зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амбий Ц.Батхуяг: Юун үхэх? Үхэх ч завгүй ажилтай явна!

2012-5-03
0
ЖИРГЭХ
ambiiiiiiТэр өвдсөн. Хүнд өвдсөн ч эдгэж боссон. Энэ тухай нь нэг их мэдээлээгүй юм. Харин хэдхэн хоногийн өмнө түүнийг талийгаач болсон тухай “даяар монголчуудын цахим элч” болсон нэр бүхий сайтууд тэргүүлэн уралдаж мэдээлжээ. 24tsag.mn энэ “муу ёрын” мэдээг хамгийн түрүүн залруулсан билээ.
b2a2edc67d7261d5big     Тэр өвдсөн. Хүнд өвдсөн ч эдгэж боссон. Энэ тухай нь нэг их мэдээлээгүй юм. Харин хэдхэн хоногийн өмнө түүнийг талийгаач болсон тухай “даяар монголчуудын цахим элч” болсон нэр бүхий сайтууд тэргүүлэн уралдаж мэдээлжээ. 24tsag.mn энэ “муу ёрын” мэдээг хамгийн түрүүн залруулсан билээ. Амбий бидэнд ямар ойр, ямар хэрэгтэй болох нь түүнийг “мөнхрүүлсэн” мэдээнээс улбаалсан харамсал нотолж өгсөн нь харин сайн хэрэг.

- Таныг өвчний улмаас таалал төгсчээ гэх мэдээлэл тарж, олон ч хүнийг сандаргах шиг боллоо. Гэхдээ монголчууд ийм ташаа мэдээлэл тарахад мөнхөрдөг хэмээн зөөллөдөг шүү дээ. Ийм яриа яагаад тарах болсон тухай танд сэжүүр, хувилбар байгаа даа?
- Зарим нэг вэб сайтуудаар оройноос авахуулаад тийм мэдээ гараад эхэлсэн. Эх сурвалжаа нягталж, шалгалгүй ташаа мэдээлэл цацсан юм билээ. Түрүүлж, хурдан шуурхай мэдээлэх гэж уралддаг юм уу даа. Бас хүмүүс тийм хар бараан мэдээ илүү шимтэж уншдаг, “гүйлгээтэй” сэдэв ч юм уу, бүү мэд. Тэр сайтууд ийм ташаа мэдээлэл олонд хүргэж бужигнуулсандаа надаас уучлал хүссэн. Надаас гадна уншигчдаасаа, олон нийтээс уучлал гуйх ёстой болов уу гэж би бодож байна. Миний хувьд уучилж болох хэдий ч тийм аймаар  мэдээ сонсоод цочирдож, сандарсан хүн их олон байна. Аз болж нас өндөр ээж маань интернэтэд нэвтэрч чадахгүй хойно сонсолгүй өнгөрчээ. Ээжийн чихэнд хүрсэн бол балрах байлаа. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрийн эх сурвалжаас авсан мэдээллээ сайн нягталсны дараагаар нийтэд түгээх ёстой гэдгийг уул нь надаар хэлүүлэлтгүй мэдэх учиртай. Харин энэ удаа тэд алдаа гаргажээ.

-Өөрийгөө өнгөрчихлөө гэх мэдээлэл сонсоход ямар байдаг бол? Та болоод таны ойр дотны хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Ням гарагийн орой энэ тухай мэдээлэл вэб сайтад тавигдсан юм билээ. Даваа гарагт  ажил цугларч, хүн бүр тэр вэб сайтын нүүр хуудсан дээр тавьсан харамсалтай мэдээг хамгийн түрүүнд уншсан байна. Ингээд дотны найзуудын маань утас чөлөө завгүй хангинаад эхэлсэн. Асууж лавлах, эмгэнэл илэрхийлэх гээд асуудал ар араасаа хөвөрсөн хэрэг. Хүний найз нөхөд тийм мэдээ сонсоод цочирдож, эмгэнэлгүй яахав. Их ч сандарцгаасан байна лээ. Би гэдэг хүн айхтар хүнд өвдөөд, хагалгаанд ороод удаагүй байсан болохоор арга ч үгүй биз дээ. Гадаадаас Монгол руу ирж байсан нэг найз маань онгоцонд суухаасаа өмнө сонсоод юм хумаа мартаж сандарсан тухай сая мэдлээ.

ambiiiiii-Тийм шүү, их цочирдмоор мэдээ байсан. Хагалгаанд ороод удаагүй байгаа гэсэн. Одоогоор биеийн байдал ямар байна?
-Тийм ээ, ар гэр, анд нөхөд, ард түмнээ нэлээдгүй түгшээж байсан үе саяхан. Гэхдээ хувь тавилангийн эргүүлэг, зон олныхоо дэмжлэгээр том аюулын ард гарлаа. Бие маш сайн болсон төдийгүй мундаг том сонгодог жүжгийн продюсероор ажиллаж, гол дүрд нь тоглоод ёстой үхэх завгүй ажиллаж байна. Над руу тэр өглөө залгасан зарим найзууддаа “Болоогүй шүү, Амбий нь “ гэж хэлсэн дээ.

-“Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тавихаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа тухай сонссон?

- Энэ бүтээлийг “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу Г.Доржсамбуу гуайн захиалгаар Д.Мягмар гуай бичиж байсан түүхтэй. “Найрын ширээний ууц”-ын том том дүр бүтээсэн жүжигчид маань амьд сэрүүн, алтан сургаалаа хайрлаад байж байгаа нь бидний хувьд том аз. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай нарын хэлж ярихыг их сонслоо. Мөн 1980-аад онд Дорнод аймагт хөгжимт драм болгож тавихад найруулж байсан Д.Маамхүү гуай маань бидэнд зөвлөгөө өгсөн. Тэдэнтэй ярилцаж, тунгаан бодоод байхад энэ бол гарцаагүй сонгодог бүтээл болохыг мэдэрч байна. Ерөөсөө зохиолоо бичсэн, найруулсан арга барил, хөндсөн цаад сэдэв, драматурги, цаашлаад кино бүтээсэн, хөгжимт драм хийж байсан түүх нь яалт ч үгүй сонгодог бүтээл болохыг дахин дахин харуулж байгаа юм. Ганц жишээ хэлэхэд, зохиолын маань аль ч дүр, хэн ч яаж ч ажиллаж болохоор анхнаасаа бичигдсэн. Гарцаагүй сонгодог. Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд гадаадын сонгодог бүтээл дээр тулгуурлан хичээллэдэг. Гэтэл Монголд сонгодог бүтээл байгаа юм байна гэдгийг бид сая л ухаарч байна.

- Цуу яриа, жүжиг мюзикл дундуур тэгээд нутагтаа очиж амжиж байна уу?

-Э нэ жилийн сар шинээр нутагтаа очиж ээждээ үнсүүлсний дараагаар Дорнол аймгийн Хөгжимт Драмын Театрын ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Тэдэн дунд “Найрын ширээний” ууц жүжгийн хөгжимт драм болгосон хувилбарт нь дуулагддаг, УГЗ В.Боролдой багшийн зохиосон дуунуудыг аялахгүй нэгэн байхгүй байлаа. Өөрийн эрхгүй  бахархсан. Ингээд л энэ жүжгийг тайзнаа тавих ажилд эрчимтэй орсон. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Дорнод аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа хөгжимт драмаар тавигдаж байсан энэ жүжгийг өнөөдөр Дорнодын уран бүтээлчид мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулж байгаа. Тэр тусмаа тухайн үед гар бие оролцож байсан алдартай, чадалтай, гайхалтай жүжигчид, хөгжмийн зохиолчдын үр хүүхэд, ач зээ нар нэгдэн нийлж бүтээлээ туурвиж байгаа нь бахархмаар хэрэг. Нөгөө талаар хошин урлагийн бидний хувьд өнөөдрийн төвшингөөсөө нэг шат ахиж байгаа бас нэгэн алхам юм.
  Засаг төрөөс дэмжлэг харж, хүлээж суухын оронд сэтгэл байвал нэгдэл бий гэдэгт итгэсэн хэрэг. Дорнод аймгийн Чойбалсан сумын унаган хүүхэд Санжмятавын Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Дорнод нутаг” клубын санаачилгаар бүтэж байгаа юм. Үүсгэн байгуулагч С.Отгобаатрын ээж Сэржмядаг гуай чинь Р.Мягмаржав, бид хоёрын ангийн багш байсан юм. С.Отгонбаатарын санаачилсан “Дорнод нутаг” клуб маш хүчтэй нэгдэл болж чадсан. Үүнд бид талархах учиртай. Нэгдэж чадсаныхаа хүчийг жинхэнэ утгаар нь харуулах “Найрын ширээний ууц” жүжиг тайзнаа амилж байна. Энэ сарын 18, 19-нд Соёлын төв өргөөнд нээлтээ хийнэ. 

- Урин цаг хаяанд иржээ. 24tsag.mn-ий уншигчдад хандан “мөнхөрсөн” хүний мэндчилгээ хүргэнэ үү?
- Тэгэлгүй яахав. Намайг таньдаг мэддэг хүмүүс, удаан хүлээсэн Дорнодынхон маань хуурай өвсөнд гал цацсан мэт тархсан таагүй мэдээг сонсоод их цочирдсон байх. Миний бие маш сайн байгаа. Саруул сайхан байгаагийн минь нотолгоо нь энэ сайхан жүжгийн гол дүрд тоглож байгаа хэрэг. Миний төрсөн газар буюу манай аймгийн төвийн 14 дүгээр хороо, одоогийн 3 дугаар хорооны хойд талын нууранд шувуу ирчихсэн байгаа байх. Дулаахан болоод ирэхээр алтан хараацай дуугараад л нутагт минь их сайхан хавар болдог. Удахгүй маш том бүтээлээр та бүхэндээ бэлэг барих болно. Удахгүй уулзъя.
24tsag.mn




0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • Зочин (61.79.251.71)
    Arai hetrnee engej mungu olhoo bolimoor yum ene tsagdaa nar arga hemjee awaache
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • иргэн (122.201.21.232)
    Талийгчийн яс өндөлзүүлэхээ болиоч
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.0.72)
    yu ve ene site-g haaj hayach. Ymmmar teneg ***** nuud ve. Ungursun medeeg ih unshsan heseg deeree oruulchaad yoo ene site-g haaaaa
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин (103.230.82.54)
    за за жүжигчид дандаал үхэж сэхэж байдаг шүүдээ
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Битгий ясыг нь өндөлзүүл (202.131.228.2)
    Хэзээ нийтлэгдсэн мэдээлэл гэдгийг нь сайн харж байгаад энэ тэрүүгээр шэйр хийгээч. Нас барсан хүний ясыг өндөлзүүлэхээ больчихооч. Зүгээр л та нарт хамаагүй хэрэг. Ум сайн амгалан болтугай!
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • үо (180.149.98.99)
    яана вээээ
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • gyghj (180.149.97.46)
    Ali 2012 onii medeelel bn
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • зочин (112.72.13.154)
    үнэн шдээ өмнө нь бас ийм мэдээлэл гараад түүнд өгсөн ярилцлага нь 2012 оных. Одоо бол үнээн
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (211.36.130.39)
    Ene site odoo bolimoor yumaa yamar zavaan site vee novshiin baliar yumnuud
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Zochin (27.123.214.119)
    yariltslaga xiiisen on sariig n xaraach 2012.5.3 gej bgaa bizdee
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Баатараа (112.72.13.63)
    Тэгээд зүгээр юм уу хэлээд өгөөч ямар хачин хүмүүс гэхээр ийм юм бичдэг юм бэ
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (112.72.11.122)
    tiim blgvidee munxrux bxoo
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Ambiigiin duu (150.129.142.30)
    Ene dr ueiin yariltslaga tehuu. Ambii ungursun shde. Boli l doo
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Энэ арай дэндэж байна. Хариуцлага тооцох арга байна уу?. Ямар тэнэг юм бэ?. Энэ хумуусийг шалгаачээ. Миний найз монхорсон.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
    • anir
      Ene ali 2012 oniihshdee ...um ma ni bad mi hum
      2015 оны 02 сарын 28
  • Bolioch (182.160.34.91)
    teneg site huuchin medee tavij humuusin zovlongoor toglohoo bolioch.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • bolor (112.72.13.96)
    uu achgui dee teneg yumnuud yugaa bicheed bdiin ajilgui yumnuud
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • aa (103.10.23.123)
    deer uyiin medee bgaazdee... on sar-g n haraachee
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.142)
    Ymar muuhai medee taraadiin be ger buleeree hymarlaashd
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • jjj (180.149.78.20)
    ашгүй дээ монгол хүний цайруулж ойлгодог билэгдлээр мөнхөөөрөөрэй. нэг ч монгол хүн бидэнд үнэтэй
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • sarnai (27.123.214.117)
    2012 ond bas iim medeelel garsiimuu
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.141.31)
    Tegeed yg yasiin be yg amiduu amid bol sain l bna bvvr tolgoi ergecnihlee
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • zochin (203.194.114.54)
    Ene chin 2012 onii medeelel bn shude. Yasiig ni undulzuuleh hereggui !!! Um mani bad mi hum.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • 24tsag.mn (202.179.29.91)
    Pisdanuudaa naad medeelelee ustgaach yaahgaj iim medeelel tavij baidag yum be 2012 ch 2015 ch bai bitgii uhsen hunii yasiig undulzuuleed bgaach
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • haha (103.26.195.58)
    ene bol zohin baiguulalttai humuusiin setgel sanaag oor tiish ni tatah gesen orolslogo uulni buh humuus eh oron gazar shoroogoo l bodoh yarih tsag shdee albaar iim tsuu taraaj bgaan ta nariig mednee
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.22)
    on sariig ni haraachee 2012 ond bas iim tsuurhal bolool bsan bzdee ene chine huuchnii medeelel
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    Icheech 24 tsagiihaan araichdee tanaihiig dahij unshihgui ee
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
    • 2012 onii huuchinii medeeled harchaad bitii T1teed bai
      2015 оны 02 сарын 28
  • huuy (112.72.13.180)
    Өөрсдөө хуучны мэдээ сөхөж уншчихаад 24 гээд муулаад байх юм эргүү юм уу он сараа харж бичицгээгээч. Хуучин сонины дугаарын хуучин мэдээ уншчихаад одоогийхтой харьцуулаад заргалдаад байгаа аястай л байна.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Taliigaachaar biznes hiiheesee ichihgui bna uu.... 24 tsagiinhaan....
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • teneguud (202.126.89.199)
    Bichsen ons sariig n hardaa
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.146)
    24 tsag saitiig khaaaaa!!!
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.146)
    Uhsen hunii yas undulzuulsen shaarnuud
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • zochin (27.123.214.121)
    nev negneesee orsh gj uneniig hudal bolgj, hudliig unen bolgodg ene hewlel medeelliinhn uu??? setguulchid uneheer muu... Setguulchdiig ul oishoodog, hundetgedeggui gej setguulchid oorsdoo l hashgirtsgaadag.... Iim ym chine muu gehees oor yu gehw.......
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Sonin hun (202.126.89.199)
    2012 onii mdeelel ym bol 2012 ond bs iim ym bolson ymuu
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (223.62.178.84)
    Ali 2012 onii medee bn shdee ene
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • bi bn (112.72.13.115)
    teged ter naransolongo odnoo tutu geh humuus yagad um mani badmi hum geed poastlood bsin ted nar chin medeelelgui bdgimu
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • ЖАК (202.179.28.181)
    ЮУ ВЭ? 2012 ОНЫ МЭДЭЭЭЛЭЛ ЮМ УУ? САЯ Л АНЗААРЛАА... ЯМАР БАЛАРСАН ...ЬОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН САЙТУУД ВЭ!!!!
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • hisigee (49.0.160.32)
    tenegtetsgeeged bgarai 12onii yriltslaga l bnshd
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • ЖАК (202.179.28.181)
    ЭНЭ САЙТУУД НЭЭРЭЭ АЛНАА АЛНА. АРАЙ Ч ДЭЭ. БҮР ИТГЭЧИХСЭН.ХАРАМСААД.ЗУЛ МУЛ АСААГААД СҮЙД БОЛСОН ЧИНЬ ЮУ ВЭ? АМЬД СЭРҮҮН ХҮНИЙГ АМЬДААР НЬ ОРШУУЛЧИХ БОЛОЛТОЙ ЮМ ДАА. ХАРИЦУЛАГА ХҮЛЭЭХ Л ЁСТОЙ БАЙГАА ЮМ. АМБИЙ БУЮУ БАТТУЛГАДАА УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ! ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ, УРТ УДААН НАСАЛЖ,ТҮМЭН ОЛНЫГОО УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ БАЯСГАЖ ЯВААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ!АМЖИЛТ АМБИЙ.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (202.70.41.74)
    Хэн эхлэж бичсэнд нь хариуцлага хүлээлгээч ээ, ингээд ард түмнийг төөрөлдүүлж амархан болдог гэдгийг харуулж байна, сайтуудыг сайн шалгаж байж мэдээллийг нь гаргуулж болдоггүй юм уу
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • hha (112.72.13.241)
    2012 onii medee bnshdeee
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • hi (112.72.11.124)
    Jujigchin odonchimeg face deeree emgenel ilerhiilsen ban shde. Yu gj oilgohiin be
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • uursduu niitleliin tsagiin haraach (103.229.121.115)
    Ali deer ued garch bsn medeelel shde
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • teneg 24 tsag (103.229.120.40)
    24 tsagiig shvvhed ogwol taarna malnuud
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.44.197)
    Үнэхээр Амбий амьд бол сайхан л байна. Хуурамч мэдээлэл нийтлэхээ болиоч ээ. Ийм байдлаар сэтгүүл зүй яаж хөгжих юм
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • bulgan (122.201.22.57)
    jooj tiim bailgui dee amd gez sonsood nudnees uuriin erxgui nulims yrsch baina xairan saixan zalyy gez bodoz bailaa .Oxin maan jaagaad ta yilab geed gaixaad baina.Urt nasalz ylam saixan buteel xiigeerei ard tumen cin xairtai shuu.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.44.197)
    24 цаг биш 2 3 жилийн өмнөх мэдээ сөхөгчид юм уу хаашаа юм. Иргэдийн төөрөгдлийг арилгаж шуурхай үнэн бодит мэдээ хүргэх ёстой юм биш үү? Ингэж уншигчдаар тохуу хийх ямар шаардлага байна аа?
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.122.74)
    2012 5 sar gj bna shdee er ni itgeed unsh chih ch yum algaa
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.15.252)
    2012 Onii medee bna shuu dee :
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • M (150.129.140.187)
    Tiim bailgui dee. Bayarlaj bna. Ambii munhurluu duu. Amjilt
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • yu ve (112.72.13.232)
    @erka ene chin 2012 onii medee!
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • erka (150.129.143.149)
    Ashgvi dee. Amjilt...
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.9)
    Amjilt husey saihan jujigchin, Mongol tumen taniar baharhana
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.42.131)
    Ambii uuj bolohgui shu
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • munh (124.158.107.4)
    amjilt husie.
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Монгол (202.179.19.231)
    ТЭГЭЛГҮЙ ЯАХ ВЭ ЮУН ҮХЭХ ЗАВТАЙ ЮМ ТИЙМ ЭЭ АМБИЙ
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    бас урт наслаарай даа
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Мөнхрөөрэй дээ
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Bathuyagt (122.201.18.131)
    Odoo arhi bitgii uugaarai, biye bodooroi. Eruul enhiig husie
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
    • fhdx
      hmgshrs
      2012 оны 05 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    1 цаг 27 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    1 цаг 33 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    1 цаг 36 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    1 цаг 45 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    1 цаг 56 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    1 цаг 57 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    2 цаг 14 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    3 цаг 4 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    20 цаг 53 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    23 цаг 22 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    23 цаг 25 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    23 цаг 28 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    23 цаг 34 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 38 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    23 цаг 42 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    23 цаг 47 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 46 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК