Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Осама Бен Ладен.1997 он: Удахгүй та нар бурхны даалгаврыг зурагтаар харах болно...

2012-5-06
0
ЖИРГЭХ
ap_osama_bin_laden_afghanistan_2_ll_110502_wgОсама Бен Ладен 1997 оны 3 дугаар сард "СNN"-ий сурвалжлагч Петер Арнеттэй хийсэн ярилцлага түүний үзэл санааг бүх дэлхийд нээж, ХХ зууны шилдэг ярилцлага гэгдэх болсон юм. Ноён Осама Бен Ладены энэ ярилцлагаас яг дөрвөн жил хагасын дараа юу болсныг дэлхий мэднэ.
      “Хүүдээ буу бариулаад наашаа явуулсан америк эхчүүд ээ, тэднийхээ үхсэн биеийг буцааж авахыг хүсэхгүй байгаа бол одоохон үүнийг болиул!”

     Осама Бен Ладен 1997 оны 3 дугаар сард "СNN"-ий сурвалжлагч Петер Арнеттэй хийсэн ярилцлага түүний үзэл санааг бүх дэлхийд нээж, ХХ зууны шилдэг ярилцлага гэгдэх болсон юм. Түүний хувьд дэлхий ертөнц ислам ба түүнийг дагах ёстой орнууд гэж хуваагдах бөгөөд тэр дагалдагч байх ёстой орнууд нь тэсвэрлэшгүй АНУ ба бусад гэсэн 2 хэсэгт ангилагдана. Харин америкчуудыг тэрээр гэмтэй, гэмгүй гэж хуваахгүй. Тэд бүгд Аллахыг үгүйсгэдэг тул тэвчишгүй нүгэлтнүүд. Ноён Осама Бен Ладены энэ ярилцлагаас яг дөрвөн жил хагасын дараа юу болсныг дэлхий мэднэ. 2001 оны 9 сарын 11-ний аймшигт хэрэг явдал 3000 гаруй хүний амийг авч одсон билээ.
 
ap_osama_bin_laden_afghanistan_2_ll_110502_wg-Таныг өөрчлөлт хийхийг хүсч байгааг бид мэднэ. Хэрэв Арабын ертөнцөд таны хүсээд байгаа Исламын дэглэм тогтвол ямар нийгэм шинээр бий болох юм бэ? Куран судрын хориглогдоод байгаа дүрэм журмуудыг сэргээх үү?
-Бурхны зөвшөөрөл, түүний залбирлаар бид Арабын хойгт бурхны газар нутгийг бий болно гэдэгт итгэлтэй байна. Мухаммедийн үгийг дагавал бид бүгд энх тайван, аз жаргалтай амьдрах болно. Тийм гэж хариулъя.

-Тэр үед барууныхны талаарх таны хандлага өөрчлөгдөх үү? Газрын тос улам үнэтэй болох болов уу?
-Бид маш урт удаан жилийн, арвин түүхтэй үндэстэн. Тэртээх 15 дугаар зуунаас хойш бид бурхны өгсөн үүрэг даалгаврын дагуу ислам болон бусад үл итгэгч ертөнцийнхний хооронд болох ариун дайнд бэлдэж ирсэн. Өнгөрсөн түүхийг сөхөж харвал исламчууд тэдэнтэй эв эетэй байхын тулд олон гэрээ хэлэлцээр хийж байсан. Харин одоо тэдний хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон болохоор тийм гэрээ хэлэлцээр мэтийн юм хэрэггүй болсон. Тэд аль хэдийн бурхны ивээлд багтахаасаа өнгөрсөн. Газрын тосны хувьд гэвэл нэн шаардлагатай, хэрэгцээтэй салбар гэдэг нь үнэн. Үүнийг бид ч, тэд ч ойлгож байгаа. Одоогийн байгаа үнэ АНУ- ын оролцоотойгоор тогтож байгаа. Тэдний үзүүлж байгаа нөлөө газрын тосны үнэ хурдацтайгаар, огцом өсөхөд нөлөөлөөд байна. Бид бол үүнийг дангаараа зохицуулж чадна.

-Та АНУ-ын эсрэг жихад /тэмцэл гэсэн утгатай үг.орч/ хийнэ гэж мэдэгдсэн. Яагаад ингэх болов оо? Энэ тэмцэл АНУ-ын засгийн газрын эсрэг байх уу эсвэл Араб дахь америк цэргүүдийн эсрэг байх уу?

-Би АНУ-ын засгийн газрын эсрэг ариун дайн зарласан. Яагаад гэвэл АНУ-ын засгийн газар бол шудрага бус, гэмт хэргээр дүүрсэн, дур зоргоороо хэрцгий авирлагчид. Америкчууд Палестин, Ирак болон Ливанд амь үрэгдсэн хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Куана / Ливан/- д болсон дэлбэрэлтийн дараа ямар ч гэмгүй хүүхдүүдийн тасарсан толгой, гар хөл энд тэнд байсныг санах болгондоо би тэднийг хариуцлагаа үүрэх ёстой, бүр хариуг нь сайн өгөх ёстой гэж боддог. Энэ аймшигт хэрцгий гэмт хэргээрээ АНУ-ын засгийн газар хүний мөс чанар, хүн байх ёс жаягаа хөсөрдүүлсэн. Тэд дэлхийн түүхэнд өмнө нь байгаагүйгээр хэрцгий, зэрлэг авирлаж байна. Исламын ертөнцийнхөн үүнийг яасан ч зүгээр орхиж болохгүй, тэгж чадах ч үгүй. Тэд жүүдүүдийг дээрэлхэж, тэрэндээ сэтгэл ханан бардамнаж байсан ч өнөөдөр дэлхий дээр тэрбумаас олон болсон арабуудыг тэгж дарлаж чадахгүй. Дээр хэлсэн болон өөр бусад олон шалтгаанаас болоод бид АНУ-ын эсрэг жихад зарлаж байна. Бурхны ертөнцийг цэвэрлэж ариун болгохын тулд Исламын орнуудаас америкчуудыг зайлуулах хэрэгтэй болж байна. Энэ бол бидний ариун үүрэг.

-Тэгвэл Арабад амьдарч байгаа америк иргэд, АНУ-д амьдарч байгаа арабууд яах болж байна?

-Ямартаа ч Саудын Арабын газар нутгаас бүх америкчуудыг гаргахыг хүсч байна. Хамгийн түрүүнд бидний энэ тэмцэл цэргүүд рүү, арми руу чиглэнэ. Манай шашинд Аллахад итгэдэггүй хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид америкийн энгийн иргэдийн талаар ямар нэг зүйл төлөвлөөгүй байгаа ч аюулгүй гэсэн баталгаа өгч чадахгүй гэдгээ шууд хэлье. Яагаад гэвэл бид тэрбумаас ч илүү ислам хүмүүсийн хувь заяаг шийдэх гэж байна. АНУ цэргийн харгислалаа энгийн ислам иргэд, иракийн 600 мянга гаруй хүүхдийн эсрэг хэрэгжүүлсэн. Тиймээс тэд хариуцлага хүлээх нь зайлшгүй. Америкийн иргэд ч гэсэн хариуцлагаас зүгээр ч нэг мултарчихаж чадахгүй. Тэд Палестин, Ливан, Иракийн эсрэг явуулж байгаа гэмт хэргийг нь мэдсээр байж өөрсдөө засгийн газраа сонгосон. Бурхан тэднийг харж байгаа.

-Америкчууд цэргээ татаж авбал таны зарласан тэмцэл яах вэ?

-Тэдний явуулж байгаа бодлого зөвхөн Арабын хойгийг онилоод байгаа хэрэг биш. Дэлхий даяар байгаа исламчуудын эсрэг бодлого явуулж байна. Хэрэв үүнийгээ зогсоох юм бол бид ч зогсоно.

ap_osama_bin_laden_afghanistan_2_ll_110502_wg-Та Афганистаны дайнд оролцсон амьд гэрч. Та тэр үед чухам юу хийж байсан бэ?
-Афганистанчуудад туслах боломж өгсөн тэнгэр бурхандаа баярлалаа. ЗХУ Исламын ертөнцийн нэг хэсэг рүү дайрсан. Энэ дайн Афганистаны ах дүү нартаа туслах ёстой гэсэн эрмэлзлийг минь төрүүлсэн. Афганистан дахь тэмцэл надад арав, бүр түүнээс олон жил болсон ч ойлгохооргүй тийм зүйл зааж сургасан. Бид тэнд бульдозер, өргөгч, том ачааны машин гээд хүнд техникүүд оруулж зарим газар нь орогнох байр, зоорь, зам, эмнэлэг барьсан. ЗХУ-тай тулалдаж, эцэж ядарсан, туйлдсан биднийг америкчууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мохоож байлаа. Өнөөдөр бол тэр үеийнх шиг барууныхан, ялангуяа америкчууд манай нутаг, бидний орон зай руу зүгээр нэг хөл тавьчихаж чадахгүй болсон.

-Америкчууд таныг одоо хүртэл арми цуглуулж бэлдэж байгаа, олон улсын чанартай алан хядах ажиллагаануудыг ивээн тэтгэж, дэмжиж байгаа гэдэг. Энэ үнэн үү?

-Афганистаны дайнд АНУ тийм ч их үүрэг гүйцэтгээгүй л дээ. Гэсэн ч үүний дараа АНУ өөрийгөө дэлхийн хамгийн хүчирхэг нь, захирагч нь хэмээн нэрлэж, тэгж харагдуулахыг хичээх болсон. Ингэж хүмүүсийн толгойг эргүүлж, төөрөгдүүлж чадвал дураараа дургиж, хүссэнээ хийж болно гэж бодсон байх. Би бол та нар том андуурч байна гэж чанга хэлмээр байна. Энэ өдөөн хатгалга нь бидний хор шарыг улам хөдөлгөсөн. Өт ч гэсэн биенд нь хүрэхээр атирдаг биз дээ?

-Та тэгэхээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү?

-Манай газар нутгийг эзэлж, байгалийн баялагийг маань хулгайлж, бидний толгойг эргүүлэх гэж оролдож байгаа тэдний үйлдлийг бурхан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв бид тэдэн шиг зүйл хийх юм бол алан хядагчид гэж нэрлэгдэх болно. Үгүй гэж үү? Америкчууд хөөрхий ядуу палестин хүүхдүүдээс эх орныг нь булааж авсан. Энэ бол америкчуудын хийсэн зэвүү хүрэм үйлдлүүдийн наад захын жишээ. Цаана нь өчнөөн олон бий. Хэрэв палестин жаалууд эх орныхоо төлөө Израиль руу чулуу шидвэл бас л террористуудын эгнээнд орно гэсэн үг. Израилын онгоцууд Ливан дахь НҮБ-ын байрыг бөмбөгдөж олон арван эмэгтэйчүүд, хүүхдүүдийг алсан байхад яагаад алан хядагч гэж дуудахгүй байгаа юм бэ? Шударга байна гэж үү? Эрхийнхээ төлөө тэмцэх нь гэмт хэрэг гэж үү? Ингээд бодохоор дэлхий дээрх хамгийн өөдгүй гэмт хэрэгтнүүд чинь АНУ-ын засгийн газар болж таарч байгаа биз? Тэд Японд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг ч хайхралгүй асар хортой атомын бөмбөг хаясан. Иракийн мянга мянган хөвгүүд охид хоол, эмийн гачигдлаас болж харамсалтайгаар хорвоог орхиж байгаа нь ч тэдэнд хамаагүй. Тэгэхээр бурхны өмнө бид бардмаар АНУ-г буруутгаж чадна.

-Танай гэр бүл Саудын Арабын хүчирхэг, баян гэр бүлүүдийн нэгт ордог. Тэд, эсвэл Саудын Арабын засгийн газар таныг зогсоохыг, болиулахыг оролдохгүй байна уу?

-Тэд маш олон удаа оролдож үзсэн. Тэд манай компанийн үйл ажиллагаа /Саудын Арабын барилгын том констракшн "Бен Ладен Групп"-ийг хэлж байна. орч/ гээд олон зүйлд мөнгөөр дарамт шахалт үзүүлж байсан. Над руу ээж, ах дүү, авга ахыг маань явуулж Араб руу эргэж ирээд, Фаад хаанаас уучлал хүс гэж ятгаж ч байсан. Би гэрийнхнээсээ эелдэгхэн уучлалт гуйгаад, надтай уулзахаар ирсэнд баярлалаа л гэдэг дээ. Мэдээж тэд намайг гэр бүлийнхэнтэй маань муудалцуулах гэсэн санаа давхар агуулж байгаа нь гарцаагүй шүү дээ. Энэ бүхэн Аллахын тааллаар л зогсох байх. Үгүй гэсэн хариулт аваад тэд миний иргэний үнэмлэх гээд бүх бичиг баримтыг хүчингүй болгож Саудын Арабын хэвлэлээр миний зургийг тараасан. Тэд исламчууд шашнаа худалдана гэж бодож байгаа байх. Гэхдээ хэзээ ч тийм зүйл болохгүй. Биднийг ийм сайхан мод, уул устай газар амьдрахыг зөвшөөрсөн Аллахад талархдаг. Түүний өгсөн газар нутгийг бид амиараа боловч хамгаалах нь зүй ёсны хэрэг. Аллахаас илүү хүч гэж байхгүй.

-Ноён Бен Ладен, Саудын Арабынхан таныг алах гэж оролдохгүй байна уу? АНУ-ын засгийн газар ч бас таныг онилчихсон байгаа шүү дээ. Таныг хүлээж буй эрсдэл ихтэй, аюултай амьдралаас айхгүй байна уу?

-АНУ-ын засгийн газрын дарамт шахалт нууц биш шүү дээ. Саудынхан бол америкчуудаас шалтгаална. Долоо, найман жилийн өмнөөс л тэд намайг баривчилж, алахыг оролддог байсан. Гэхдээ Аллахын авралаар нэг нь ч бүтээгүй. Амьдралаас айгаад, эсвэл юунд ч итгэхгүй байх юм бол яаж өөрийнхөөрөө сэтгэж, зорилгынхоо төлөө явах юм бэ? Аллахын ивээл зарлиггүйгээр та нар нэг ч амьсгалж чадахгүй. Түүний төлөө өөр хэн нэгний амийг хороох, эсвэл амиа алдах нь хэд дахин амьдрахаас ч илүү гэдэгт бид итгэдэг. Бидэнд айх зүйл байхгүй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна даа?

-Бурхны гэрээслэсэн тэр зүйлийг та нар дараа нь зурагт, сониноос харах болно.

-Хэрэв та АНУ-ын ерөнхийлөгч Клинтонд ямар нэг зүйл хэлэхийг хүсч байгаа бол юу гэж дамжуулах вэ?

-Клинтон бас Америкийн засгийн газрын нэрийг дурсах болгонд миний дургүй хүрч, зэвүүцэл төрдөг. Нээрээ шүү. Яагаад гэвэл тэдний нэр бидэнд нэг нас ч хүрээгүй бяцхан хүүхдийн гар хөл, толгой нь тасарсан биеийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Гартаа зэвсэг бариад хүүхдүүдийг алж байгаа израильчуудын дүр нүдэнд харагддаг. Тэр аймшигтайгаар алагдсан хүүхдүүдэд хэн ч урьдчилж сануулаагүй, нэг ч үг хэлээгүй. Тиймээс Клинтонд бид юу ч хэлэхгүй. Харин өөрсдийн хүүгээ буу бариулаад наашаа явуулсан америк эхчүүдэд хэлье. Хүүхдүүдийнхээ Саудын Арабын террористуудад алуулж, үхсэн биеийг нь буцааж авахыг хүсэхгүй байгаа бол тэднийгээ зогсоо. Израильчуудыг өдөөн хатгасан ч Аллахын авралаар та нар исламчуудыг хагалан бутаргаж чадахгүй.

Орчуулсан: Б.Баяр /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.194.115.200)
    Ладенд эх орон хэрэггүй Буруу номтнуудыг устгавал диваажинд очно гэсэн Ислам Шашны хийрхэл итгэл түүнд бий Монголчууд Шамбалын дайныг сонссон бол Исламын хийрхэлээс болгоомжил гэх бна Ладен Ислам болон түүнийг дагах ёстой орон гэж шулуухан хэлсэн бна Дагахгүй бол бид хазарчуудын араас орно Ладен шиг шашны хийрхэлтэй энгийн мусульманчуудтай Ладеныг магтаж бгаа улсууд харилцвал хусуулна шүү Учир нь Чингис хаан Исламын алтан эрин үеийг төгсгөл болгож Загалмайтны эриныг эхлүүлсэн гэдгийг тэр хүмүүс сайн мэднэ
    2012 оны 05 сарын 07 | Хариулах
  • rub (202.126.91.135)
    uneheer eh oronch hun bainaa, manai ulsad ali hediinee ene amerikiin surtal uhuulagchid orj ireed bidniig hoorond in mongoliig mongoloor in alaad bigaa biz dee mnaihan manai uls torchid odoo bolimoor yumaa, neg negnee alahaa boliosoi,
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
    • unen
      tiimee. ene unen shuu. usa-s uhuulagchid mash iheer orj ireed manaid buruu uhuulga yavuulaad udaj bgaa shuu dee.
      2012 оны 05 сарын 06
  • Oko (195.150.66.238)
    jinhen eh oronch hvn yumaa, vnendee Amerik bol idgeer hvmvvsiig terrist ene ter gej delhiid myy nerte bolgoson bolhoos, uursduu bol jinhene Terrorist amitad yumdaa, Delhii am Amerikkin esreg baih heregtei, udahgvi Mongol gedgiig sanah heregte bid ch yagvi bol terrosrist bolj huviran shvv ned udur eh ornoo hamgaalsniihaa tuluu
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
    • zaluusaa bodoltoi bgaarai.....
      baigaliin mash ih bayalagtai ornuudiig chiglej turemgiilen ezelchiheed delhii dayar hudal medeelel tsatsaj uhuulga hiideg. livand irgenii dain bolj bgaa meteer tv-r garaad bgaa bolovch tend bgaa hun tend ogt tiim yum boloogui, end mash taivan bgaa gej yum daa. orosiin tv-nhen ch uuniig notolj bgaa. geh metchilen tv, radio, interneteer hudal medeelliig mash erchimtei tsatsdag bh jisheetei. manaihnii suuliin ueiin zaluus ipod iphone meteer usa-g oilgoj shutsen humuus ih bolson bh yum. harin bidnii ueiin zaluus usa bolon tednii holbootnuud yamar ih balag tarij yaj turemgiilj bdagiig meddeg oilgodog bsond bayartai bna. ene ni bidnii bodol darhlaajij bgaagiin neg jishee.
      2012 оны 05 сарын 06
  • zochin (116.38.197.86)
    Dawarsan muu amerikuud haa yawsan gazar balagtai bh yum
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • naalu (124.158.125.15)
    jinxen ex oronch xunii yaria gadniinaas ex ornoo xamgaalsan l xun bgaa bizdee tegsenchin odoo xarin delxiid alan xidagch bolgood zaraltsan ene amerikchuud
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.24.11)
    Амэрикаас орж ирсэн , дэлхийд чанар ни танигдсан VICVTORINOX SWISS ARMY брэндийн тонгорог, бугуйн цаг , флаш , МП3 өмд цамц. куртка зэрэг чанартай бараа зарнаdelgerengui medeelliig ulaanaa.blogspot.com sitnas awaarai Ter sitand zurag ni bgaa utas 99889441
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • lgcsms (202.55.191.60)
    uhaantai.jinhene eh oron ch yariltslaga bnaa
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.45.95)
    ХУЦДАГ ГАРУУД ИСЛАМЫНХАНД МОНГОЛ БУРУУ НОМТНОНГУУД АМЕРАКААС Ч ДОР УЛСУУД ХҮЙС ТЭМТРҮҮЛНЭ ГЭДГЭЭ МЭДЭХ ҮҮ
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • KUYT (202.126.91.141)
    YAG unen heljee.
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • tt (182.160.33.128)
    uhaantai jinhen er hun yum daaaa mgl iim hun bdag ch boloosoi
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Гантулга (182.160.43.8)
    Их ухаантай хүн байжээ. Эх орноо гэсэн. Бидэнд ч энэ байдал нэгэнт нүүр тулж ирж байнадаа Хятадаас.
    2012 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 54 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК