Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Баяртулга: Энэ жил 320 орчим мянган га талбайд улаан буудай тариална

2012-4-30
0
ЖИРГЭХ
51d8ea931e035d5fbigТариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай ярилцлаа.
Тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай ярилцлаа.

- Хүнсний ногоо болон тариалалтын бэлтгэл ажил ямар шантандаа явж байна вэ?
- Монголын газар тариалан их онцлогтой. Өөрөөр хэлбэл, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд үйлдвэрлэл явуулдаг. Мөн хоёр жилд нэг удаа ургац хураадгаараа онцлогтой юм. Уринш бэлтгэж, дараа жил нь үйлдвэрлэлээ явуулдаг. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас энэ жилийн тариалалтын бэлтгэл ажлаа хийж байна. 318 мянган га газарт нэлээн сайн чанарын уринш хийсэн.

51d8ea931e035d5fbig    Түүнчлэн 90 гаруй мянган га-д шинэ технологи ашиглаж цомхотгосон байдлаар уринш хийсэн. Энэ жил 320 орчим мянган га газарт улаанбуудай, 10-аад мянган га-д бусад үр тариа тариалахаар төлөвлөөд байна. Үр тарианы үйлдвэрлэлт 330 орчим мянган га-д эргэх байх гэсэн урьдчилсан төлөвлөлт хийсэн.  Өнгөрсөн 2007 онд дэлхийн зах зээлд улаанбуудайн үнэ өндөр байсан. Учир нь бусад улс оронд хомсдол үүсэж, ОХУ гурилан бүтээгдэхүүнээ гадагш гаргахгүй  байх хүртэл арга хэмжээ авч байсан удаатай. Тэр үед манай улс дотоодын хэрэгцээгээ хангахуйц улаан буудай бэлтгэсэн байсан учраас хомсдолд ороогүй. Тэгэхээр манай улсын газар тариалан тодорхой шалгуур давж байгаа гэж ойлгож болно. Улаанбуудай, үр тарианы үйлдвэрлэлтэд бэлтгэл ажлаа хангасан байх ёстой л доо. Үүнд техникийн болон тариалалтын асуудлууд багтана. Тодруулбал, үрийн чанар маш чухал. Гаднаас ганц ч үр авахгүй дотоодын үрээрээ тариалалт хийсэн. Энэ жил ч мөн адил гаднаас үр аваагүй. Сүүлийн жилүүдэд Атрын III аян хэрэгжсэн. Энэхүү аян өргөжиж хүнсний аюулгүй байдал гэдэг томоохон хөтөлбөр болоод бусад салбаруудтай уялдаа холбоотойгоор үргэлжиж байна.

- Газар тариаланд одоогоор тул­гарч байгаа ямар асуудал байна вэ?

- Газар тариалан тодорхой хэмжээнд хөгжин хөл дээрээ бат зогсож чадаагүй байна. Тиймээс цаашид хийх ажил маш их байгаа. Хөрсний үржил шимийн асуудал нэлээд тулгамдаж буй. Байгалийн хуулиар хөрснөөс хэдий чинээ үр шим хүртэнэ авна төдий чинээгээр буцаан өгөх ёстой. Тэгж байж байгалийн хөрс олон 100 жил тогтвортой үйлдвэрлэл явуулах капитал болж өгдөг. Бид Дархан хотод “Тарималын сэлгээ” гэх асуудлыг хөрсний үржил шимтэй холбож онол практикийн хурал хийх гэж байна. Энэхүү хуралд эрдэмтэн, тариаланчид оролцох юм.

- Өнгөрсөн жил газар тариалангийн салбар нэлээд амжилттай ажилласан. Энэ жил энэ амжилтаа давтаж чадах болов уу?

- Цаг агаарын төлөв байдал гарсан байгаа. Өнгөрсөн жилүүдэд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийж байсан. Үүнийг Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Хурын шим төвтэй хамтарч жил болгон төлөвлөөгөө гаргаж ажилладаг. Энэ жил ч мөн адил хамтарч ажил¬лахаар гэрээ хийсэн. Дан ганц хур бороо оруулахаас гадна гамши¬гаас хамгаалах, мөндөрийн аюу­лыг багасгах чиглэлээр хамтарч ажил¬лахаар болсон.  Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил хэм­жээний ургац авах болов уу гэсэн тооцоололт бий. Гэхдээ ургац болон талбай харилцан адилгүй. Бидний зорилго бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний ургац хураан авах, үрээ нөөцлөх, илүү гарсныг нь тооцоолж үзээд шаардлагатай бол экспортолно гэсэн зорилго тавиад байна.

- Тариалалт хэзээнээс эхлэх вэ?

- Тариалалтын хугацаа харилцан адилгүй байдаг. Газрын гадарга маань олон янз. Тэгэхээр тариалалт хийх уулын ар, өвөр гэхэд л өөр байх жишээтэй. Эрт сэрүү ордог нутгуудад  таван сарын эхний долоо хоногт тариалалт эхэлдэг. Ерөнхийдөө та¬ван сарыг тариалалтын сар гэж хэлж болно. Харин хүнсний ногооны хувьд арай онцлогтой. Цочир хүйтнээс гаргахын тулд үрсэлгээр дамжуулж тарьдаг ногоо бий. Үүнд байцаа, улаан лооль, өргөст хэмх гэх мэт орно. Эдгээр хүнсний ногоог шилжүүлж ил талбайд зургаадугаар сарын эхний хоёр долоо хоногт багтаан гаргадаг.

- Тариалалтад зориулж улсын төсвөөс хэдэн төгрөг төлөвлөөд байна вэ?

- Тариалалтад зориулж   төсөвлөдөг мөнгө бага л даа. Бид “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаараа дамжуулж ажилладаг. Тариалангийн салбар үндсэндээ 100 хувь хувьд шилжсэн шүү дээ. Тэгэхээр тариалалтад зарцуулах ажилчдын хөлс, техник төхөөрөмжийн түлш, бордоо зэргийг хувийн компаниуд өөрсдөө гаргадаг. Бидний хийх зүйл бол үүнд нь дэмжлэг өгч ажиллах юм. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулаад гурав, дөрвөн жил түлш зээлээр олгож байсан. Энэ жилийн хувьд түлшээ олгоод эхэлсэн. Компаниуд ч түлшээ татаад эхэлсэн байна. Хөнгөлөлттэй нөхцөл яаж бүрдээд байна вэ гэхээр 50 хувийн урьдчилгааг нь аваад, намар ургацаа хураасны дараа үлдсэн хувийг нь нөхөж төлөх боломжоор хангасан. Тариаланчид тариалалтын үрээ солих тохиолдол гардаг. Энэ тохиодолд дээр дурьдсан зарчмаар мөн олгодог.

- Өнгөрсөн жилийн хураалтаар нөөцөнд үлдсэн хэчнээн тонн улаанбуудай байгаа вэ?

- Гурилын үйлдвэрүүд үлдсэн буу­дайг аван тээрэмдэж байгаа. Улсын тухайд 200 мянга орчим тонн улаанбуудай худалдаж, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” авлагандаа авсан байгаа. Дээрээс нь 2010 оноос хойш хадгалсан 60 гаруй мянган тонн буудай бий. Тодруулбал 260 орчим мянган тонн буудай улсын мэдэлд байна гэсэн үг. Үлдэж байгаа 200 орчим мянган тонныг гурилын болон тэжээлийн үйлдвэрүүд авсан байгаа. Хавар болж байгаа гээд улаанбуудайгаа хамаагүй зарж борлуулж болдоггүй. Учир нь  есөн сард ургацаа хураана. аравдугаар сард агуулахдаа хийж, арваннэгдүгээр сард үйлдвэрүүдэд хүргэнэ. Гурилын үйлдвэрүүд буудайг боловсруулж гурил болгоно.  Тэгэхээр бид энэ хугацаанд буудайтай байх ёстой. Дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл долоон сарын хэрэгцээ шаардлагатай байгаа.  Гэхдээ ийм хэмжээний нөөц манай улсад бий.

- БНХАУ руу улаанбуудай экспортлох гэрээ байгууллаа гэж байсан. Хэчнээн тонн буудай экспортод гаргах гэж байна вэ?

- Бид 100 мянган тонн улаанбуудай гаргахаар  гэрээ хийсэн. Экспортод гаргах нь амар зүйл биш. Бэлтгэл ажлуудыг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”   бүрэн хангаж дууссан. Хятад улсад улаанбуудайн хэрэглээ маш өндөр байдаг. Энэ ч утгаараа цаашдаа манайхыг хангаж чадах уу гэсэн зүйлийг Хятадын тал тавьж байгаа. Манайд энэ талын үйлдвэрлэл хөгжиж байгаа учир цаашдаа хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

- Хүнсний ногооны хувьд хэчнээн га газарт тариалахаар төлөвлөөд байна вэ?

- Энэ жил 8000 га газарт хүнсний ногоо тариална. Хүнсний ногооны үйлдвэрлэл хангамж 63-70 хувьтай байгаа. Цаашдаа 100 хувь болгохын тулд ажиллах болно. Хангамжийг 100 хувь болгохын тулд  технихийн шинэчлэл хийх, шаардагдах боловсон хүчин бэлтгэх, хадгалах агуулах сав зэрэг шаардлагатай зүйлсийг бүрдүүлээд байна.

- Өнгөрсөн жилийн тариа хураалтаар хэдэн га газраас хэчнээн тонн үр тариа хураасан бэ?

- Өнгөрсөн жил 290 мянган га газраас 448 мянган тонн үр тариа, 199.2 мянган тонн төмс, 105 мянган тонн хүнсний ногоо 34 мянган тонн тэжээлийн ургамал хураасан. Цааш­даа газар тариалангийн гол зорилго нь импортын хараат бүтээг­дэхүүнийг Монголдоо үйлд­вэр­лэх  асуудал юм. Жишээ нь ургам­лын тос. Ургамлын тосыг Монголдоо үйлдвэрлэх боломжтой. До­тооддоо үйлдвэрлэхээс гадна гадаг­шаа гар­гах бүрэн боломжтой байгаа юм. Ургамлын тос чинь бензинийг бүрэн орлох чадвартай. Үүнийг боловсруулж бүрдүүлэх үйлд­вэрүүд манайд маш их хэрэгтэй байна. Иймээс газар тариалангаар дамжуулаад өөр өөр салбар хөгжих бүрэн боломжтой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • oyun (182.160.23.27)
    Amjilt husie. Ajildaa unen shudargaar ajillaarai!
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 54 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК