, цаг минут тутамд үхэлд биш, амьдралд бэлддэг. Мэдээж зовлон зүдгүүр бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Харин шогч зангаар түүний эсрэг тэмцэх хэрэгтэй гэж боддог. Ийм л байна. Дэмий уйлж суухаар юу хийхээ бодоод инээж суусан нь дээр шүү дээ.

- Азгүйтэл ч бас хүмүүсийг инээлгэх нэг сэжүүр болдог байх аа?
- Тэгэлгүй яахав. Ухаалаг харагдаж байгаа бүхэн үнэн хэрэгтэй тийм ч зөв байж чаддаггүй. Жорыг нь тааруулж чадах юм бол үзэгчдэд таалагдана. Хөгшин эмэгтэй бананы хальсан дээр гишгээд хальтарч унавал хэн ч инээхгүй. Харин үүний оронд жентельмен залуу дээгүүр харж яваад хальтарч унавал нулимсаа гартал инээнэ. Тийм биз? Хүмүүсийн амьдралд байнга тохиолдож байдаг гашуун сургамжийг хошин маягаар харуулахад хүмүүс нулимсаа гартал инээдэг ч цаана нь ямар нэг зүйлийг ухаарсан байдаг.

- Та тэгвэл амьдралаас юуг ухаарч байна?

- Амьдрал бол бильярдын ширээ гэж төсөөлдөг. Сонин байна уу? Яагаад гэвэл бильярдын нэг бөмбөгөөр нөгөөг нь оновчтой цохиж байж оноо авна. Үүн шиг бүх зүйл бие биенээсээ хамааралтай байдаг.

- Хошин шогийн жүжигчин гэхэд их тайван хүн юм аа?
- Өөрийнхөөрөө байгаа минь л энэ. Тайван байвал зөв шийдвэр гаргана гэсэн үг гэж боддог юм. Хэцүү асуудал тулгарах үед яарч сандраад түргэн шийдвэр гаргавал дараа нь бүр төвөгтэй, бүр инээдэмтэй байдал орно. Миний амьдрал хошин жүжиг биш болохоор нухацтай хандах хэрэгтэй биз дээ.

- Та "Алтны дон" кинонд жинхэнээсээ гутал идсэн үү?
- Бид энэ киноны зургийг авах гэж бүтэн хоёр долоо хоног болсон. Зураг авахын тулд чихэр өвсөөр хийсэн тэр гутлуудыг ямар их идсэн гээч. 1846 оны орчим 81 сурагч цасан дунд галт тэрэгтэйгээ гацаад гутал идэж байсан бодит түүх бий л дээ. Надад "Яагаад гутлыг хоол шиг чанаж идэж болохгүй гэж?" гэсэн санаа төрсөн. Бас нэг хошин шогийн мэдрэмж гэж хэлж болно шүү. Ганибалчууд шиг хүний мах идэж байвал хүмүүсийн айдас хүрнэ. Харин үдээсийг нь сорсон шигээ гутал идэж байвал инээд нь хүрэх нь гарцаагүй.

- Та өөрийгөө гоц хүн гэж боддог уу?
- Би хэзээ ч гоц ухаантай хүнтэй тааралдаж байсангүй. Харин илүү авъяаслаг, мэдрэмж сайтай хүмүүсийг мэднэ. Хүн бүр өөрийн гэсэн онцгой чадвартай байдаг. Нэг нь сайхан дуулдаг хэрнээ зураг зурж чаддаггүй, нөгөө нь төрөлхийн зураач хэрнээ хүмүүстэй ойлголцож чаддагүй. Энэ бол нэг бодлын амьдралын хошигнол гэх үү дээ.
Орчуулсан: Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    bitgii dawaraa
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 50 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 0 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 56 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК